УИХ-ын гишүүн Г.Уянга: 3,2 тэрбум доллар хүнд зүгээр өгдөг тийм баян ард уу, бид?!

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 06 сар 09 ・ 8

 

Өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэтрэлт болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд, холбогдох хүмүүсийн хамт  АБГББХ-ны хуралдаанаар гишүүдэд тайлбар өгнө. Хоёр долоо хоногийн өмнө 2013 онд Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгаж тогтоосон ажлын хэсгийг тус байнгын хорооны хуралдаанаар сонсоод уг ажлын хэсгийн дүгнэлтийг Дубайн гэрээтэй уялдуулан Ерөнхий сайдын хамт  сонсох нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн ирэх баасан гарагийн чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Цог нарын дээрх асуудлаар асуусан асуулгад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариулна. Оюутолгой, Дубайн  гэрээ, Ерөнхий сайдыг огцруулах асуудал тойрсон үйл явдлын учиг сэжмийг эмх цэгцтэй болгох үүднээс гурван сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтын материал, түүнийг эмхэлсэн товч тайлбар, мөн Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргах үндэслэл болсон Дубайн гэрээний зүйл заалтуудын тайлбаруудыг олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Миний бие шалгалтын материалаас хэсэгчлэн тайлбарлаж өөрийн фэйсбүүк, пэйж  хуудас, www.sonin.mn сайтаар дамжуулан хүргэж байсан билээ. 
 
Оюутолгойн асуудлаар системтэйгээр байр сууриа тайлбарласан өгүүллүүдийг
              http://www.sonin.mn/blog/uyanga/36007  
              http://www.sonin.mn/blog/uyanga/32200,  
              https://www.facebook.com/setguulchuyanga/posts/616558388454990линкүүдээс уншиж болно. 
 
Нэг.Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалган тогтоох ажлын хэсгийн дүгнэлтийн талаарх тайлбар
 
Гурван сайдын тушаалаар 2013 оны 3-р сарын 25-ны өдөр байгуулагдсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийнхэн жил гаруй ажиллаж 2014 оны 5-р сарын 5-ны өдөр дүгнэлтээ гаргажээ. Шалгалтын явцдаа хөрөнгө оруулалтын хэтрэлт, санхүүгийн зөрчил нийт 3,2 тэрбум долларын асуудал илрүүлсэн байна. Үүнд: 
 
1. 2009 оноос өмнө хайгуулын ажилдзарцуулсан хөрөнгийг хөрөнгө оруулалтад оруулан тооцсон. ХОГ (Хөрөнгө оруулалтын гэрээ)-ний 16.19-д заасан  ойролцоогоор1 тэрбум доллар гэснийг далимдуулан  2009 оноос өмнө буюу гэрээ байгуулагдахаас өмнө 1.0 тэрбум. ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн гэж тайлагнасныг Сангийн яам, Татварын Ерөнхий Газрын ажлын хэсэг хянаад 2009 оны жилийн эцсийн байдлаар 677,8 сая ам.долларын зээл, 70,4 сая ам.долларын хувьцаа, нийт 748,3 сая ам. долларын тоо дүнгбаталгаажуулсан байна. Сангийн сайд асан С.Баярцогт үүнийг баталгаажуулж дээрх дүнг Хувь нийлүүлэгчийн одоогийн зээлийн дүн хэмээн 2010 оны 3-р сарын 26-ны өдрийн 3-2/1362 тоотоор Оюутолгой ХХК-ийн захирал Кит Маршалд хүргүүлжээ. 
 
ХОГ байгуулагдахаас өмнөх хайгуулын ажлынзардлыг бид үүрэлцэх ёсгүй. Энэ бол цэвэр хөрөнгө оруулагчийн эрсдэл байх ёстой атал сангийн сайд үүнийг хөрөнгө оруулалтаар баталгаажуулжээ. Төслийн үйл ажиллагаа гэрээ байгуулж, түүнийг Засгийн газар батламжилсан цаг хугацаанаас эхлэх ёстой!
Нөгөө талаар хайгуулд ийм зардал гаргаагүй гэдэг нь өөрсдийн нь гаргаж өгсөн баримтаар нотлогдож байгаа. Хайгуулынажлын багийн гаргаж өгсөн баримтаар хайгуулд 150 сая доллар л зарцуулсан байна. Гэтэл үүнийг нягтлалгүй баталгаажуулжээ. 
 
Хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө
/Оюутолгойн гаргаж өгсөн баримт/
 
 
2. Оюутолгой компанийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, үйл ажиллагааны зардлын гүйлгээний  бараг тал хувийг  зөвхөн Флуор компаниар дамжуулан анхан шатны баримтгүйгээр гүйцэтгэсэн байна. Оюутолгой ХХК-ийн өөрийн баталгаажуулсан санхүүгийн тайлангаас үзэхэд эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө нь 2009 оноос хойш 6,914.3 сая ам доллараар нэмэгдэж балансын нийт хөрөнгийн дүн 7,969.7 сая ам.доллар болсны 3,575.6 сая доллар  буюу нийт хөрөнгө оруулалтын зардлын 45 хувь нь зөвхөн Флуор компаниар дамжин анхан шатны баримтгүй гүйцэтгэсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.3 дахь заалтыг зөрчсөн байна.
8.3. Нягтланбодохбүртгэлийнмэдээлэлболовсруулахажиллагаагдараахьдарааллааргүйцэтгэнэ:
8.3.1. анханшатныбаримтбүрдүүлэх;
8.3.2. журналдбичих ;
8.3.3. дэлгэрэнгүйболонерөнхийдансхөтлөх;
8.3.4. ажилгүйлгээниймэдээгаргах ;
8.3.5. тайлангаргах.
 
Flour компаниар гүйцэтгүүлэн бүртгэгдсэн хөрөнгө оруулалт
 
 
3. Оюутолгой ХХК-ийн нэр дээр бүрдүүлэлт хийн 2010-2012 оны хооронд 1,564.9 тэрбум төгрөгийн бараа, машин, тоног төхөөрөмж нийлүүлсэн бөгөөд 314,1 тэрбум төгрөгийн гааль болон НӨАТ төлсөн байна. Эндээс, нийт хөрөнгө оруулалтын 7,9 тэрбум ам.долларын зардлын зөвхөн1,1  тэрбум ам.доллараар бодит бараа, машин тоног төхөөрөмж худалдан авсан. Үлдэж байгаа 6,8 тэрбум ам.доллар ажил үйлчилгээ,ажиллагсдынцалин хөлсний болон бусад зардалд төлөгдөж үндсэн хөрөнгийн өртөг(хөрөнгө оруулалт)-т шингэсэн нь маш бодтой биш байна. (36-р хуудас) 
 
4. Оюутолгой төсөлд 2010-2012 онд хөрөнгө оруулалтын зардлаар 1 тэрбум, 126 сая 290 мянган ам. долларын “хилийн гаднаас авсан ажил үйлчилгээ” бүртгэгджээ. Энэ нь чухам юу болох нь шалгалтын материалд тодорхой тусаагүй. Шалгалтын ажлын хэсэг үүнийг зардалд тооцох үндэслэлгүй гэж үзсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3дугаар зүйлийн 1-т “ГХО гэж МУ-ын нутаг дэвсгэр дээр аж ахуйн нэгж байгуулах, эсхүл Монголын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах зорилгоор гадаадын хөрөнгө оруулагчаас Монгол улсад оруулж буй эд хөрөнгийн болон оюуны үнэт зүйлсийг хэлнэ” гэж заасантай тохирохгүй байгааг тэмдэглэжээ. 
 
5. Ажлын хэсгийнхэн Төслийн менежментийн институт (PMI)  нэртэй олон улсын байгууллагын 29 оронд хэрэгжүүлсэн нийт 30 000 төслийн менежерүүдийн цалинд судалгаа хийж, үүнийгээ ОТ төслийн менежерүүдийн цалинтай харьцуулсан байна. ОТ ХХК-ийн 1 менежерт оногдох жилийн дундаж цалин нь 2011 онд 92000 ам.доллар байсан нь судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингийн дундаж жишгээс 108,7 сая  доллараар илүү байжээ. Мөн гадаад болон монгол ажилтнуудын цалингийн зөрүү ч асар их, гагнуурчны өдрийн цалинг гадаад ажилтанд 1,804,737.15 төгрөг, монгол ажилтанд 71,606.0 төгрөгөөр тооцож олгодгийн зөрүү 24 дахин их байна.  (х-39)
 
