Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 11
・ 5
Өчигдөр Сайдын цаг уулзалтаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Түүний хийсэн мэдээллүүдээс анхаарал татсан нэг сэдэв нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах явдал юм.
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хэр хэмжээнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэвлэлүүдээр мэдээлэгдэж байсан ч парламентын гишүүдийн тоог нэмэх талаар яригдаж байгаа тухай мэдээлэл цоо шинэ байлаа. Магадгүй түүний ярианаас үзвэл 2016 онд монголчууд 76 биш 108 УИХ-ын гишүүнтэй болж мэдэх аж.
Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхээс гадна насны асуудал ч бас яригдаж байгаа гэнэ. Түүний тайлбарлаж буйгаар 1992 онд Үндсэн хуулиа батлахад хүн ам 2 сая байсан ба 76 тойргийг батлахад тойргийн хүн амын суурь нь 30 мянга, бүх тойрог ижил байсан. Харин одоо хүн ам 3 сая болж нэмэгдээд тойргийн тоо хэвээрээ байна. Улаанбаатарын нэг тойрог, аймагт байгаа тойргийн тооны хооронд 3-4 дахин ялгаа гарчихаад байна. Тэгэхээр шударга нэг хүн өөрийгөө төлөөлж төр барилцах гэдэг утгаараа баланс нь алдагдсан гэсэн үг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.