Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудын цагдаагийн дарга нар арга хэмжээ авхууллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2014 10 сар 16

ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурал болж  халаа сэлгээ хийхийн зэрэгцээ  Дорнод, Сүхбаатар болон  хөдөө  орон нутгийн аймгуудын дарга нарт сануулга өгч цалингийн 20 хувиар зургаан сар торгосон байна.  Тэдгээр  сануулга авч, торгуулсан дарга нарыг дахин зөрчил гаргасан тохиолдолд ажлаас нь “өчиггүй” халахаар болжээ.  Тэгвэл ЦЕГ-т дараах өөрчлөлт орсон байна.  

Хан-Уул дүүргийн  2-р хэлтсийн  дарга н.Отгонжаргалыг  Мөрдөн байцаах газарт чиглэлийн ахлах байсан  н.Отгонжаргалаар сольсон байна.  

ЦЕГ-ын шийдвэрийн тасгийн даргаар дэд хурандаа  С.Мөнхтамгыг томилжээ.  Нууц бичиг баримттай холбоотой уг тасгийг ийнхүү Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга  асан, цагдаагийн дэд хурандаа С.Мөнхтамга тэргүүлэх болж байгаа юм.

ЦЕГ-ын хүний нөөцөөр ажиллаж байсан н.Бат-Амгаланг  Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн даргаар ажилллаж байсан  Гансүхээр сольсон байна.  Гансүх нь ЦЕГ-ын дарга,  тэргүүн комиссар С.Баатаржавтай  Дархан-Ууал аймгийн цагдаагийн газарт хамт ажиллаж байсан юм байна.  

 Энэ удаагийн  ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар  нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн дарга нарыг  томилох асуудал хэлэлцэх байсан боловч хэлэлцээгүй.  Тиймээс  нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн дарга нарын үүргийг түр орлон гүйцэтгэгч нар гүйцэтгэсээр байгаа юм. 

А.Баярмаа 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх