Хурандаа нарын хэргийг дахин шалгуулна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 10 ・ 14

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин MNC телевизэд сүүлийн үед олоны анхааралд байгаа хуулийн салбарын шинэчлэлийн асуудлаар ярилцлага өгчээ.

-Хууль зүйн сайд Д.Дорлигжав та хоёр нэг намын хүмүүс. Гэтэл сүүлийн үед таны нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хэлж байгаа үгүүдээс харахад та хоёрын дунд илт зөрчил яваад байна. Энэ юунаас болоод байна вэ?

-2012 онд АН сонгуульд орохдоо сонгогчдын өмнө амлалт авсан. Тэр амлалтын дотор хамгийн цэнэтэй, олон нийтийн итгэл хүлээж дэмжлэг авсан 4-5 амлалт бий. Хуулийн байгууллага хүний эрхийг дээдэлж ажилладаг болно, гэрч, хохирогчийг хамгаалдаг тогтолцоотой болно, даргын үгээр биш хуулиар ажилладаг хуулийн байгууллагатай болно гэх мэт. Энэ амлалт руу зорьж байсан олон шинэтгэл зарим талаар ухарч байна. Энэ ухралтыг хараад сууж тэвчихгүй хатуухан үг дайсан нь үнэн. Жишээ нь энэ шинэчлэлийн хүрээнд гэрч хохирогчийг хамгаалах Тахарыг албыг байгуулсан. Өмнө нь ТББ-ууд өөрсдийнхөө хуруу хумсаа хуйхлах шахам олж авсан мөнгөөрөө хийдэг байсан ажлыг төр анх удаа “Энэ бол Үндсэн хуулиар хүлэсэн төрийн чиг үүрэг юм байна. Тиймээс энэ чиг үүргээ хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг дэмжиж ажиллах ёстой гээд Тахарын албыг байгуулсан. Гэрч хохирогчийг хамгаалах энэ бүтцийг Д.Дорлигжав сайд унагаж байна. Иргэндээ үйлчилдэг, хууль дээдэлж ажилладаг хууль сахиулах байгууллагатай болно гэсэн зорилтоос ч ухрч эхэллээ. Хуучин До яам гэдэг шиг иргэдээ дотоодын дайсан гэж харж, дайсантай тэмцэж байгаа юм шигээр ажилладаг энэ арга барилаасаа бид салах ёстой. Энэ бол сүүлийн 20 жилд ч гараад ирсэн юм биш, өмнөх 70 жилтэйгээ нийлээд 90-ээд жилийн үйл явц. Үүнээс салах ёстой гэдэг зорилтыг АН тавьсан. Гэтэл энэ зорилтоос ухарсан Цагдаагийн албаны тухай хуулийг оруулж ирлээ. УИХ дээр би дахиад хэлсэн. Шинэ сайдын “дэвшилттэй, сайн” гээд яриад байгаа зүйлүүд нь одоо үйлчилж байгаа, хоёр жилийн өмнө баталсан хуулийн зүйл заалтыг, өөрийнхөө оруулж ирж байгаа өөрчлөлтийг ярихгүй байна. Өөрийнх нь оруулж ирж байгаа зүйл хоёр жилийн өмнө хийсэн шинэтгэлээс ухарсан зүйлүүд байна гэдгийг шүүмжилсэн.

-Хүний “бөгс ухаж сайд болсон, одоо тэр ухуулсан хүмүүсээ албан тушаалаар шагнах гэж хуульд өөрчлөлт оруулж байна” гэдгийг юу гэж ойлгох вэ?

-Энэ бол өнгөрсөн жилийн хаваржингаа л шуугисан зүйл шүү дээ. Цагдаагийн хэдэн хурандаа над дээр гүйцэтгэх ажил явуулаад, хэрэгт холбогдуулах гэж оролдоод, тохох хэрэг олдохгүй болохоор нэр төрийг маань гутаах гэж оролдоод бөөн юм болоо биз дээ. Энэ бүгдийн ард зогсч байгаа хүн Хууль зүйн сайд өөрөө юм байна гэдгийг хийж байгаа үйлдлээрээ нотлоод байгаа учраас хэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт би энэ хэрэг юу болов, ямар шатандаа явж байна гэдгийг тодруулах гэж зарим лавлагаануудыг авсан. Гэтэл манай сайд өөрөө Ерөнхий прокурор байхдаа энэ хэргийг татаж бүгдийг нь хэрэгсэхгүй болгоод, тагнуул дээр байгаа баримт материалуудыг прокурор дээр байх ёстой гэж нэхэж авах гэж оролдсон олон л юм харагдаж байна. Тиймээс энэ асуудлуудыг нь дахиж шалгах ёстой юм байна гэдэг гомдол санал гаргаад явж байна.

-Намайг хар тамхины хэрэгт гүтгэж байхад чинь би дуугүй байсан гэж та хэлсэн. Тэр үед яагаад дуугүй байсан юм?

-Хуулийн салбарын шинэтгэлийг явуулахын тулд тэвчсэн. Ийм муухай юм хийж байна. Гэхдээ энэ хүмүүсийг өөрчлөөд асуудлыг шийдэхгүй юм байна, хуулийг нь өөрчилж байж шийдэх юм байна гэж харсан учраас би “Энэ ингээд, тэр тэгээд байна” гэж яваагүй. Одоо бол хэлэхээс өөр аргагүй байна. Шалгадаг байгууллага нь шалгах ёстой асуудлаа шалгаад явах ёстой юм байна. Яагаад гэвэл гүйцэтгэх ажил болон бусад асуудалтай холбоотойгоор гомдол гаргаад шалгуулахаар надаас “Энэ асуудал нууц шүү. Гүйцэтгэх ажилтай холбоотой учраас та мэдээллээ битгий задлаарай, бид шалгана” гээд надаар гарын үсэг зуруулаад шалгалтын ажил явуулсан. Гэтэл шалгаж байгаа байгууллагыг нь прокурорын эрх мэдлээр далайлгаад хэргийг хэрэгсэхгүй болгоод явсан. Одоо тэр бүх асуудлыг нь ч гэсэн шалгах шаардлагатай гэж үзэж байгаа учраас би дахиад асуудлаа тавьж байгаа.

-Практик дээр Монголыг “Hotel Mongolia” болгож байна гэж та хэлсэн. Энэ ямар утгатай нэр томьёо вэ?

-Олон хүмүүс зориглож хэлж чадахгүй байгаа болохоос биш гаднын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, бизнесийг таагүй орчинтой болгосон, баялаг бүтээгчдийг айдаст автуулсан гол ажлыг манай хуулийн байгууллагууд хийж байна. Бизнес эрхэлж байгаа хүн бүрийг тодорхой хэрэгт холбож шалгах гэж оролддог, хөрөнгө оруулагчдыг янз бүрийн шалтгаанаар дарамталдаг энэ байдал өмнө нь далд нууц явж байсан бол сүүлийн хэдэн жил ил цагаандаа гарах шинжтэй. Энэ юутай холбоотой гэхээр Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрх нь прокурорын байгууллагад бий. Гэтэл прокурорын байгууллагын үйл ажиллагаа доголдоод ирэхээр тэр доор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа хууль, хүчний гэж нэрлэдэг байгууллагуудын хууль бус ажиллагаа гаараад эхэлж байна. Гаднын хөрөнгө оруулагчдыг айлгаж ичээдэг, хөрөнгийг нь оруулж ирчихээд тонож дээрэмддэг явдал нэг бус удаа гарсан. Цөөнгүй хэргүүд байна, нэр устайгаа, эзэнтэйгээ. Өөрийг нь хөөж гаргачихаад энд үлдсэн хөрөнгийг нь дээрэмдэж байна. Зарим нь дээрэмдүүлэхгүйн тулд томоохон хэмжээний авлига, хээл хахуулийг төлдөг болж байна. Хуулийн байгууллагын нэр, сүрээр давуу эрх олсон тэр хүмүүст төлбөр төлж байна. Энэ бүгдийг дуугүй хараад сууж болохгүй шүү дээ. Үүнийг өөрчлөхийн тулд хуулиудыг санаачилсан. Эрүүгийн болон процессийн хуулиуддаа том шинэтгэл хийж эхэлсэн. Энэ шинэтгэл ухралт болж эхэллээ. Түүнийг хараад бухимдсанаа л хэлсэн. Энэ хүн практик дээр ажиллаж байхдаа өөрөө тийм л байсан. Тийм боломж гаргаад байгаа хуулийг нь өөрчлөх гээд явж байтал одоо хуулийн байгууллагын бодлого дээр ирж суучихаад хуулийг нь самарч байна. Тэгж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм.

-Хуулийн байгууллага дээр байгаа энэ авлигад Хууль зүйн сайдыг ч бас буруутгаж байна гэсэн үг үү?

-Хуулийн байгууллагад авлига их байна. Хүмүүс яагаад үүнийг ил гаргаж хэлж чадахгүй байна гэвэл нөгөө хуулийн байгууллагуудад тэр хүмүүсийг ямар ч хамаагүй гэмт хэрэгт хутгаад амьдралаар нь тоглочих эрх мэдэл байгаад байгаа учраас хэлж чадахгүй байна. Гэхдээ өөр зуураа бол маш их ярьж байна, зарим материалууд нь ил гарч эхэлж байна. Үүнийг зүгээр хараад суугаад байж болохгүй. Өнөөдөр зарим бизнесийнхэн лүү хуулийн байгууллагын энэ гар хөл очоогүй байж магадгүй. Зарим нь бас “Надад одоохондоо ашигтай байгаа учраас” гээд дуугүй суугаад байж болно. Гэхдээ өнөөдөр тэр хэдэн хурандаа нарыг гар хөл болгоод, удирдаад яваад байгаа юм шиг мөртлөө бодит байдал дээр өөрөө буцаад тэдэндээ баригдчихаад байна шүү дээ. Маргааш өөрийг нь ч оролдож эхэлнэ. Өөрийнхөө зохиосон, өөгшүүлээд байгаа энэ махны машиндаа өөрөө хэрчүүлэх цаг ирнэ. Тийм учраас үүнийг өөгшүүлээд, хараад дуугүй сууж болохгүй. Засах ёстой. Засах боломж нь өнөөдөр УИХ-д байна. Энэ хуулийн байгууллагуудын ажил хийхдээ барьдаг хуулиудыг алдаа мадаггүй засах боломж байсаар байтал дуугүй шиг, будаг шунхны төдий засвар хийгээд явуулчихвал харамсалтай. Эрүүгийн болон эрүүгийн процессийн хуулиудыг 2002 нэг удаа шинэчилсэн. Одоо 13 жилийн дараа л өөрчлөх тухай ярьж байна. Ийм том хуулиудыг нэг удаа засвар хийгээд дахин дахин оролдохгүй орхих ёстой. Өнөөдөр бид хийх ёстой өөрчлөлтөө хийж чадахгүй бол дахиад арван хэдэн жил хүлээнэ шүү дээ. Тийм учраас боломж  олдсон дээр нь зассан шиг зас аа, хоёрын хооронд зассан ч биш, засаагүй ч биш эрэмдэг болгоод үлдээж болохгүй.  Өөрсдөө хувь хүнийхээ аргаар шийдээд болоод байгаа учраас “бидэнд ашигтайгаар нь үлдээе” гэдэг бодол байж болохгүй. Маргааш гэхэд өөрсөд дээр чинь бууна шүү гэдгийг л хэлээд байгаа юм.

Бизнес эрхлэгчдээс асуугаад үзээрэй. Ил хэлж чадахгүй байж магадгүй. Гэхдээ хуулийн байгууллагын авлигын өртөг өссөн, авч өгдөг нь томорсон. Заримдаа санаанд багтамгүй тоо сонсоно шүү. Гэхдээ үүнийг зөвхөн хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн буруу гэж харж болохгүй. Хууль нь тэр хүмүүсийг тэгж ажиллах боломжийг олгоод байна. Тиймээс хууль тогтоогчдын хувьд хуулиа л засч сайжруулах хэрэгцээ шаардлага байна. Мэргэжилтнүүдээ бас харж анхаарах хэрэгтэй байна. Үнэхээрхуулийн байгууллагын нэрээр хууль бус юм хийгээд байгаа хүмүүсээсээ бол салах хэрэгтэй шүү дээ. Одоогоос зургаан жилийн өмнө ч би хэлж л байсан. Гудамжинд гарсан гэмт хэрэг илэрч байна, хуулийн байгууллага дотор гарсан гэмт хэрэг илрэхгүй байна аа гэж. Энэ үгийг зүгээр нэг хэлээд орхичихож болохгүй шүү дээ, засах хэрэгтэй. Засахын төлөө араас нь хөөцөлдөөд, зарим нэгэнтэй нь муудалцаад л явж байна. АН-ын өнгөн дээр авлига, албан тушаалын энэ увайгүй байдал хэвийн үзэгдэл болж болохгүй. АН үүний эсрэг хатуу зогсдог байсан. Энэ шинж чанараасаа алдаж болохгүй. Авлига, албан тушаалын хэрэг гэдэг сургууль, цэцэрлэгийн багш эмч дээр байдаг зүйл биш ээ. Үүнийг чинь хамгийн аймшигтай хэсэг нь хүний амьд явах эсэх, эрх чөлөөтэй байх эсэх, өмчтэй байх эсэхийг шийддэг хуулийн байгууллага дотор байгаа учраас олон нийтийн итгэлийг алдахад хүргээд байна. Хуулийн байгууллагын маш олон шударга, хариуцлагатай албан хаагч, хуульчид байгаа. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үг бий. Нэг хүний буруутай үйл ажиллагаанаас мянган хуульчийн нэр сэвтэж болохгүй. Буруутай байгаа үйл ажиллагааг нь бид цэвэрлэх ёстой. Буруу үйл ажиллагаа дагуулж байгаа хуулиудыг нь засах ёстой. Энэ үүрэг хариуцлага улстөрчдөд, хууль тогтоогчдод байна. Тиймээс хууль тогтоогчид жаахан хариуцлагатай байх ёстой. Хууль санаачлагчид “ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” хийх ёстой.

