Шийлэгдамбаас салах Н.Энхбаярын захиалга

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 22 ・ 5
Н.Энхбаяр ууртай байна. Түүнийг шоронд орж, солонгост дүрвэж байхад мөнгө төгрөг олж намын санхүүжилтээ зузаатгаагүй, байр савны өрийг төлж барагдуулаагүй. Үүнээс болж өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэж, дахиж яллаж магадгүй байдал үүсээд байгаа учраас тэрээр намынхаа хуучин дарга нараас салах захиалгыг өгчээ. 

Энэ жагсаалтад Шийлэгдамба багтаж байгаа бөгөөд  МАХН-ын бага чуулганы гишүүд Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыгаа огцруулахаар гарын үсэг цуглуулж дуусчээ. МАХН-ын дүрэмд зааснаар бол Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах, томилох асуудлыг бага чуулганаар хэлэлцдэг дүрэмтэй гэнэ. 

Мөн бага чуулганы гишүүдийн гуравны нэгээс илүү буюу 86 гишүүн гарын үсэг зурвал шаардлагыг хүчинтэй тооцдог юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Шийлэгдамбыг огцруулах бичигт 86 гишүүн гарын үсэг зурсан аж. Тиймээс ч огцруулах бичгийг өөрт нь гардуулахаар өчигдөр албан байранд нь очиход аль хэдийн зугатаж алга болсон байсан талаар тус намын гишүүд ярьж байна.Цаашлаад гишүүдийн дуудлагыг ч авахгүй байгаа аж. 

Тиймээс шаардлагаа тус намын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Доед нарт өгч бага чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, шинэ генсекээ томилохыг сануулж байгаа гэнэ. Шийлэгдамбаас намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг нь авахаас гадна сайдын суудлаас нь буулгах тухай яриа ч гарч ирж байна. Хэрвээ Шийлэгдамба ойрын хугацаанд Солонгост очиж, Н.Энхбаярт мөргөж сөгдөхгүй бол намаасаа шахагдаж, сайдын суудлаа ч алдаж мэдэхээр байгаа гэнэ.
 
Эх сурвалж: www.shudarga.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 26/

    Энэ гүтгэлэг байна ийм зүйл огтболоогүй энхбаяр луу чиглэсэн ээлжит гүтгэлэг

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 24/

    Шударга бус эвслийнхэнд хэлэх үг байна Таван хувьсгал чинь яасан та нар дахиад хуурах гэж санавал горьдсоны чинь гарз өнөөх шударга ёс ярьсан нам намын дарга намын генсектэй энэ хариуцлага яригдах ёстой

    Хариулах
  • maxn / 2015 06 сар 24/

    shiilegdmba bolih heregtei eruul mendiin yam emneleg ni mongogui baihad torson duugee shiilegmaa g turk yavuulaad nuuts huuhdee ovorhangaid ajild oruulaad ene odoo bolimoor yumaa

    Хариулах
  • зочин / 2015 06 сар 22/

    шалиг домбын оронд шавар бааяусэлэнгэ болговол энхбаярын нам ирэх сонгуульд сайн оролцох нигууртай.

    Хариулах
  • monbolbayr / 2015 06 сар 22/

    Iim hudala medeellel tawiha bolimorin

    Хариулах