Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 14
・ 1
Төрийн алба хэрхэн ялзарч доройтсон болохыг илчлэх баримт өдөр бүр гарч ирдэг болсон. БХБЯ-ны харьяа Газрын харилцаа, геодези, зурaаг зүйн газрын дарга А.Хүрэлшагай нь төрийн сүлдны өмнө “чи хэтэрхий шударга ажиллалаа, зарим зүйл дээр зүгээр л нүдээ аниад өнгөрөх ёстой байхгүй юу” гэж хэлээд халсан гэнэ. Манай хамгийн “но”-гүй гэж яригддаг сайдын удирддаг яаманд ийм хэрэг гарч байна. Үйл явдлыг сөхвөл агентлагийн дарга нь Захиргаа хяналт шинжилгээний хэлтсийн дарга асан Д.Н-ыг А.Хүрэлшагай халах гэж эртнээс хадалжээ. Өнгөрсөн онд Индонзи явахдаа дэд дарга Ж.Даваабаатартаа ирэхэд доорхи гурван нөхцлийн нэгийг сонгуулсан бай гэж үүрэгдээд гурван янзын бланкласан тушаалын төсөл дээр гарын үсэг зурж үлдээсэн байсан гэнэ. Агентлагийн даргын гурван нөхцөл гэдэг нь тушаал буурч гадаад харилцааны мэргэжилтэн болох, өөрийн хүсэлтээр өргөдлөө бичиж чөлөөлөгдөх, ажлаас халах гэсэн гэсэн тушаалын төсөл байжээ. Захиргаа хяналт шинжилгээний хэлтсийн дарга асан алийг нь зөвшөөрсөнгүй гэнэ. Харин яагаад намайг ажлаас халж байгаа юм бэ гэж асуухад А.Хүрэлшагай зарим асуудалд нүдээ аниад өнгөрөөх тухай “алдарт ишлэлээ” хэлжээ. Ийм л хүн өдөр бүр хурцдаж байгаа газрын асуудал хариуцсан том агентлаг удирдаад явж байх юм. Тус агентлагийн удирдлага олон хүмүүсийг ажлаа өг гэж дарамталсан агаад ихэнх нь халширч сайн дураараа өргөдлөө бичиж эсвэл тэтгэвэртээ гарчээ. Энэ агентлаг эх толгойгүй яаж бужигнасныг Захиргаа санхүүгийн албаны дарга дөрвөн удаа, Орон зайн мэдээллийн дэд бүтцийн албаны дарга хоёр удаа, Захиргаа хяналт шинжилгээний хэлтсийн дарга бүр найман удаа, Суурь судалгаа мониторингийн хэлтсийн дарга дөрвөн удаа, Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга гурван удаа, Геодези зураг зүйн хэлтсийн дарга дөрөв, Геоматикийн хэлтсийн дарга гурван удаа тус тус өөрчлөгдөж солигдсоноос харж болно. Нийтдээ найман дарга солигдсон Захиргаа хяналт шинжилгээний хэлтсийг хамгийн удаан удирдсан нь нөгөө “зарим зүйлд нүдээ анидаггүй” залуу байжээ. Түүн лүү А.Хүрэлшагай дарга нь утасдаад агентлагийн тамга чамд байгаа, би гадагшаа явах гэж байгаа учир тамгаа авчирч өг гэж тушааж. Яах гэж байгааг нь гадарласан экс дарга агентлагийн тамга тэмдгийг ном журмаар нь хүлээж авсан буцааж авах гэж байгаа бол ажилтнуудын өмнө хэлэх үгээ хэлээд нэр төртэйгөөр буцааж өгье гэсэнд А.Хүрэлшагай уурсан “яг одоо тамга авчирч өгөхгүй бол чам руу хүмүүс явуулна, арга хэмжээ авна” гэж сүрдүүлсэн гэнэ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.