Хаадын бус хатдын нэрээр бонд гаргая

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 11

 

Манай улс их эзэн “Чингис” хааныхаа нэрийг олон улсын зах зээл дээр худалдан байж 1.5 тэрбум ам.долларын бонд арилжиж, төр засгийн удирдлагууд баяр хөөртэйгээр мэдээлэл хийж асан цаг саяхан. Бондыг урт хугацаатай, хүү багатай зээл гэж андуурсан уу эсвэл их мөнгө “барьж” үзээд ямар ч тооцоо судалгаагүй хандав уу, ямартай ч ихэнхийг нь үр ашиггүй, богино хугацаанд үр өгөөжөө өгөхгүй төсөл хөтөлбөрт зарцуулж, үрэн таран хийгээд дууссан. Харин одоо бондын хөрөнгийн түрүүч нэхэгдэх хугацаа хаяанд ирсэн тул гүйцэтгэх засаглал барьц алдаж эхэллээ. Тэд өрийг өрөөр санхүүжүүлэхийн тулд дахин бонд гаргах зөвшөөрөл УИХ-аас авахын тулд хамаг байдаг арга чаргаа хэрэглэв.

 

Эцэст нь улсын өрөөс эрчим хүч, төмөр замын салбарынхыг хасч байж, өрийн таазыг 58.3 хувьд хүргэж сая санаа амрав. Ингээд Засгийн газарт дахин өр тавих боломж нээгдсэн учир нэг тэрбум хүртэлх ам.долларын бонд гаргахаар шийдвэр гаргаад байна. Нэгэнт их эзэн хааныхаа нэрээр бонд гаргаад Монголын нэр хүндийг олон улсад шавартай нь хутгасан учир хаадуудын нэрээр бонд гаргаад цааш явахгүй нь бололтой. Тиймээс одоо тавих өрөө хатдуудын нэрээр нэрийдье.

 

АНУ-аас Монгол суугаа Элчин сайд “Монгол руу бүү хөрөнгө оруул” гэж уриалсан мэдэгдэл хийж байсан.

Үргэлжлэлийг  эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх