“Оюутан мисс-2015” тэмцээний шилдгүүд тодорлоо

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 17
 

Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой “Оюутан мисс 2015” тэмцээн 10 гаруй жилийн дараа зохиогдож, амжилттай болж өндөрлөлөө.

“Оюутан мисс 2015” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Тансаг мода” загварын агентлаг ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо” ажилласан юм. Мөн дэмжигч байгууллагаар “Мисс монголиа холбоо”, “Монголын урлагийн залуучуудын холбоо”, “Монгол модель агентлаг”, “Андра загварын агентлаг”, “Азийн модель агентлаг”, “Эра загварын агентлаг” ажиллажээ.

Оюунлаг гоо сайхны төлөө уриан дор зохион байгуулагдаж буй энэ жилийн тэмцээн шилдгүүдээ өчигдөр /2015.06.17/ тодрууллаа.

Тэмцээн
•    16-25 настай 
•    Гэрлэж байгаагүй болох хүүхэдгүй байх
•    Сурлага ажил мэргэжил болон гоо сайхан ёс зүйн соёлоороо хамт олноо манлайлагч
•    Харилцааны өндөр соёлтой хувийн зохион байгуулалт сайтай 
•    "Miss Mongolia" тэмцээнд оролцож байгаагүй байх 
•    Сурч боловсрох амжилтанд хүрэх эрмэлзэлтэй байх
•  168 см ээс дээш өндөртэй байх гэсэн шаардлагыг хангасан бүх л охид бүсгүйчүүдэд нээлттэй байсан юм. Тус тэмцээнд оролцогчдоос шилдэг 20 гоо бүсгүй шалгарч авьяас чадвар, оюун ухаанаараа өрсөлдөн шилдгүүдээ ийн тодрууллаа.

“Оюутан мисс 2015” тэмцээний “Тэргүүн байрын эзэн” нь “Дэлхийн оюутан мисс”-ийн тэмцээн болон “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болох бол Дэд болон Гутгаар байрын эзэд “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болж байгаа юм.

Мөн энэ үеэр “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гантулга нэгэн сайхан мэдээ дуулгасан нь тус холбооны санхүүжилтээр, тэмцээнд оролцогчидтойгоо хамтран “Оюутны спортын ордон” барих гэж буйгаа мэдэгдсэн юм. Тив, дэлхийн аливаа миссийн тэмцээний гол үзүүлэлт нь нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил нь байдаг. Тэгвэл Энэ “Оюутны спортын ордон” барих ажил нь дэлхийн оюутан миссийн тэмцээнд оролцох оролцогчоо дэмжсэн томоохон бүтээн байгуулалтын ажил болж байгаагаараа онцлог болж байна.


Тэргүүн байр: Хувийн дугаар 22, О.Уярал

Дэд байрХувийн дугаар 5, М.Унга

Гутгаар байрХувийн дугаар 32, Г.Сарантунгалаг нар тодорлоо.

Спортлог мисс: Хувийн дугаар 33, Б.Ариунзул

Сошиал мисс: Хувийн дугаар 25, Ичинноров

Оюунлаг мисс: Хувийн дугаар 59, 

Авьяаслаг мисс: Хувийн дугаар 12, Э. Хулан

Хувийн дугаар 38, Г.Чимэдлхам

 

Д.Тамир

 

Эх сурвалж: www.photonews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх