Улстөрчдийг мөнгөөрөө далласан “АРЕВА” компани

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 22
 

areva0623Дэлхийд шившгээ тарьсан гэгдэж буй Францын “Арева” компанийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж буйд Монголын ард тvмэн дургvйцлээ илэрхийлж эхлээд байна.

Учир нь, эрх баригчдыг Тавантолгой, Оюутолгой гэж “уралцаж” байх хойгуур нь “Арева” группийн охин компани болох “Кожеговь” уран ашиглах зєвшєєрлєє авчихжээ. Єєрєєр хэлбэл, энэ сарын 12-ны єдєр АМГ-ын даргын vvргийг тvр орлон гvйцэтгэгч Д.Vvрийнтуяа “Кожеговь” ХХК-ийн Ерєнхий захирал Тьерри Плэзантэд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зєвшєєрлийг гардуулж єгсєн нь иргэний хєдєлгєєнvvд тєдийгvй монголоо гэсэн сэтгэлтэй хvн бvрийн эгдvvцлийг хvргээд буй.
Ямартай ч хатагтай Д.Vvрийнтуяагийн буянаар “Кожеговь” компани уран олборлох боломжтой болж аль хэдийнэ єрмєє ажиллуулж эхлэсэн талаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нэгэн иргэн “Голомт” ЦЭХ-нд мэдээлэл єгчээ.

Уг нь єнгєрсєн онд дээрх компанийг уран хэмээх химийн хорт бодис олборлож байгаатай холбоотойгоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хvн малгvй л хордож байгаа тухай мэдээлэл гарч олон хvнийг цочролд оруулсан. Энэхvv мэдээллийн дагуу Засгийн газраас ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажиллаж байсан тvvх ч бий. Гэтэл манай Засгийн газраас “Арева” компанид ямар нэгэн хариуцлага тооцохын оронд яагаад ийнхvv дахин боломж олгов оо гэдгийг бодож олох гэсэн юм. Бодож олох ч гэж дээ, энэ бvхнийг зарим нэг улстєрчдийн лоббийгоор явагдсан гэдгийг хэн хvнгvй л мэдэх байх.
Тухайлбал, єнгєрсєн дєрєвдvгээр сарын 22-ны єдєр Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурийг Шангрилагийн 17 давхарт хоол идэх завсраа “Арева” компанийхантай нууцхан уулзаж, нууц хэлэлцээp хийхийг УИХ-ын гишvvддээ уриалж байгаа тухай бичлэгийг “Голомт” ЦЭХ-ныхон єєрсдийн гартаа оруулж баримт болгон сайт, телевизийнхэнд илгээсэн байдаг юм. Тиймээс эрхэм гишvvний энэхvv vйлдлийг “Голомт” ЦЭХ-ныхон “Урвагчдыг илчлэх аян”-ны “Хар дэвтэр”-ийнхээ бvртгэлд оруулахыг иргэний хєдєлгєєнийхєнд уриалж байсан юм.

Ямартай ч иймэрхvv маягаар олон улстєрчид тєдийгvй хурган дарга нар “Арева” компанийн єгєєш болж тэдний мєнгєєр эх нутаг руу нь хvртэл зугаалаад ирсэн тvvх ч бий. Ингэж л Монголын улстєрчид тэдний халааснаас зvvгдэж улс эх орноо хэдхэн халтар тєгрєгєєр худалдахаас сийхгvй болсон гэдэг нь “Кожеговь” компанид олгосон уран олборлох тусгай зєвшєєрєл нотлоод єгч буй юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх