Х.Болорчулуун: Сонгуулийн хууль өмнөх хуулиудаас долоон дор болж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 08 ・ 1

 

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг УИХ-аас Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллан хууль тогтоох байгууллагад өргөн барихад хэдийнэ бэлэн болоод буй. Уг хуулийн төсөлтэй УИХ дахь МАН-ын бүлэг санал нийлэхгүй байгаа учир гацаад байгаа гэх. Тэгвэл хуулийн төсөлд ямар зүйл заалт тусгахаа хоёр нам тохиролцож, УИХ-д өргөн барихад бэлэн болоод буй аж. Энэ талаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан Х.Болорчулуун хэлсэн. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Сонгуулийн нэгдсэн хуульд ямар зүйл заалт орсон бэ?

 

-Сонгуулийн тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Хуульд Монгол Улсыг таван бүс болгож жагсаалтаар оруулж ирэхээр хуульчилж өгсөн байна. Энэ нь УИХ-д олон жил суусан хүмүүс өөрсдийн нэрээрээ гарч ирэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Таван бүсэд нэр дэвшигчдийн нэрийг зоогоод ард нь намыг нь тавина. Ингэхээр ард иргэд өмнө нь сонсогдож байсан хүнийг нэрийг дугуйлахаас биш шинэ гарч ирсэн хүнийг сонгохгүй. УИХ-д шинэ хүн орж ирэхийг хаасан хууль болж байгаа учраас дэмжихгүй байгаа.

 

-Дөрвөн жил тутамд ялангуяа сонгуулийн өмнөх жил Сонгуулийн нэгдсэн хуульд гар хүрдэг жишиг тогтлоо. Сайн хууль батлаад түүнийгээ ядаж хоёр парламент дамнан мөрдөөд явж болдоггүй юм уу?

 

-2012 оны сонгууль явуулсан хууль тийм ч тааруу байгаагүй. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд дөрвөн жил тутамд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж ирсэн. Ингэхдээ эрх барьж байгаа нам өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хуулийг өөрчилж байна гэв.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 09/

    Songuulia uguud hereggui iim adgiin shaaruudaar yaadgiin uguhgui bol ed nar garch irehgui shuu shudraga songuuliig husch bna ard tumen

    Хариулах