Гайхшруулж барахгүй “үүл” дарга

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 08 ・ 9

 

Хэддүгээр зуун, ямар цаг үед амьдарч байгаагаа заримдаа бодоод олохгүй юм. Уг нь бол орой бүр зурагтын сувгаар гарч буй мэдээ, буурал үстэй “Баатар” ахын ярихыг сонсохоор XXI зуун, сая гаруй хүн амтай дэлхийн хэмжээний хотод аж төрөн сууж, амьдарч байгаа ч юм шиг.


Гэтэл яг амьдрал дээр бол бараг л “мөстлөгийн үе” мэт байх. Учир нь өнөөх дэлхийн хэмжээний хотынхоо төвд амьдардаг орон сууцандаа хөлдөж гэссэн шигээ сууж байна. Урсаж, царцаж сууж байтал хүн төрөлхтний гайхамшигт нээлтүүдийг нэг болох цахилгаан маань үе үе төрхөмдөө буцчихдаг бүсгүй шиг аашилна.
Үүнээс гадна дээхнэ үед өвгөчүүлийн магтан гайхширдаг байсан хананаас урсдаг халуун ус маань цэл мөс болчихоод бүх нийтээр ариун цэвэр сахиулж байсан цаг үеийг эрхгүй санагалзахад хүрнэ. Ингэж байтал гайхах ч багадмаар нэгэн шийдвэрийг Нийслэлийн захирагчийн албанаас мөн гаргав. Энэ нь энэ сарын 15-ны өдрөөс Төв цэвэрлэх байгууламж 48 цаг тэг зогсолт хийх тухай аж. Гамшгийн хэмжээнд хүрсэн гэгдэж буй Төв цэвэрлэх байгууламжийн цоорсон бетон ханыг засахын тулд ийм цаг зарцуулах бөгөөд Нийслэлийн удирдлагууд оршин суугчдаасаа 48 цагийн туршид усанд орж, хувцасаа угаахгүй байхыг “хүсчээ”. Харин бие засахыг нь яах эсэхийг дурдаагүй байна.
Харин өнөөдөр “төрж өссөн нийслэлээ өөд нь татна” гэж амлан УИХ-ын тойргийг тоолгүй нийслэлийн захирагчаар ирсэн Э.Бат-Үүл дарга маань дахиад л олныг гайхшруулаадхав. Энэ нь энэ онд хэрэгжих автозамын барилгын ажил, инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй түргэн шуурхай дуусгахтай холбогдуулан ард иргэдээ зуны амралтаа хотоос гарч өнгөрөөхийг уриалсан явдал байлаа. Ёстой л нөгөө “амралттай хүмүүс гоё л байдаг байх” хэлмээр санагдаж байна.
Үүлэн үстэй, үлгэрийн амлалттай “Баатар” дарга маань мань мэтийгээ гайхшруулж барахгүй юм даа.
Т.АЮУ

Эх сурвалж: ontslokh.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 11/

    um.hiig.l-dee.ymar.sonin.um

    Хариулах
  • enkhee / 2015 06 сар 11/

    ih-hot.ene-ailig,-batuul'.snig-hudulgusun

    darga-bi.haraagui.shuu

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 11/

    Baatar maani khuukhed shig khuurkhun ym aa yduumaanigaa l khyzgaarlaad baikhaaskhotoo tugjsen Saikhan yaj ch chadakhgui n urubdmuuruu

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 11/

    хэн та нарыг Бат-Үүлийг сонго гэж гуйсан юмтэнэг амлалтанд хууртаж шуналын сэтгэлгээгээр сонгочихоод одоо үхсэндээ гонгинолдоод байгаа юм хохь чинь муусайн шуналын туламнуудаа дуугүй л хий гэснийг нь хийгээд яв гэсэн газарт нь яв зогс гэсэн газар нь зогс тэнэгүүдээ!!!

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 09/

    энэ ёстой мэдрэл гар даа

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 09/

    Ard tymen saixan yrij xydal xoshigruulsan abilgalchdig. Yran goe vgeer dongodoxig l daxin bvv itgeerei .edniig daxij songoj gargaj boloxgvi shvv.amidral ylam doroitoj xvn chanar ulam unasaar ... Uls moxox gej bainauudaa

    Хариулах
  • jagi / 2015 06 сар 08/

    tiim shvv hyrdan ter tsag ni boloosoi doo

    Хариулах
  • tsoeo / 2015 06 сар 08/

    buural myanguulin gej sonsson bizdee naizaa ed udahgvi jiliin daraa amia horloh bolnoooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooo

    Хариулах
  • tsoeo / 2015 06 сар 08/

    buural myanguulin gej sonsson bizdee naizaa ed udahgvi jiliin daraa amia horloh bolnoooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooo

    Хариулах