Их өшөө авалт

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 23 ・ 3
Их өшөө авалт
Н.Алтанхуяг, Л.Гансүх нарын гэр бүлийнхний хэрэг олон хүнийг хөлдөө чирэх болохоор АТГ-ыг татан буулгаж, мөрдөн байцаах албыг нь Д.Дорлигжавынхаа удирдаж байсан УЕПГ-т шилжүүлэх гэнэ.

1930-1940 оны их хэлмэгдүүлэлт, цуст яргалал яг ийм байдлаар эхлэсэн байдаг. Хууль хүчний байгууллагуудыг нэг хүний гарт төвлөрүүлж, удирдлагуудыг нь өөр өөрсдөөр нь шалгуулж, сэтгэлдээ нийцээгүй байгууллагыг нь татан буулгаж, удирдлагыг нь баривчлан буудах буюу шоронд тамлаж байсан баримтууд, түүхийн шарласан хуудсанд өнөө хүртэл хадгалагдаж байдаг. Үүнтэй зэрэгцүүлээд хөлсний этгээдүүдээр оюун санааны аллага явуулдаг. Энэ аймшигт хэлмэгдүүлэлтийг дарангуйлагч нар гараараа хийдэггүй, дэргэд нь гардан гүйцэтгэгч нэг л гол хүн байдаг. И.В.Сталин тагнуул Бериягаар, Х.Чойбалсан прокурор Жамбалдоржоор, Ю.Цэдэнбал намын хянан шалгах хорооны дарга Н.Лувсанравдангаар, өнөөдөр Монголд .... гэх мэтчлэн. Харин дарангуйлагч өөрөө бол хүний эрх , эрх чөлөө ярьж, энэрэнгүй үзэлтэн, зарим тохиолдолд бурхан багш-хувилгааны дүрд ч тоглож чадна. Тэгээд л, зөвхөн 1930-1940-өөд оны үед албан ёсны тоогоор 37000 хүнийг , зарим судалгаагаар 200000 орчим хүнийг тамлаж устгасан байдаг. Гэр бүлийнхнийг бүгдийг, зарим тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүдийг хүртэл буудан хороож байв. Өнөөдрийн болж байгаа энэ үйл явц хүмүүст ийм айдас төрүүлж “Маршалын хутга” гэсэн нэр томъёо хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдаж эхлэлээ. Алагчлалгүй үүргээ гүйцэтгэж байгаа Авилгатай тэмцэх газрыг нь татан буулгаж, мөрдөн байцаах албыг нь өөрсдийнхөө эрх мэдлийн прокурорын байгууллагад шилжүүлээд дураараа тонгочиж, их өшөө авалт эхлүүлэхнээ гэсэн хардлага хүн бүхний сэтгэлд бууж ирэх боллоо. Хамгийн гол нь, өөрөө болон гэр бүлийнхэн нь авилгатай тэмцэх газраар шалгагдаж байгаа, зарим нь хорьж саатуулагдсан тохиолдлын “гол эзнээр” нь төрийн хууль санааачлуулж бариулаад УИХ-руу гэтүүлж, зүтгүүлж байгаа нь “Их өшөө авалт” биш юм уу?! Ардчилсан намд, Монголын төрд энэ хуулиудыг санаачлах хүн Н.Алтанхуягаас өөр олдсонгүй гэж үү. Та нар бодоод үздээ. Монгол улсын Ерөнхийлөгч , Ерөнхий сайд, УИХ-ын даргын албыг арав гаруй жил хашсан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шоронд яс арьс болтлоо зовож байхад өнөөдрийн энэ “ардчилагчид” хүний эрх ярьж АТГ-ын эсрэг ганц үг ганхийж байсан уу? Үгүй биз дээ! Монголын төр нийгмийн зүтгэлтэн, МАН-ын гишүүн Д.Амарсайханыг шоронд тамлагдаж байхад нь энэ бүлэглэлийнхэн чинь “битгий эмнэлэгт хэвтүүл, битгий батлан даалтанд гарга!” гэж “дээрээс” нь мундагдсаар хөнөөгөө биз дээ! Алтанхуягтнууд авралын ганц үг ганхийж байсан уу? Үгүй шүү дээ. Иргэний хөдөлгөөний зүтгэлтэн Дашцэрэн шоронд үл мэдэх тариа хийлгэн бие нь муудан гарч ирээд нас барахад, өнөөдөр АТГ-ыг үзэн ядаад байгаа хүмүүс , харамслын ганц үг унагаасан уу? Үгүй. Бараг л “өшөө тамла!” гэх нь холгүй байсан хүмүүс өнөөдөр Ардчиллынхны идсэн уусныг орой талаас нь шалгаад эхлэхээр АТГ-ыг татан буулгах, мөрдөн байцаах албыг нь прокурортоо авна гэж сүржигнэлдэх нь ямар учиртай юм ?! ... Сүүлийн жилүүдэд авилга гэгч “хорт мод” Монголд асар хурдтай цэцэглэж, дундаас дээш түвшнийхэн дотор авилгагүйгээр ажил явахаа больсон. 