Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 06 сар 22
・ 6
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д энэ сарын 23-27-нд ажлын айлчлал хийнэ. Тэрээр эхлээд тус улсын Вашингтон хотод ажиллах бөгөөд энэ үеэрээ Майкрософт Корпорацийн Инноваци, бодлогын төвтэй танилцаж, Дэлхийн банкны Гүйцэтгэх захирал, Америкийн Нэгдсэн Улсын Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга, тус улсын Конгресс дахь Монголын бүлгийн дарга нар, Конгрессын гишүүд, Конгрессын Ардчиллын түншлэлийн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзана.
Мөн Америкийн Нэгдсэн Улсын Дэд ерөнхийлөгч Жо Байдэн, Худалдааны сайд Пэнни Притцкэр нартай уулзалт хийх юм.
Ерөнхий сайд Вашингтон хотноо энэ сарын 25-нд болох Монгол Америкийн бизнес форумд оролцож, үг хэлнэ. Мөн Олон улсын санхүүгийн корпораци, Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлагийн удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөөд байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчлах үеэрээ Нью-Йорк хотын Хөрөнгийн биржид зочилж үйл ажиллагаатай нь танилцана. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Я.Елиассонтой уулзана. “Bloomberg News” мэдээллийн агентлагийн төвд зочилж, уулзалт ярилцлага хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.