С.Ганбаатар хэн байснаа мартав уу

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 06 сар 09 ・ 26
С.Ганбаатар хэн байснаа мартав уу

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож үзэл бодлоо хуваалцжээ. Энэ үеэр тэрбээр өөрийг нь “хөлсний бичээчид” муухай  харагдуулах ажлыг зохион байгуулж байгаа тухай ярьсан юм. Үнэндээ хэвлэлээр түүний талаар сайн, муу мэдээлэл гарах нь олонтаа. Ер нь л улстөрчдийн хувьд хэвлэлээр сайлуулж, муулуулах нь байх л зүйл.

Гэсэн хэдий ч түүн шиг “хөлсний бичээчид” намайг муутгалаа гэж гомдоллож байгаагүй санагдана.  С.Ганбаатар гишүүн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Одоо Монгол орон даяараа хөлсний алуурчин нийтлэлчдийн золиос болж байна” гэх зэргээр ярьсан юм. Үүгээрээ тэрбээр хэвлэл мэдээллийнхэн тэр дундаа нийтлэлчдийг “хөлсний алуурчин” хэмээн зарласан гэхэд хилсдэхгүй. 

Тэгэхээр улстөрч хүн олон нийтийн хэрэгслээр бусдыг “хөлсний бичээч алуурчин” гээд доромжлоод суух нь хэр зохимжтой вэ гэх асуулт гарна. Мэдээж үүнд олон нийт таатай хандахгүй. Тиймдээ ч цагтаа өөрөө “хөлсний тэмцэгч” байснаа мартсан юм байх даа гэцгээж байгаа юм. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар өөрөө “хөлсний тэмцэгч” байгаагүй юм шиг “хөлсний бичээчид” гэж хэнийг хэлээд байна вэ. Нэгэнтээ тэрбээр өөрийнхөө улс төрд орсон талаараа “Ганбаатар гэж мундаг залуу байна гэж тухайн үеийн том улстөрчид хэн нэг хүн хэлсэн юм байлгүй, намайг урьсан. Би тэр хүний тухай сайнаар ч, муугаар ч ярих эрхгүй. Гэхдээ би Н.Энхбаяр даргатай хамт ажиллаж байсан гэдгээ хаана ч хэлнэ. Зөвлөхөөр нь ажилласан. Ордон доторх механизмыг ойлгох боломж өгсөнд нь би баярладаг. Харин яагаад тэр хүнтэй ажиллахаа больсон тухай яриа надтай л үлдэг” хэмээсэн байдаг. 

Тэгвэл С.Ганбаатарыг анх монголчууд “Фэнгшүй” гэх тодотголоор нь мэддэг болсон. Улмаар  2004-2005 оны үед О.Магнай, Ж.Батзандан нартай иргэний хөдөлгөөн манлайлж жагсаж явсан нэгэн. Ийнхүү жагссаныхаа хариуд тэрбээр  2008 оны сонгуулийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн суудлыг авсан гэдэг. Түүний талаар олон л мэдээлэл гардаг байв. Зах зухаас нь дурдахад, “Анх Хөрөнгийн биржийн мэргэжилтэн гэж хуурамч бичиг аваад хэлний курст суух гэж Англи руу явж байжээ. Очоод гудамжинд хог шүүрдэх, аяга угаах зэрэг янз бүрийн ажил хийж байв”, “Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллах болсон талаар нь асуухад “Гэнэтхэн эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллана уу гэсэн урилга аваад маш их баярласан. Би улстөрд ингэж орно гэж бодоо ч үгүй. Төрийн ордонд тийм гоё хивс, мебельтэй, 24 цагийн интернэттэй, нарийн бичгээрээ цай зөөлгөдөг ажлаа золиослоод гудамжинд гараад талбай дээр гэр бариад цагдаа нартай зодолдоод явна гэдэг хэцүү шүү дээ”  гэж ярилцлага өгч байжээ”  гээд л мэдээлэл олон бий. Энэ мэт мэдээллийг гарч байхад тэрбээр хэвлэл мэдээлэлтэй тэрсэлдэж байгаагүй. Харин өнөөдөр үүнийг уншвал мөн л “хөлсний бичээч” бичжээ хэмээн түвчигнэхийг үгүйсгэхгүй. 

Магадгүй тэр хувь хүнийхээ хувьд туйлбаргүй нэгэн байж болох. Учир нь тэрбээр  2012 оны сонгуулийн өмнө УИХ-д өрсөлдөхгүй гэж байсан ч гэнэт бие даан нэр дэвшихээр болсон байдаг. Дарханчууд түүнд итгэл үзүүлснээр тэр энэ парламентад багтаж чадсан. “Фэнгшүй”-гээс “Жагсагч”, “Үйлдвэрчний Ганбаа” нэртэй болоод байсан тэрбээр УИХ-д орсноор “Босоо” гэх тодотголыг хүртэл зүүгээд авсан. Учир нь тэрбээр үг хэлэхдээ заавал индэр дээр зогсож байна гэсэнтэй нь холбоотой. Харин сүүлийн үед популизм хийдэг гэдгээрээ “алдаршаад” байгаа гэж болно. Учир нь түүний хувьд Оюутолгойн гэрээг эсэргүүцсээр ирсэн. Өдгөө Тавантолгойн гэрээнд ч мөн л эсрэг байр суурьтай байгаа гэдэг. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг шиг мега төслүүдэд хаалт хийж байгаагаараа олон нийтэд адлагдаж байгааг нь ч дурдахгүй өнгөрч боломгүй. 

Хэдийгээр өөрөө “Миний мөрийн хөтөлбөрт Оюутолгойн талаар нэг ч үг үсэг байхгүй. Оюутолгойн асуудлаас залхаад болих надад амар. Би энэ асуудлаар улс төр хийнэ, нэр хүнд хөөцөлдөх гээгүй. Зөв сэтгэлтэй байх улс оронд хэрэгтэй” хэмээн ярьж байгаа ч үүнд итгэхэд бэрх. Учир нь түүний дүү С.Гантуяа “Оюутолгой” компанид ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. Хөдөлмөрийн маргаан шүүх дамнан үргэлжилсэн ч “С.Ганбаатар дүүгээ ажилд нь эргүүлж оруулахын тулд Оюутолгойг шантаажилж байна” гэх яриа мэр сэр гарч байсан. Үндсэндээ энэ тохиолдолд гэр бүлээрээ ашиг сонирхлын зөрчил яригдах ёстой. Энэ мэтээр дурдаад байвал С.Ганбаатартай холбоотой факт цөөнгүй. Гэтэл өөрийн толгой дээрх бухлыг харахгүй, өрөөлийн толгой дахь өвсийг харна гэдэг шиг огт өөгүй цэвэр өөрийг нь “хөлсний бичээчид” нийгэмд сөрөг харагдуулж байна гэж ярьж явах нь хэр зохимжтой юм бол. Ямартай ч тэрбээр УИХ-ын гишүүний суудалд залраад хэн байснаа мартав бололтой. 

 

Г.НАРАН 

Эх сурвалж: www.info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

26 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 20/

    TsendAyush Batmunkh teneg soliotou

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 17/

    ganbaatar sain uls torch bish ghde ene 76 gahai dotroo ydaj hun ym shuu

    Хариулах
  • Бас л зочин / 2015 06 сар 10/

    Хөлсний бичээчийн талаар ярьсан бас олон зүйлийн талаар ярьсан. Энэ талаар Г.Наран юу гэж бодож байна.

    Хариулах
  • Бас л зочин / 2015 06 сар 10/

    Хөлсний бичээчийн талаар ярьсан бас олон зүйлийн талаар ярьсан. Энэ талаар Г.Наран юу гэж бодож байна.

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    Ганбаатарыг дэмжих хүн маш олон байгаа тэрийг хэчнээн муулаад ч нэмэргүй дээ хулгайчууд удахгүй торны цаана суух нь дамжиггүй

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    Энэ хүний ач тусаар ОТ мөн ТТ -н мега гэх төслүүд манай улсад ашиг багатай

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    Г,Наран шиг *хүүхэлдэй*г л хөлсний нийтлэлч бас өөрөөр *Янхандах * гэж хэлэх нь зүйд нийцэх биз,,, * түвчигнэхийг* гэж хаанахын хазгай хэлээр Монгол хэлийг маань доромжлоодбайнаа

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    BID ENE TSAG UED ENE NIIGEMD AMIDARCH BAIGAA HAMGIIN AZ MUUTAI HUMUUS...

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    Mongold oiriin 30-40 jildee jinhene eh prniihoo toloo ami nas, amidral, alban tushaalaa zoliosolchih setgeltei UDIRDAGCH turuhgui ee

    Хариулах
  • irgen lamjav / 2015 06 сар 10/

    NARAN GEJ HULSNII NIITLELCH GEJ SDAAA BDIIM BN SHUU CHI UURUU MEGA TUSUL LALAR MIN

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    Урьд нь ч гэсэн ардчиллын лидэрүүд хэн байлаа даа өөрсдийнхөө аймшгийн байсанаа мартчихаад өрөөлийг гайхаад байхдаа яахав дээ. Урьд нь ч одоо ч Ганбаатар ард түмний дуу хоолой болж байсан ш дээ. Алдаагүй хүн гэж хаана ч байдаггүй ш дээ энэ төрд амигүй албат болж байгаа гишүүдээс л хамаагүй дээр ард

    1
    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    Үнэн. Зарим сэтгүүлч ийм л дүр төрхтэй байгаа

    1
    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    eh oronch zov setgelgeetei hun gej ard tumendee hundlegdsen ireeduid eronhii said boloosoi gej boddogdoo

    1
    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 09/

    биё даагчдаас болоогуй.манан манан

    1
    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 09/

    Ийм учир нь олдохгүй бие даагч нараас Монголын төрийг цэвэрлэх цаг болсон. Орос яагаад сайн хөгжиж дундаж цалин нь 1500 доллар болсон вэ гэвэл улс төрөө цэвэрлэсэн. Ажил хийлгэдэггүй амаараа улс төр хийдэг бүхнийг улс төрөөс гаргасан. Тэгээд л ажил нь явсан. Ажил явангуут амьдрал нь сайжирсан. харин

    Хариулах
  • MGL / 2015 06 сар 09/

    MGL HEN UY YARIJ BGAAG BYGD MEDNE BICHIG YSEGTEI YHAANTAI ARD TYMNIIG HYYRNA GEDEG HETSYY UMAA GEJ HELSEN BNA GEHDEEL RIO TINTOOGIIHON HYYRJ CHADAJ BNDAA

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 09/

    bichih yumaa olj yadvaa ene hun busdiig bodvol hun shuu

    1
    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 09/

    bichih yumaa olj yadvaa ene hun busdiig bodvol hun shuu

    2
    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 09/

    Ганбаатарт битгий ард түмнээ төөрөгдүүлж засгийн ажлыг гацааж ядарсан иргэдээ хохироогоочээ Одоо зогс юм ойлгодог хүмүүс бүгд чамайг харааж байна

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 09/

    Хантөмөр Хоосон хийрхэдгээ боль ганцаараа од болох гээд ард түмнээ хохироож байна шүү чи

    Хариулах
  • од / 2015 06 сар 09/

    ГАНБААТАРААС тун айх юмаа.даа энэ эрхэм

    2
    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 09/

    NARAN,nD
    CHI HUU UURUU HENII ZAHIALGAAR YUM BICHEED BNA DAA. BITGII UURIIGUU HUUR . HEDEN HALTAR TUGRUG AVAAD NIITLEL BICHIJ BAIGAAG CHIN MEDEJ BNA.

    1
    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 09/

    Мега төсөлүүдэд саад хийж байгаад нь олон нийт дургуйцаж байна гэнэ үү. Олон нийт гэж хэн бэ??? би болон миний ойр дотнынхон дэмждэг. Энэ хүн олон нийтийн өмнөөс ингэж бичиж болохгүй. Хөлсний хүн гэж ойлголоо. ОТ.ТТ. ганц энэ хүн чинь л дуугарч байна.

    2
    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 09/

    Наран минь дээ чи Ганбаатарын хэлснийг батлаад өглөө дөө.

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 09/

    Ганбааарын талаар Бааварын дээр үед бичсэнийг дахин нийтлэхийг хүёч байна. Зарим хүнд хэн байсныг нь сануулж байхад зүгээр шүү

    Хариулах
  • Шороотын Цэвээн / 2015 06 сар 09/

    Ганбаа хэн байсан одоо хэн болсон өөрийнх нь чадал....харин хэн байгаад хэн болчихоод байгаа луйварчидын тухай бичих юм олдохгүй байгаа бол чи өөрөө(Гахай Наран)...гошного долоогч...ялгадсаар хоологч өтнөөс ялгаа юун?

    3
    Хариулах