Н.Модигийн Монголд амласан тэрбум ам.доллар Энэтхэгт хэрүүлийн алим болж хувирчээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 08 ・ 1
 

Цалин хөлсөө удаан хугацаанд авч чадаагүй Дели хотын Хот тохижилтын ажилтнууд хотын захирагч Арвинд Кежривал дээр очиж, цалин тавихыг шаарджээ. Харин Арвинд Кежривал тэдэнд “Ерөнхий сайд Нарендра Моди дээр очиж цалингаа нэх” хэмээн зөвлөсөн байна. 

“Манай Ерөнхий сайд саяхан Монголд маш их мөнгө өгөхөөр амласан. Түүн дээр очвол цалинг чинь өгөх нь гарцаагүй” гэж тэрбээр Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудыг хүлээж авахдаа хэлжээ.   

Энэтхэгийн сөрөг хүчний улстөрчид мөн төр засгаа муулах болгондоо Н.Модигийн тэрбум ам.долларыг иш татаж, улстөржих болжээ. 

 

Эх сурвалж: www.mminfo.mn

 

Х.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: