Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 15
Нийслэлийн Налайх дүүргийн захирагчийг сонгох сонгууль өнгөрсөн ням гаригт болж өчигдөр дүнгээ гаргалаа. Сонгуулийн санал хураалт 22:00 цагт дуусч нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 23215 сонгогчоос 10540 нь буюу дөнгөж 51 хувь нь саналаа өгснөөр сонгуулийн ирц арай гэж хүрсэн байна. Харамсалтай нь найман нэр дэвшигчийн хэн нь ч хуулийн дагуу 50+1 хувийн санал авсангүй.Тиймээс хамгийн олон хүний санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд ирэх пүрэв гаригт дахин санал хураалт явуулахаар болжээ. Дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаанд сонгогчдын 30.9, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүүд 20.3 хувь нь саналаа өгсөн юм байна. Энэ үйл явдал манай улс сонгогчгүй улстөрчидтэй болж байгаагийн хамгийн сүүлийн тод жишээ болов. 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлаж УИХ-ын, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгууль явуулахад манай иргэдийн 95-аас дээш хувь нь сонгуульд саналаа өгч байлаа. Энэ хувь 1996, 2000 оны сонгууль хүртэл ирц өндөр хэвээр байсан ч түүнээс хойш огцом уруудсаар өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулийнх 65.24 хувь, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийнх 73.59 болж буурсан юм. Хамгийн анх 2008 оны орон нутгийн сонгуулийн ирц хүрэхгүй дахин сонгууль явуулж иргэдэд ярианы нэгжийн урамшуулал зарлан байж хүчинтэй сонгууль хийж байсан түүх бий. Түүнээс хойш явуулж буй судалгаануудаар ч “Яг одоо сонгууль болвол та саналаа өгөх үү” гэдэг асуултад 50+1 хувь нь “Мэдэхгүй” гэж хариулсан байдаг юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.