-Мөрдөгчид нь хуульчдынхаа толгой дээр гарчихаад байна гэж та яриад байх юм. Яг яаж, яагаад?

-Мөрдөн байцаах  үйл ажиллагаа явуулдаг, мөрдөн шалгах эрх мэдэлтай байгууллагуудад тагнаж чагнах тусгай хэрэгсэл байна. Энэ тагнаж чагнах тусгай хэрэгсэл гэмт хэрэг хийж байгаа хүмүүс рүү чиглэх ёстой байтал өөрийг нь хянаж байгаа хүмүүс рүү чиглээд байна. Тэр хүмүүст нь бас хүн л юм болохоор алдаа дутагдал, янз бүрйн юм байдаг байлгүй дээ. Тэр нь гэмт хэрэг биш боловч нэр төрийг нь сэвтээж болох зүйл олдвол түүгээр нь шантаажлах гэж оролддог. “Төмсөгдөнө” гэж ярьдаг болсон байна лээ. Ийм байдлаар гартаа оруулж авдаг зуршил үүсчихэж. Түүгээрээ жирийн прокурор битгий хэл прокурорын толгойд байгаа хүн лүү халддаг болж. Түүнд нь баригдсан хүмүүс хууль бус үйлдлийнх нь хажуугаар дуугүй өнгөрдөг, хяналт тавьж, шаардлага тавих ёстой тэр чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй хэмжээнд сонирхлын зөрчил үүсдэг болж. Энэ нь нөгөө хүмүүст “Ийм хүмүүсийг айлгаж ичээж чадаж байгаа юм чинь та нарыг бол яавал яана шүү дээ” гэдэг байдлаар бизнес эрхлэгчид рүү, жирийн иргэд рүү хандаж байна. Зарим нь хувааж хувь хүртдэг болсон байна. Гаднын нэг өвгөнийг хар тамхины хэрэгт оруулаад газрыг нь дээрэмдээд авчихдаг хуулийн байгууллага байна шүү дээ. Үүнийг бид таслан зогсоож чадахгүй бол “Хөрөнгө оруулалт Монголд хийгээч ээ” гэхээр өөдөөс “Уучлаарай, бид мөнгөө өгнө, тэгээд шоронд орно. Ингэж чадахгүй ээ” гэж хэлж байна. Хөрөнгө оруулагчид татвараас айдаггүй юмаа. Ашигтай бол хаана ч татвараа төлөөд л бизнесээ хийдэг. Харин хуулийн нэрээр хулгай дээрэм хийдэг албан ёсны тонуулчид байгаа газарт хөрөнгө оруулагч тогтохгүй. Монгол битгий тийм муухай харагдаасай гэсэндээ л хэлээд байгаа юм.

-Таны сайд байхад, түүний дараа ч гэсэн түрүүчийн хэлдгээр “төмсөгдөх” гэж ородсон тохиолдол бий юу?

-Тэр оролдлогуудынх нь нэг л тэр яваад байгаа сэдэв шүү дээ. Хэвлэлээр гүтгэж үзнэ, муухай харагдуулах гэж оролдоно. Янз янз л болно. Ийм юм хийж байгаа хүмүүсийг буруутгах гэж оролдохоосоо илүүтэйгээр ийм ажил хийх боломж олгосон хууль байгаад өөрсдийгөө буруутгах ёстой. Хууль тогтоогчийнхоо хувьд. Ийм хуулийг л өөрчилж чадахгүй бол энэ УИХ-ын гишүүн гэдэг нэр зүүгээд суух хэрэггүй шүү дээ. Тиймээс хуулиа нэг мөр сайжруулья гэдэг шаардлага тавиад, Засгийн газраас оруулж ирж байгаа хуулийг учир дутагдалтай, дутуу дулимаг байна гэж бухимдаад байгаа юм. Хийх ёстой зүйлийнхээ яг эсрэг яваад байхаар сүүлдээ дургүй ч хүрч эхэлж байна. Ийм бодлогын зөрүүн дээрээс маргалдаж эхэлж байна.

Үргэлжлэлийг эндээс уншина


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

14 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 14/

    Zub ym hiij bsanshdèe

    Хариулах
  • jervis / 2015 06 сар 12/

    Yaltchgui Temuujingiin zov!!!Muusain buunii nohoinuud hutsaj l baig!!!!

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 12/

    Shiree candlaa ebdeed l xoshnogo bogc yriad ene xynd ec cyrtaxyyn ,medleg chadvar bn yy. Yg oboo yum gej bodoj blaa. Odoo ynexeer gytaj bn

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 12/

    тэмүүжин гэж төмёөгдүүлж байхдаа таарсан гөлөг байнааа. Үхсэн иргэнээ хүндлэнэ гэж ийм нийгэмд хулгайч, алуурчидаа жирийн амьдрах гэж байгаа иргэдттэйгээ адил байдлаар харьцаад, хайрлаад явж байх уу? Тэмүүжин чинь бол зүгээр л багш байхдаа оюутнуудаа төмсөгдөж шантаачилдаг байсан л багш хүн шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 11/

    Төмсөгдөнө ч гэх шиг худлаа худлаа нэр зохиогоод л болиоч чи

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 11/

    Худлаа солиорооооооод л

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 11/

    ХООСОН ХОНГИО ДОНГИНОЖ БАЙНА

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 11/

    Ер нь одоо улс төрд 90 оноос хойш байгаа БОХИР УЛС ТӨРӨӨР ГАРШСАН ДОРЛИГЖАВ, БАЯРЦОГТ, ЭЛБЭГДОРЖ, БАТҮҮЛ, БАТХҮҮ,ЁАЙХАНБИЛЭГ Гг.м тэргүүтнийг цэвэрлэх болжээ ЗАЛУУЧУУД АА?

    1
    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 11/

    Та ч хуулийн байгууллагад нэг ч өдөр ажиллаж байгаагүй мөртлөө тэдний үйл ажиллагааг агаарын юм ярьж мөн ч их самарсан даа , түүнийг чинь манай дорлигжав сайд цэвэрлэх гэж үйлээ үзэж байна даа .Та битгий дахин хуулийн байгууллагын үйл ажиллагаанд оролц л доо холдоод өг л дөө бид таныг үнэндээ хүсэхг

    Хариулах
  • Temiijjing demjeetsgeej / 2015 06 сар 10/

    Bid Temuulengiin helsneer huulia deedeldeg bolbol ter toriin idej uudag luivarachingaad salah tom uud neegdene shuu dee. Iimd ene huniig butsaagaad said bologood ene hunii talaar yuch gej hudal nevtruuleg hiisen toohgui demjih heregtei baina shuu.

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    Huulia deedeldeg boloh ni ih zov. Ene hun tiim bolgoh gej zutgesen. Ene huniig ard tumen demjeed bosoj arga baina uu.

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    Ene hun ih zov yum hiij baisan. Hudlaa gutgej baigaad ene huniig unen shudarga huulia deedeldeg oron bii bolgoj baina gej bugd ih aisan daa. Huulia deedleed ehleheer nogoo idej uusan avilgal ni bugd gemt hereg bolood shorond orohoos bugd aigaad ene hunii orond neg zavaan Dorligjag geh shig huuramch

    Хариулах
  • ЗОЧИН / 2015 06 сар 10/

    тэмүүжингиЙН ЗӨВ БАЙНА

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 10/

    Chi

    Хариулах