6. 121,5 сая ам.долларын өртөг бүхий  тоног төхөөрөмжийг RIO TINTO  компани IVANHOE MINES LTD буюу одоогийн TURQUOISE HILL RESOURCES компаниас худалдаж аваад буцаагаад Оюутолгой ХХК-д 195,4 сая ам.доллараар тооцон худалдсан дүнгээр өрийн бичиг гаргасан байна. Анх худалдан авсан үнэ дээр 73,8 сая ам.доллар нэмж зарахдаа менежментийн төлбөрт  2,4 сая, хүүд 14,2 сая, хуулийн төлбөрт 0,3 сая ам.доллар тус тус төлсөн байна. 
Өрийн бичгийн дүн болох 195,357,117.42 ам.долларыг 2010 оны 3дугаар сарын 18-наас эхлэн балансанд тусган хүү тооцож эхэлжээ. Хүүг бодохдоо хувь нийлүүлэгчийн зээлийн адил 2010 онд жилийн 9,9 хувийн хүү дээр АНУ-ын ХҮИ -г тооцсон дүнг нэмж тооцон 2011 оноос 6,5 хувийн хүү дээр LIBOR хүүг нэмж тооцжээ. 2012 оны жилийн эцсийн байдлаар тоног төхөөрөмжийн үнэ, хүүгийн хамт 243,4 сая ам.доллар буюу анхны үнээс  121,9 сая ам.доллараар илүү буюу хоёр дахин их үнэтэй болжбалансад тусгагдсан байна.(х-6,7)
 
7. Оюутолгой төсөлд шууд хамааралгүй маш олон зардлуудыг хөрөнгө оруулалтаар бүртгэсэн байна. Тухайлбал, Рио Тинто болон Айвенхоу группын гишүүн компаниудын удирдлагуудын зардлууд, Оюутолгой ХХК-ийн бус гадаад ажилчдын болон Флуорын ажилчдын Хятадад төлсөн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээ, Роберт Фрийдландын хувийн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээний зардлууд, Маурин Сюгийн орон сууцны санхүүжилт, хүүхдийн нь сургалтын төлбөр, аялал зугаалга, нислэгийн тийз, Хятадын татвар, бусдад өгсөн хандив, бэлэг, Шанхайн оффист гарсан Стийв Гарсиагийн зардлууд, Ванкувер дахь агуулгын түрээс, ажилтан элсүүлэх зардал, дайны эрсдлийн даатгал, Рио Тинтогоос томилогдсон Г.Батсүхийн Бээжин дэх орон сууцны түрээс, түүний аяллын зардал, амь даатгал зэрэг нийт 214,4 сая ам.долларын зардал нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 16-г зөрчиж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын шууд зардлаар бүртгэгджээ. (х-31)
 
8.Менежментийн багаа хууль, гэрээний дагуу сонгоогүй хирнээ 2012 оны жилийн эцсийн тайлан балансдаа Рио Тинтогийн хамааралтай компаниуд, Айвенхоу Майнз, түүний хамааралтай компаниудад менежментийнтөлбөр төлөхөөр хуримтлуулан бүртгэсэн. Тухайлбал, Флуор компанид 2010-2012 онд 325,5 сая доллар шилжүүлж үүнээс 306,9 сая долларыг капиталжих зардалд бүртгэсэн. Энэ нь 3 хувийн менежментийн төлбөр 174сая доллараас хоёр дахин их байна. (х-32,33)
 
9. Айвенхоу Майнз, Рио Тинтогийн захиалгаар Эрнст энд Яанг компаниас аудитын зөвлөгөө авч, түүний төлбөр 4,1 сая долларыг төслийн хөрөнгө оруулалтад бүртгэсэн нь МУ-ын компанийн тухай хуулийг илтэд зөрчсөн (х-39-40)
 
10. 2010-2012 онд Мэйжор дриллинг ХХК-ийн өрмийн ажил гүйцэтгэсэн баримтаас харахад зөвхөн сул зогсолтын төлбөрт 5,2 тэрбум төгрөг өгсөн, ОТ ХХК-ийн эзэмшлийн бус талбайд хийлгэсэн өрөмдлөгийн төлбөрт Азиаголд Монголия ХХК-д 297,5 сая төгрөг шилжүүлсэн, зөвхөн Мэйжор дриллингийн гүйцэтгэсэн өрмийн ажилд нийт 162,9 сая төгрөг шилжүүлсэн, хууль зөрчсөн, тайлагнаагүй, хуурамч тайлан гаргасан нийт 84,7 сая долларыг хөрөнгө оруулалтын зардалд бүртгэсэн (х- 40,41)
 
