Тавантолгойг Л.Эрдэнэчимэг “мэднэ”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 14
Тавантолгойг Л.Эрдэнэчимэг “мэднэ”
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Түүний хувьд Ерөнхий сайд болсноор хийх томоохон ажлын нэг нь Тавантолгойг хөдөлгөх байсан. Гэсэн хэдий ч энэ асуудал гацсаар өдгөө хаврын чуулганд амжихгүй болж магадгүй нь. Уг нь Засгийн газраас Тавантолгойн гэрээний төслийг шуурхай хэлэлцүүлж өгөхийг хүсч парламентад өргөн барьсан. Гэвч УИХ-ын даргын захирамжаар парламентад хэлэлцүүлэхээс өмнө Тавантолгойн гэрээний төслийг хянан дүгнэлт гаргах Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан юм. 

Тэгвэл мөнөөх ажлын хэсэг  “Тавантолгойн гэрээний төсөлд эргэж харах, нягтлах зүйл их байна. Хуулийн зөрчилтэй зүйл ч харагдаж байна” гэсэн бөгөөд Засгийн газраас холбогдох бичиг баримтыг шаардаж байгаагаа мэдэгдсэн. Үүний хариуд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “УИХ-ын ажлын хэсэг Засгийн газар болон гэрээнд оролцож байгаа компаниудаас Тавантолгойн орд газрын ашиглалтын талаар асуулга хүргүүлж байгаа. Засгийн газраас гэрээний хувилбар болон бусад бичиг баримтыг бүгдийг гаргаж өгч байгаа. Бид хүссэн бүх материалыг нь гарган өгсөн. Зөвхөн ажлын хэсэг биш Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн талаар мэдлэгтэй болох хэмжээний урт хугацаа өнгөрлөө. Тавантолгойн гэрээний төслийн англи эхийг 10 хоногийн өмнө өгсөн. Ер нь ажлын хэсгээс шаардаж байгаа бүх материалыг өгсөн. Нууц юм гэж байхгүй. Монгол шиг нуух юмгүй, ил тод улс дэлхий дээр байдаг эсэхийг мэдэхгүй байна. Бүх зүйлээ шаардаад, ил гаргаад тавьсан” гэх тайлбарыг өгсөн байдаг юм. 

Ийн тайлбар өгсний дараа ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг нам жим байна. Ийнхүү сунжирсаар хаврын чуулганы хаалт ойртлоо. МАН-ын бүлгээс Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас шаардаж буй бөгөөд Ерөнхийлөгч хүртэл “Тавантолгойн гэрээний төслийг улстөрчдийн хоол болгочихгүйхэн, хэлэлцэн шийдвэрлээд явах ёстой” гэх байр суурь ч илэрхийлсэн. Тэгвэл чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Тавантолгойн талаар асуухад УИХ-ын дарга З.Энхболд “Эрдэнэчимэг хаана байна” хэмээн ажлын хэсгийн ахлагчаа хайхад хүрсэн. Ё.Отгонбаяр гишүүн энэ үеэр  “Чуулганаар хэлэлцэх асуудлыг Л.Эрдэнэчимэг мэддэг болчихсон юм уу” хэмээж харагдана лээ.
 
үргэлжлэлийг эндээс уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх