Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 08
・ 5
|
“Хүргэн” Г.Дэнзэнг АТГ-аас саатуулаад 10 гаруй хонож байна. АТГ-аас түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаж, өнгөрсөн тавдугаар сарын 18-нд саатуулсан. Улмаар Г.Дэнзэнш цагдан хорих 14 хоногийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусч, шүүхийн шийдвэрээр дахин хоёр сар үргэлжлүүлэн хорихоор болсон юм. Үндсэндээ Г.Дэнзэн хоёр сар хоригдохоор болчихоод байгаа нь энэ.
Тэгвэл Г.Дэнзэн АТГ-т дуудагдсанаар түүнийг “аврах” үйл ажиллагаа ч дагаад өрнөсөн гэхэд болно. Тодруулбал, экс Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хүргэнээ аврахаар эрвийх дэрвийхээрээ л хөдөлж байгаа сурагтай. Уг нь Г.Дэнзэн “Н.Алтанхуяг дарга манай хадам аав биш. Би дүүгийнх нь охинтой хамт ажиллаж байхдаа дотносож танилцаад гэр бүл болсон энгийн л нэг залуу” хэмээн мэдэгдсэн ч Н.Алтанхуяг түүний төлөө эцсээ хүртэл тэмцэхээр сэтгэл шулуудсан бололтой. Учир нь Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянгын ажиллуудаг “Говь повер” компанийн оффис болон “Хаан жимс”-ийн оффист нэгжлэг хийж, хэрэгт холбоотой байж болзошгүй баримтуудыг хураан авах үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирж АТГ-ынхны ажилд саад учруулж, хөөж туусан талаар зарим сайтад прокурорын байгууллагын эх сурвалж мэдээлсэн.
Сүүлийн үеийн мэдээллээр дээрх үйл явдал “Хаан жимс”-т ч өрнөөгүй гэнэ. Тодруулбал, хуучин Гэмтлийн эмнэлгийн хажууханд байх протейзын үйлдвэрийг экс Ерөнхий сайд хувьчилж авсан бөгөөд АТГ-ынхан тэнд нэгжлэг хийх үеэр Н.Алтанхуяг гэнэт гарч ирээд “Та нар миний юманд битгий хүр. Би юу ч өгч явуулахгүй” гээд АТГ-ынхны өмнө тэгнээд хэвтчихсэн сураг байгаа юм. Түүгээр ч зогсохгүй Г.Дэнзэнг баривчилсны дараа “Н.Алтанхуяг АТГ-аас Прокурорын мөрдөнг салгах тухай хуулийн төсөл санаачилсны дараа Г.Дэнзэнг баривчиллаа” гэх мэдээллийг зохион байгуулалттай гэмээр цахим сүлжээ, сайтуудаар тарааж эхэлсэн байдаг. Мэдээж Н.Алтанхуяг ганц хуулийн төсөл санаачилснаас болж Г.Дэнзэнг баривчилна гэж байхгүй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.