ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяагийн “шулуухан” үйлдэл

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 16 ・ 1

Өнөөгийн засаг барьж байгаа  улстөрчдийн балгаар  Монгол төрийн ажлыг  төрд тулхтай түшмэдүүд биш харин гишүүд, дарга нарын “ойрын” хүмүүс гүйцэтгэдэг болсон нь харамсалтай. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын  тохируулагч агентлаг ШӨХТГ-ын дэд даргад  шударга бус томилгоо хийгдсэн  тухай мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнтэй холбогдуулан “27 настай бүсгүй агентлагийн дэд дарга хийж болдоггүй юм  уу”  гэх мэтээр  зарим хүмүүс шүүмжлэлттэй хандсан.

Үнэн хэрэгтэ мэдлэг, чадвар туршлагатай,  мөн дээр нь төрийн албаны шалгалтанд тэнцсэн, төрийн албанд ажиллах болзол шалгуурыг хангаж байгаа бол  27 настай  байтугай 20 настай,  эрэгтэй эмэгтэй  хэн ч байлаа гэсэн төрийн ажилд ажиллаж болох эрх нь нээлттэй.

Харин ШӨХТГ-ын дэд дарга  Б.Энхзаяагийн агентлагийн даргаар ажиллахын тулд “төрийн албанд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил  ажилласан байх” эхний шалгуур дээр л “унадаг”. Тэрээр   намын  мэргэжилтнээс өөр ажил хийж  үзээгүй, төрийн албанд 3 жил байтугай 1 жил ч ажиллаж үзээгүй атлаа шууд л Засгийн газрын агентлагийн дэд дарга болсонд олон нийт гайхаад барахгүй байгаа юм. Хэний “сайн дүү” гэхээрээ ийм  “том” татаас түүнд үйлчилдэг байна вэ?

Агентлагийн дэд дарга Б.Энхзаяа  хариуцсан  төрийн ажлаа хир зэрэг явуулж байгаа вэ гэдэг асуудал эргэлзээтэй. Учир нь түүний намын байгууллагад олж авсан мэдлэг туршлага агентлагийн дэд даргын хувьд арай л балчирдана гэж үзэх хүмүүс олон байна.1433914092_screen-shot-2015-06-10-at-2.56.42-pm

Б.Энхзаяа нь  Агентлагийн  дэд даргын хувьд төрөөс олгосон автомашиныг жолоочийн хамт хөлөглөн унахын зэрэгцээ, өөрийн гэсэн өрөө тасалгаанд сууж, өндөр цалин авах зэргээр  төрийн “хангамж” эдлэдэг гэж байгаа. Гэтэл  улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед  ажлын туршлага, мэдлэг дульмаг ийм хүнд төр засгийн зүгээс   дээрх “тусгай хангамж”-ийг хий хоосон эдлүүлээд  байх хэрэг байна уу.

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • urgus / 2015 06 сар 18/

    Matar,yamar aimaar huduu tsaraitai huuhen be,tegeheer hamgiin chadvargyi,bolovsrolgyi,medleggyi humuus hun amitnii bugs buur dolooj baij ajild ordog yum shyy dee,gehdee daraa ni hen ch ajild avdaggyi nomtoi kkkkkkkkkk

    Хариулах