2006 онд Монгол улс авилгын эсрэг хуулиа шинэчлэн баталж, авилгатай тэмцэх хараат бус байгууллага- Авилгатай тэмцэх газрыг байгуулж байсныг бүгд санаж байгаа байх. Энэ байгууллага бол жирийн иргэдийн хүсэн хүлээж байсан газар, өндөр дээд албаныхан буюу авилгачдын хувьд “аянга” байсан. Энэ байгууллага байгуулагдсан цагаасаа эсэргүүцэлтэй тулгарч мафийн бүлэглэлүүдийн хор шарыг хөдөлгөж байсан нь нууц биш. Анхны дарга Б.Дангаасүрэн нэг удаа “Авилгачдын хэргийг толгой талаас нь шалгана” гэж зоригтой дуугараад, ажлаа эхлэх гэж байтал нь Австралид төрийн айлчлал нэрээр явуулж амь насыг нь бүрэлгэсэн. Австралиас хоёр нүдий нь ухаад пластмасан ногоон нүд хийчихсэн, дөрвөн хавиргыг нь хугалсан цогцос ирж байхад уг аллагыг шалгалгүйгээр өнгөрөөж өнөөдрийг хүрсэн. Авилгатай тэмцэх газрынхан цаг ямагт авилгачдын тавьсан “хавх”-н дээгүүр явдаг учраас эрсдэлтэй хүнд хөдөлмөр. Өнөөдөр , улс орныг цөлмөсөн мафийн их сүлжээ Авилгатай тэмцэх газрын удирдлага, ажилтнууд руу яаж улангасан дайрч байгааг харахад хэнд ч ойлгомжтой байх. Монгол улс НҮБ-ын авилгын эсрэг конвенцид нэгдэн орж Улсын их хурлаараа соёрхон баталснаас хойш арван жил өнгөрч. Тэгээд олон улсын шинжээчдийн багаа Монголд ирүүлэн конвенцийн хэрэгжилтэнд үнэлгээ дүгнэлт өгдөг болсон. Бас зөвлөгөө өгдөг юм билээ. НҮБ-аас өгсөн зөвлөмжийн 15-д “Авилгын эсрэг НҮБ-ын конвенцид заагдсан бүх гэмт хэргүүдийг харъяалан мөрдөн шалгах бүрэн эрхийг Авилгатай тэмцэх газарт олгох. Үүнд: Ялангуяа суурь гэмт хэрэг нь авилгын гэмт хэрэг байх, мөнгө угаах болон эд хөрөнгө завших гэмт хэрэг, түүнчлэн сонгуультай холбоотой авилгын гэмт хэргийн мөрдөн шалгах эрхийг Авилгатай тэмцэх газарт өгөх хэрэгтэй” гэсэн байгаа. Шинжээчдийн зөвлөмжинд бас: ... Тусгай субъектийн буюу ялангуяа шүүгч, прокурорын үйлдсэн авилгын болон албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргийг Авилгатай тэмцэх газар шалгахгүй байгаа цагт АТГ-нь “шүдгүй арслантай адил” байх болно гэж тодотгосон байдаг. Энэ үндсэн дээр олон арга хэмжээ авч, прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны зарим үүргийг Авилгатай тэмцэх газарт нэгтгэж “Шүдтэй арслан” болгосон нь хэсэг бүлэг авилагчид, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн дургүйг хүргээд байгаа юм байна. “Шүдтэй арслан” болсны хүчээр, дээдсийн хүрээлэн рүү халдаж, ерөнхий сайдын ахлах зөвлөхийг хүртэл бариад хорьчихдог болсон. Өөрсдөдөө зориулж “халдашгүй байдал”-ыг хуульчлаагүй бол өнөөдөр Н.Алтанхуяг , С.Баярцогт, ... гээд олон хүнийг хорьж саатуулан шалгаж болох л байсан байх. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 24/

    Маш ойлгомжтой. Мөрөөрөө ажлаа хийгээд явж буй жирийн иргэд АТГ-ыг сайн ажиллаж байна гэж үзэж байхад Н.Алтанхуяг мэтийн авилгачид АТГ-ыг үзэн ядаж байна. Алтанхуяг гэгч энэ хүн найз нөхөд хамаатан садан гээд ойр дотны хүмүүсээрээ дамжуулж Монголын, ард түмний хөрөнгийг мөн ч их идсэн дээ (АН-ын мөн

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 23/

    t ээ бурхан минь айдас хүрчихлээ. Ийм ардчилал бидэнд огтхон ч хэрэггүй

    Хариулах
  • Зочин / 2015 06 сар 23/

    монголчууд Манжийг дагаж сөнөх дөхсөн,Орсыг дагаж сэхээтнээ устгасан,одоо Америк аманд орж улсаа устгах гэж байна

    1
    Хариулах