11. Жиангсу Жианду компани Оюутолгой төслийн барилга угсралтын ажлыг бүхэлд нь хариуцан гүйцэтгэхдээ эхний ээлжинд 8 гэрээгээр 1 тэрбум долларын гэрээ хийсэн. Гэрээний мөнгийг шилжүүлэхдээ 52,6 сая доллар илүү шилжүүлсэн. Зарим гэрээний үнэ 48 хувиар өссөний шалтгаан нь Флуор ХХК-ийн оффисийн барилга,хятадын татвар, нэмэгдэл ашиг,  БНХАУ дахь 7 хоног, сарын инфляцийн өсөлтөөр тооцсон цалингийн зардлын өсөлт, хятад ажилчдын цагаан сарын урамшуулал зэргээс шалтгаалсан байна. (х-41-42)
 
12. Нэгдүгээр үе шатны бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан байхад Жиангсу Жианду Монгол ХХК-ийн агуулахт 10 сая долларын бараа материал хадгалагдаж байгаа нь хөрөнгө оруулалтад тооцогдсон. Сантехникийн төрөл бүрийн хоолой, барилгын төмөр хийц, цахилгааны хэрэгсэл, барилга угсрах шат гэх мэт эдгээр бараа нь анхан шатны баримтаар нотлогдоогүй (х-43)
 
13. Хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардлыг анхан шатны баримттай тулгаж шалгахад 2012 онд гаргасан нийт зардлын 17 хувийг 26 ААН 415,2 сая доллараар гүйцэтгэсэн байна. Үүний чухам хэд нь хөрөнгө оруулалтад хамаарахыг ялгаж харуулаагүй байна. Дээрх зардлын 102,2 сая доллар нь асуудалтай байгаагийн дотор 38,9 сая доллар анхан шатны баримтаар нотлогдоогүй, 170,5 мянган долларын тодорхой бус зардал гаргасан, ашиг сонирхлын зөрчилтэй ажил үйлчилгээнд 284,0 мянган доллар зарцуулсан, мөн Оюутолгой ХХК-аас бусад аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний үнэ дээр хүлээн зөвшөөрөх боломжгүй 63,2 сая долларыг нэмж шилжүүлсэн байна. (х-45)
 
 
 
14.  Хөрөнгө оруулалтын хоёрдугаар шатны зардлаар бүртгэсэн нийт 435,3 сая ам.доллар хууль зөрчсөн, баримтаар нотлогдоогүй байна. үүнийг дахин нягтлах шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн. 
 
15. Өмнөх улирлын зээлийн хүүг дараа улиралд үндсэн зээлд нэмж тооцон түүнд давхар хүү бодож ирсэн (х-7,8,), ашиглагдахгүй, илүү тоног төхөөрөмж худалдан авч, түүний элэгдэл хоргодлын зардлыг хөрөнгө оруулалтад оруулан тооцсон (х-14), зардлын болзошгүй өсөлт, ТЭЗҮ-д тооцсон эрсдлээ дахин хөрөнгө оруулалтад тооцуулсан (х-15), Люксембургээс андуурагдан буруу шилжиж ирсэн 16,9 сая долларыг буцаахдаа дансанд байршуулсан гэж 800 000 долларын хүү нэмж 17,7 сая ам.доллар шилжүүлсэн (х-27), сургалтын зардлаа хөрөнгө оруулалтын зардалд тооцсон, толгой компани болон холбоотой талуудын хуваалцсан зардлыг хөрөнгө оруулалтын зардлаар хүлээн зөвшөөрсөн (х-30), хандив тусламжийн зардлыг зээлийн хүүгээс тусгаарлалгүй хүү тооцож ирсэн (х-32), Анрте Голд ХХК-ийн эзэмшлийн хайгуулын талбайд хайгуул хийсэн 60,546 мянган ам долларын хайгуул хийсэн зардлыг хөрөнгө оруулалтын зардалд бүртгэсэн (х-33), БНХАУ-ын нутаг дэвсгэрт тавигдсан цахилгааны шугам, хилийн шалган нэвтрүүлэх боомтын тохижилтын зардлыг хөрөнгө оруулалтын зардалд тооцсон, цахилгаан дамжуулах шугам тавьсан өртөг нь ердийнхөөс 2 дахин их (х-34), импортолсон цементийн үнэ нь бусад ААН-ийн импортын үнээс 2 дахин их, тээврийн зардал нь 10-12 дахин их (х-36), Петровис ХХК-д анхан шатны баримтгүй 3,3 тэрбум төгрөг шилжүүлсэн (х-37) гэх зэргээрнийт  3,2 тэрбум ам.долларын зөрчил, дутагдал, хөрөнгө оруулалтын хэтрэлт ажлын хэсэг илрүүлсэн байна. 
Мөн ажлын хэсгийнхэн дүгнэхдээ, олон гүйлгээ анхан шатны баримтаар нотлогдохгүй, ажилтнууд нь гүйлгээний задаргааг мэдэхгүй зэрэг олонхүндрэлээс шалтгааланурсгал зардал,  хөрөнгө оруулалтыг ялгаж салгах боломжгүй байсан тул дахин аудит оруулж нарийвчлан шалгуулах нь зөв гэсэн байна. 
 
16. Ажлын хэсэг урт хугацаа зарцуулж чамлахааргүй сайн ажилласан. Гэвч анхны хөрөнгө оруулалтад тусгагдаагүй боловч зарим мөнгөн хөрөнгийг хүлээн зөвшөөрч анхны хөрөнгө оруулалтад тооцож болох ажил гэж 822 сая долларын ажлыг хүлээн зөвшөөрсөн нь эрх мэдлээ хэтрүүлж анхны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шалтаг, шалтгааныг Хөрөнгө оруулагчидгаргаж өглөө гэж үзэж байна. (х-14)
 
 
Хоёр. Дубайн төлөвлөгөөний тайлбар
 
 
Боловсруулсан : УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • цээгий / 2015 06 сар 10/

    Ганбаатар Уянга нарыг төрийн хамгаалалтанд авах нь зүйтэй дэмжиж бна

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    uyangaa ganbaatar gishuuniig demjij bgaa gol ni ene garagj ireed faktuudig tsaad zavaan uls turchid chin yamar neg baidlaar darna shuu ter hamgaalaltand avna gedeg zuv l asuudal bna ene ard tumen chin deeguur tomchuud ni ideed yu ch ugui hooson guilgachin bolood bna sh dee

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    medleg olj avaa ylanguya Baynselenge, Erdenechimeg,Sarangerel ta hed bas l hetsuuhen garuud shuu buhel buten ih hurald suuj bgaa humuus ymar mani met bish

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    Ene Uynga odoo dur esgesen ardchilal gedeg shig neeh eh oronch bolj hudlaa tsarailahaa bolioo heterhii ih POPULIZM ch bas tiim onovchtoi arga bas bish shuu. Dandaa asuudliig bolohgui butehgui bugs uhsan talaas n harj bolohgui ee. tegeed ediin zasgiin bolon huuli erh zuin jaahan ch gesen medleg olj a

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    уянга,ганбаатар нар тэртээ тэргүй хужаа нарын хамгаалалтанд байгаа ,ар монголын анд найз минь санаа бүү зов.

    Хариулах
  • зочин / 2015 06 сар 10/

    УИХ-ын гишүүн Уяанга,Ганбаатар нарын гүшүүдийг төрийн хамгаалалтанд авах хэрэгтэй.Ард түмэн бид шудрага гишүүддээ талархахын зэрэгцээ хамгаалж байгаа шүү.

    Хариулах
  • зочин / 2015 06 сар 10/

    УИХ-ын гишүүн Уяанга,Ганбаатар нарын гүшүүдийг төрийн хамгаалалтанд авах хэрэгтэй.Ард түмэн бид шудрага гишүүддээ талархахын зэрэгцээ хамгаалж байгаа шүү.

    Хариулах
  • зочин / 2015 06 сар 10/

    УИХ-ын гишүүн Уяанга,Ганбаатар нарын гүшүүдийг төрийн хамгаалалтанд авах хэрэгтэй.Ард түмэн бид шудрага гишүүддээ талархахын зэрэгцээ хамгаалж байгаа шүү.

    Хариулах