Б.Пүрэвдорж гадаадын иргэдийг дарамталсан гэнэ үү?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 10 ・ 5

 

Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдоржийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Б.Пүрэвдорж АН дотроо нэлээд сайн татаас, хамгаалагчтай гэдэг. Тиймээс уржигдар түүний албан өрөөнд нэгжлэгийнхээ дараа Б.Пүрэвдоржийг саатуулан шалгахаар бусад албаны даргын хамт АТГ руу авч явсан байна.

Гэтэл мөрдөн байцаалт авах хооронд төр засгийн эрх бүхий зарим албан тушаалтан АТГ руу утасдаж, зарим нэг нь дарамталж  мөрдөн байцаагч нарыг залхаасан гэх яриа гараад байна.  Улстөрийн томоохон дараманд орсон АТГ-ын байцаагч нар түүнийг батлан даалтанд гаргаж гадуур байцаахаар болжээ.

Б.Пүрэвдоржийг иргэдийн гомдлыг дагуу шалгаж байгаа гэх бөгөөд гомдлын шалтгаан тодорхойгүй байна. Гэхдээ зарим эх сурвалжийн хэлж буйгаар Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух эрхтэй гадаадын иргэдийг дарамталсан, албадан гаргасан гэх үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа бололтой.  Мөн албан тушаалаа урвуулан ашиглан мөнгө санхүүгийн асуудал үүсгэсэн байх магадлалтай гэх.

Энэ асуудлаас болж АН-ын фракциудын дунд үүсээд байсан зөрчил ширүүсэх болсон байна. Өмнө нь алдаа гаргасан ч цалингийн 20 хувиар торгуулих төдий хариуцлага хүлээгээд өнгөрдөг байсан. Харин энэ удаа хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан нь нотлогдвол 5-8 жилийн хорих ял оноох Эрүүгийн хуулийн 263,2, 150,3 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.  

 


 

ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 11/

    Yamar baliar uruultai shaar ve he he

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 11/

    xarax tsarainii l bish noxor baina

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    шалгуулах цаг чинь болсон их эрхэлсэн новш бсан юм баас үнэрлэсэн юмшиг царайлсан

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    шалгуулах цаг чинь болсон их эрхэлсэн новш бсан юм баас үнэрлэсэн юмшиг царайлсан

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    Нүгэл нүдээ олно гэж энэ дээ.

    Хариулах