Монголын Засгийн газар 3.6 тэрбум долларын “dim sum” бонд гаргажээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 06 сар 25

 

    Өчигдөр Монголын Засгийн газар олон улсын зах зээлд “Dim Sum” бонд гаргалаа хэмээн Хятадын хэвлэлүүд мэдээллээ.

 

Тодруулбал, Монгол Улс Хятадын Банкаар дамжуулан 3.66 тэрбум ам.долларын бонд гаргахаар божлээ.“Dim Sum” бонд гэдэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглахгүйгээр Хятадын мөнгөн тэмдэгтээр буюу юаниар Хятадаас гадна зах зээлд гардаг бондыг хэлдэг юм.

 

Их хэмжээний үнэ бүхий бонд гаргаснаар Рио Тинтотой Оюутолгойн төслийн хоёр дахь шатны маргаанаа шийдэж, хэлэлцсэн ёсоор үргэлжлүүлэхэд тус болно хэмээн Монгол тал хүлээж байгаа гэж барууны хэвлэлүүд бичсэн байна. Харин Хятадын “Сяньхуа” агентлаг Монголын засгийн газар багц хөрөнгө оруулалтын нөөцөө төрөлжүүлэхээс гадна юань дэлхийн валютын нөөц болно гэсэн хүлээлттэй холбоотойгоор ийм шийдвэр гаргалаа хэмээн бичжээ.  

 

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр эхний ээлжинд өчигдөр нэг тэрбум юанийн бондын арилжааг олон улсын зах зээлд гаргасан нь жилийн 7.5 хувийн хүүтэй аж.  

 

Хэдий бондын хүүгийн төлбөр өндөр ч үнэлэмж сайнгүй байна гэсэн таамаглал ч байна.Тухайлбал, Хонконгийн Бонд анализын төв “Хөрөнгө оруулагчид дурамжхан байна. Учир нь Их Британи биш Монгол шиг жижиг улс бонд гаргаж байгаа гэсэн өнцгөөс дүгнэж байна. Хэдий 7.5 хувийн ашигтай ч Монголын рэйтингийг л харахад хүү нь сонирхол татахуйц чанараа алдаж байгаа юм” гэжээ.

 

Түүнчлэн Монголын зээлжих зэрэглэлийг гурван санхүүгийн судалгааны агентлаг B2/B+/B+ хэмээн гаргасан нь олон улсын хөрөнгө оруулалтын зах зээлд Монголын нэр хүнд муу байгааг харуулж байгаа гэлээ. Тухайлбал, “Moody’s” агентлаг “Оюутолгойн үйлдвэрлэл өстөл Монголын эдийн засаг нэмэлт зээлүүдээс хамааралтай байх болно” хэмээн өнгөрсөн долоо хоногийн тайландаа дүгнэсэн байна.  

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх