Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 08
Хөгжмийн зохиолч Баатарын Цэрэндондов
өаөа
Хөгжмийн зохиолч Баатарын Цэрэндондов “Есүхэй”, “Ану хатан” гээд Монголын хамгийн анхны фольк дуурийн хөгжмийг бичсэн, “Хонгор зул”, “Шаргын говь” зэрэг олон сайхан дуу нь монгол дуунд дуртай хүмүүсийн амнаас уяатай явдаг сайн уран бүтээлч. Хөгжмийн сургууль төгсөөд орон нутагт нам гүм, даруухан атлаа туйлын бүтээлчээр ажиллаж амьдардаг энэ хүнийг хөгжмийн ертөнцийнхөн ихэд үнэлж, бас хийсэн бүтээснийг нь төрөөр үнэлүүлэхсэн гэж хүсч явдаг нь анзаарагддаг.
Тэрээр Хөгжим бүжгийн сургууль төгсөөд төрөлх Алтай нутагтаа очиж ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад нэлээд олон жил ажиллажээ. “Алтай” чуулга тэр үед урын сан сайтай, олон сайн уран бүтээлчидтэй, дарга удирдлагууд нь санаачлагатай, аймаг сумдаар явж тоглолт хийх нь элбэг байв. Тус чуулга номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаагүй ч авьяас чадвараараа ард түмнийхээ дундаас шигшигдэн шалгарсан олон сайн дуучидтай байсны нэг нь Бугат сумын уугуул Ханджав гэдэг эмэгтэй юм. Тэрээр хөгжмийн зохиолч Цэрэндондовын ойрын хамаатан байжээ.
Б.Цэрэндондов эгчийнхээ хэр цараатай дуучин байсан тухай нэгэн түүх өгүүлжээ. “Мянга есөн зуун наяад оны дундуур юм. Алтайн сумуудаар би баян хуур тоглоод хэдэн дуучидтай цөөхүүлээ тоглолтоор явлаа. Нэг удаа эгчийгээ хэр дээшээ дуугарахыг нь сорьж үзэх гээд өөрт нь хэлэлгүй хөгийг нь дээшлүүлээд тоглочихов. Мань хүн “Амрагийн дуу”-г тоох ч үгүй дээшээ 3-р октавынми-бемоль гаргаад дуулчихлаа. Дараа нь “Хоолой муу байгаа юм болов уу, их л хүч гаргаж дууллаа шүү” гэж билээ. Энэхүү 3-р октавынми-бемоль гэдэг өнгө бол сонгодог урлагийн дуулаачдын “колоратурное сопрано” хэмээх хамгийн дээд хоолойн дуугаралт юм. Мундаг байгаа биз” хэмээн тэрээр дурссан байна.
Сопрано гэдэг нь италиар дээд хоолой гэсэн үг бөгөөд хөгжмийн хамгийн гол 4 хоолойны нэг, зөвхөн эмэгтэй хүн, хүүхдэд байдаг онцлогтой.
Эх сурвалж: www.duuren.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.