Улстөрчид эдийн засгийг самарч байгаагийн нэг том жишээ нь Таван Толгой

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 07

Бизнес эрхлэгч, ажил олгогчдын нэгдсэн төрийн бус байгууллагууд нэгдэж хэвлэлийн бага хурал хийлээ.

Уг хуралд Улаанбаатар хотын худалдааны танхим (UBCC),  МҮХАҮТ, CEO club, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Үндэсний стратеги хүрээлэн (ҮСХ) (INS), Монголын Бизнесийн зөвлөл (BCM), Санхүүгийн зах зээлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын авто замчдын нэгдсэн холбоо, Монголын Барилгын үндэсний ассоциаци, Америкийн худалдааны танхим (AmCham), Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн төлөөллүүд оролцлоо.

Тэдний зүгээс улс төр, хууль эрхзүйн орчин тогтворгүй байгаа нь бизнес эрхлэгчид төдийгүй улс орны эдийн засагт муугаар нөлөөлж байгааг хэлээд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав :

Одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад санхүүгийн реформыг цаг алдалгүй шуурхай хийх шаардлагатай байна. Эдийн засагт чухлаар нөлөөлөх том том төслүүдийн шийдвэр зөвхөн УИХ, улстөрчдөөр дамжин гарч байгаа. Тиймээс улстөрчид эдийн засаг руу үе үе орж ирж самраад байна шүү дээ.

 

Өөр өөрсдийн эрх ашгийн үүднээс Засгийн газраа ажиллуулахгүйгээр зогсохгүй огцруулах хүртэл ярьж байгаагаа зогсоогооч эдийн засгаа самрахаа болиоч гэж зарим улстөрчдөөс хүсмээр байна.

Улстөрчид эдийн засгийг самарч байгаагийн нэг том жишээ нь Таван Толгой. Монгол улс 2013 онд ОТ, ТТ хоёр төслөө үндсэнд нь зогсоосон. Ингээд макро эдийн засгийн хүрээнд асуудал үүсч эхэлсэн учир эдийн засгаа сэргээхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хууль баталж уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх эрхийг ЗГ-т өгсөн. ЗГ эрхээ эдэлж ТТ гэрээг боловсруулаад баталдгийн даваан дээр ашигт малтмалын тухай хуулийн гурван ч заалтыг хүчингүй болгож, Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан УИХ-ын дарга өөрөө хүчингүй болгосон хуулийн заалтаа яриад ТТ-г гацааж байна. Одоогийн хуулиар бол УИХ ТТ-н гэрээнд оролцох эрхгүй.  Ингэж хуулиа зөрчин гацаа үүсгэж байгаа нь Монгол Улсын гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх