"Дуулиант-7"

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 17

Өнгөрсөн долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг онцолж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдал болоод онцлох нийтлэлийг уншигч авхай танд тоймлон хүргэж байна.

1.-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг бүлгүүдийн гишүүд өргөн барилаа-

УИХ-д суудалтай намын бүлгүүдийн гишүүд хамтарч Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.

Энэхүү УИХ-ын тогтоолын төсөлд УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа нарын 28 гишүүн гарын үсэг зуржээ. Улс орны эдийн засаг, нийгмийн салбар бүхэлдээ хямралд орж, иргэдийн амьдрал ахуй уруудан доройтсоныг дотоод, гадаадын судалгааны байгууллагуудын дүгнэлт нотолж байгааг уг УИХ-ын тогтоолын төсөлд онцлон дурджээ. Ялангуяа валютын ханшийн хямрал, төлбөрийн тэнцлийн алдагдал хэр хэмжээнээсээ хэтэрч, олон мянган аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж, ажилгүй, орлогогүй монгол хүний тоо эрс нэмэгдсэнийг Засгийн газрын алдаатай бодлогын илрэл гэж дүгнэсэн байна. Энэхүү тогтоолын төсөлд дурдсанаар "Дэлхийд гайхагдах 17,5 хувийн эдийн засгийн өсөлт жил дараалан буурч, энэ жил 6,3 хувь болтлоо буурах дүр зураг гарсныг Дэлхийн банкнаас зарлалаа. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хоёрхон жилийн дотор 2,7 дахин унагаж улс орныг элгээр нь хэвтүүллээ. Монгол Улсад өрийн дарамт бодитойгоор нүүрлэлээ.

Үндэсний аудитын газрын дүгнэлтээр улсын өрийн хэмжээ 50 хувиар буюу 5,8 их наяд төгрөгөөр нэмэгдэж 17,7 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 102 хувьтай тэнцлээ. Өнгөрсөн онд зөвхөн "Чингис" бондын хүүгийн төлбөрт 98,9 тэрбум төгрөг төлсөн нь 1990 оноос хойших үе үеийн Засгийн газрын авч ашигласан зээлийн нэг жилийн хүүгийн төлбөрөөс 3.1 дахин их болж өсчээ. Өөрөөр хэлбэл, монголчууд бидний төлөх өр сүүлийн үед аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг судалгааны байгууллагууд анхааруулжээ. Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлаас болж гадаадын шууд хөрөнгө оруулалт ч огцом буурлаа. Өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхний 8 сарын байдлаар 627,2 сая ам.доллар болсон нь 2012 оны 8 сартай харьцуулахад 5,4 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Стандарт энд Пүүрс” болон “Мүүдиз” зэрэг олон улсын агентлагууд хэд дахин буурууллаа. Улсын төсвийн данс хоосорсны зэрэгцээ Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах чадвартай банк санхүүгийн байгууллага ч байхгүй болтлоо нөхцөл байдал муудлаа. Засгийн газар арга ядахдаа хууль зөрчиж 2014 оны 9 дүгээр сарын 18-ны 293 дугаар тогтоолоор Хөгжлийн банкинд Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах зөвшөөрөл олгож, өр тавьж авсан бондын хөрөнгийг төсвийн алдагдал нөхөх зорилгоор зарцуулсан нь Н.Алтанхуягийг огцруулах хангалттай үндэслэл болно.

Энэ байдал цаашид үргэлжилбэл тун удахгүй Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаандаа тавьж чадахгүй байдалд хүрэхээр байна. Засгийн газрын алдаатай бодлогын уршгаар валютын ханш 40 орчим хувь, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 30-80 хувиар өссөнөөр ард түмний худалдан авах чадвар эрс муудсан"-ыг Ерөнхий сайдыг огцруулах саналдаа онцгойлон дурджээ. Нэгдүгээрт, Монгол Улс улсын нэгдсэн төсөв, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Чингис” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэсэн таван төсөвтэй болсноор ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдаж байна. Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан бондын хөрөнгийг дур мэдэн зарцуулж байгаа нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хоёрдугаарт, Засгийн газар улсын нэгдсэн төсвөө тооцоо судалгаатай, бодит үндэслэлтэй боловсруулж чадахгүй, төсвийн орлого бүрдүүлэх үүргээ биелүүлж чадаагүйгээс хоёр жил дараалан төсвийн орлого, зарлага 1 их наяд гаруй төгрөгөөр тасарсан.

Энэ нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хуульд заасан төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн бодлого чиглэлээ энэ Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байгаагийн илрэл юм. Гуравдугаарт, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах зорилгоор хэрэгжүүлсэн “Эзэн-100" хөтөлбөр цаг хожих арга, улс төрийн шоу болоод дууссан. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийг 100 хоногт сэргээж, эрчимжүүлэх биш уруудуулж доройтуулж, үнэ ханшийн хямралыг улам гааруулсан. "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг хэрэгжүүлэх нь бүү хэл харин ч дарга нарын тансаг хэрэглээ, амралт зугаалга нь ихсэж, бүтэц орон тоо нь улам нэмэгдсэн. Дөрөвдүгээрт, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь төрийн албанд шургалуулсан ах дүү, хамаатан садангийн сүлжээ, зөвлөх, туслах, ажлын албаараа дамжуулан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол бүхий хэрэгт холбогдсон олон ноцтой мэдээллийг эрх бүхий хуулийн байгууллагууд олон нийтэд мэдээлсэн. Тиймээс Ерөнхий сайдыг албан тушаалаасаа татгалзаж, нэр холбогдсон хэргүүдээ нэг бүрчлэн шалгуулах ёстой гэж үзжээ.

2.-Н.Энхбаярыг цагаатгах уу?-

Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон, өөр хэнтэй ч хуваалцдаггүй тодорхой тооны онцгой эрх бий. Эдгээрийн нэг нь ялтанд уучлал үзүүлэх. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалыг хүртсэн хүн хэд байдгийг мэдэхгүй. Энэ талаар хамгийн сайн мэдэх ёстой ШШГЕГ болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ч "мэдэхгүй" гэх юм билээ.

Бидний цээжинд байгаа, ам нийлсэн ганц нэр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр л болов. Тамга, суудлаа солилцсон хоёр Ерөнхийлөгчийн нэг нь нөгөөдөө Монгол төрийн хайр энэрэлийг үзүүлсэн сайхан үйл явдал 2013 оны наймдугаар сарын 1-нд болсон. Биеийн эрүүл мэнд нь сүрхий доройтоод байсан Н.Энхбаяр дарга БНСУ-д эмчлүүлээд эрүүл саруул болоод ирлээ. Үүнээс сайхан зүйл юу байхав. Гэхдээ, тухайн үед Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзүүлсэн уучлалын зарлигийг Н.Энхбаяр дарга хүлээн зөвшөөрөөгүй. Тэрбээр суллагдаад "Би уучлал гуйгаагүй" гэж хэлсэн. Тэр үнэхээр уучлал гуйгаагүй бол Н.Энхбаярыг гэм буруутай гэж үзсэн, баталсан зарлигийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гаргажээ. Харин уучлал хүссэн бол "Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ аваргын саналыг хуваах Н.Удвалыг нэр дэвшүүлэх тохироо" үнэн рүү дөхөх гээд байна. За энэ ч яахав. Н.Энхбаяр даргыг ирсэнтэй холбоотойгоор энэ хүний улстөрийн карьер цааш өрнөх үү гэсэн асуултыг олон хүн сонирхож байна. Улстөрийн карьер гэвэл юу ч байж болно. Далдаас дэмжих, удирдах байдлаар Н.Энхбаяр даргын улстөрийн эрх мэдэл шоронгоос ч, Солонгосоос ч байж л байсан. Харин өөрөө ирэх сонгуульд нэр дэвших болов уу.

СОНГУУЛЬ: Н.Энхбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл гараад ирэх боломжтой улстөрч. Гэхдээ тэр гурван шатны шүүхээс ял шийтгүүлж байсан Монгол Улсын иргэн. Шүүхийн шийдвэр эцсийн байдаг. Ял эдэлж байсан нь нэрэнд сэв болохоос биш УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд нь саадгүй. Учир юу гэвэл, Сонгуулийн тухай хуулийн 26.4-т нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна гэж заасан. Үүнд, банк бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл,

Үргэлжлэлийг эндээс уншаарай.  /Эх сурвалж: Г.Улсболд Үндэсни шуудан/

3.-ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар халаа сэлгээ хийлээ-

ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурал болж халаа сэлгээ хийхийн зэрэгцээ Дорнод, Сүхбаатар болон хөдөө орон нутгийн аймгуудын дарга нарт сануулга өгч цалингийн 20 хувиар зургаан сар торгосон байна.

Тэдгээр сануулга авч, торгуулсан дарга нарыг дахин зөрчил гаргасан тохиолдолд ажлаас нь “өчиггүй” халахаар болжээ.

Тэгвэл ЦЕГ-т дараах өөрчлөлт орсон байна. Хан-Уул дүүргийн 2-р хэлтсийн дарга н.Отгонжаргалыг Мөрдөн байцаах газарт чиглэлийн ахлах байсан н.Отгонжаргалаар сольсон байна. ЦЕГ-ын шийдвэрийн тасгийн даргаар дэд хурандаа С.Мөнхтамгыг томилжээ. Нууц бичиг баримттай холбоотой уг тасгийг ийнхүү Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа С.Мөнхтамга тэргүүлэх болж байгаа юм. ЦЕГ-ын хүний нөөцөөр ажиллаж байсан н.Бат-Амгаланг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн даргаар ажилллаж байсан Гансүхээр сольсон байна.

Гансүх нь ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржавтай Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт хамт ажиллаж байсан юм байна. Энэ удаагийн ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн дарга нарыг томилох асуудал хэлэлцэх байсан боловч хэлэлцээгүй. Тиймээс нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн дарга нарын үүргийг түр орлон гүйцэтгэгч нар гүйцэтгэсээр байгаа юм.

4.-Монголын үндэсний музейгээс алдагдсан гэх 2387 үзмэр дотроосоо олдлоо-

Түүх, соёлын дурсгалт зүйлийг гуравхан сарын өмнө нь хосгүй үнэт, үнэт, ердийн гэж ангилдаг байв. Манайхан л хосгүй болон үнэт үзмэр гэхээр уулга алдадгаас биш ердийн ангилалд байгаа одоогийн үзмэрүүд хэдэн жилийн дараа хосгүй үнэт үзмэрт тооцогдох цаг ирнэ. Энэ утгаараа музейн сан хөмрөгийн дийлэнхийг бүрдүүлдэг ердийн үзмэрүүдийг эрхэмлэн хадгалж, хойч үедээ үлдээх чухал. Гэвч өнгөрсөн тавдугаар сард шинээр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад үзмэрийн зэрэглэлээс “ердийн” гэсэн ойлголтыг авч хаяжээ. Өөрөөр хэлбэл, ердийн ангилалд байгаа өчнөөн сая үзмэрийг үнэгүйдүүлэх, хулгайлах, мартуулах, зувчуулах эрсдэл гараад ирлээ. Ердийн үзмэрийг хуулиас хасах сургаар хэчнээн үзмэрийг ердийн зэрэглэлд шилжүүлж, зувчуулсан бол гэхээс айдас хүрч байна. Бид дөрвөн жил тутам музей, хийдэд байгаа үзмэрээ тоолж, бүртгэлжүүлдэг.

Гэвч сүүлд хийсэн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүн одоо хүртэл гараагүй байна. Уг нь 2012 онд багтаан тооллогыг дуусгаж, дүн мэдээг нь Засгийн газарт 2013 оны долдугаар сарын 1-ний дотор, үнэлгээг нь есдүгээр сарын 30-нд танилцуулах үүрэгтэй байсан. Өмнөх жилүүдэд музейн үзмэрүүдийг тоолох ажлыг халтуурдсан, хариуцсан хүмүүс нь хулгайлсан, сольсон, зарсан. Одоо ажиллаж байгаа музейн захирал, яамны хурган дарга нар энэ бүхнийг нуун дарагдуулахыг хичээж байгаагаас тооллогын ажил явахгүй байгаа юм байна. Дээр нь загас толгойноосоо эхэлж мууддаг шиг улсын тооллогын комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй бол байдал улам л дордох нь. Энэ бүхнийг улсын хэмжээний бүх музейг мэргэжил, арга зүйгээр хангадаг Монголын үндэсний музей дээр болж байгаа процесс нотолно.

Баримт дурдая. Сайдад ховлолоо хэмээн цалингийн хувиар торгожээ Монголын үндэсний музей 1924 онд байгуулагдсан бөгөөд түүх, угсаатны зүй, археологийн эд өлгийн нийлсэн 51 мянга гаруй үзмэртэй гэж үздэг. Тус музейд ээлжит улсын тооллого эхлээд 2013 оны сүүлээр дуусчээ. Гэтэл 2008 оны Ерөнхий бүртгэлийн дэвтэр дээр “тоолов” тэмдэг дарагдаагүй, хувийн дугаар авсан боловч 2008 оны Ерөнхий бүртгэлийн дэвтэрт бичигдээгүй биет үзмэрүүд хэдэн зуугаараа гарч ирсэн байна.

Гэнэт олдсон маргаантай үзмэрүүд яагаад өмнөх тооллогод байхгүй байсан нь анхаарал татаж эхэлсэн тул музейн ажилтнууд 1986-1998 онуудын Ерөнхий бүртгэлийн дэвтрүүдийг шүүж эхэлсэн байна. Энэ тухайгаа ч салбарын сайддаа захидлаар мэдэгджээ. Учир нь, тэднийг ажлаа хийх явцад музейн удирдлага болон яамны хурган дарга нараас багагүй дарамт ирсэн байна. 2014 оны хоёрдугаар сард музейн захирал Д.Сүхбаатар хүртэл улсын тооллогын ажлыг удаашрууллаа, сайдад захидал бичлээ хэмээн нэр бүхий дөрвөн ажилтныхаа цалинг гурван сараар 18 хувь бууруулжээ. Түүнчлэн улсын тооллогын комиссыг удирдаж буй ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, “Та нар өмнөх юмаа ухаад хэрэггүй. Шууд дугаар өгөөд маргаантай үзмэрээ цэгцэл” хэмээн ашиг сонирхлын зөрчилтэй үүрэг өгчээ. Ц.Цэндсүрэн нь 2008 онд улсын тооллогын комиссын даргаар ажиллаж байсан бөгөөд Монголын үндэсний музейн ажилтнуудын хийж буй ажил “но”-г нь илрүүлээд эхэлсэн байна. Үүний дараа Д.Сүхбаатар захирал музейчдийг дарамталж байгаад маргаантай үзмэрүүдийн тоог тэглүүлж, хуурамч тайлан гаргуулж яам руу өгчээ. Энэ тухай мэдээлэл саяхан Авлигатай тэмцэх газарт хүрчээ. Уг нь Д.Сүхбаатар захирал 2008 оны улсын тооллогыг Ц.Цэндсүрэн удирдсан болохыг мэдсэн байлтай.

Үргэлжлэлийг эндээс уншаарай. Эх сурвалж:  /www.undesten.mn  Г.Тулга/

5.-Орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 2.3 сая төгрөг байна-

Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нийслэлийн үл хөдлөх хөрөнгийн салбарт ямар өөрчлөлтүүд гарч, орон сууцны үнэ хэрхэн хэлбэлзсэн талаарх тойм мэдээллийг хүргэе.

Мастер пропертийз компанийн судалгаанд дурдсанаар өнгөрсөн сард зах зээлд 213 орон сууцны төслийг борлуулж байжээ. Энэ нь өмнөх сараас 4 төслөөр буюу 358  айлаар өссөн дүн юм байна. Айлын тоо багатай орон сууцны төслүүд хасагдаж, томоохон орон сууцны төслүүд өнгөрсөн сард нэмэгджээ. Тайлант хугацаанд 10 төсөл шинээр нэмэгдэн,  6 төслийн борлуулалт дууссан болон бусад шалтгаануудын улсаас хасагдсан байна.

Иргэдийн хамгийн их анхаардаг зүйл бол орон сууцны метр кв-ын дүндаж үнэ байдаг. Тайлант хугацаанд 1м2-ийн дундаж үнэ2.336.2 мянган төгрөг боллоо. Өнгөрсөн сартай харьцуулахад тогтвортой байсан бол өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.9%-иар буюу245.8 мянган төгрөгөөр өсчээ.

1.1. Орон сууцны дундаж үнэ
Зураг 1.1 Орон сууцны төслүүд үнийн интервалаар
2014 оны 09 дугаар сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Баянгол, Налайх дүүрэгт нийт 213 барилгын төслийн 37.285 айлын шинэ орон сууцыг борлуулж байна.

Эдгээрийн 195 төсөл нь 36.857 айлын энгийн орон сууц, 18 төсөл нь 428 айлын хаусны зориулалттай сууц байна.

Орон сууцны төслүүдийг үнийн интервалаар авч үзвэл нийт төслийн
-55.4% нь буюу 118 төсөл 1.8-2.8 сая төгрөгийн хооронд,
-56 нь буюу 26.3% нь 1.8 сая ба түүнээс доош,
-39 буюу 18.3% нь 2.8 саяаас дээш үнэтэй байна.

Өмнөх сартай харьцуулахад нэрлэсэн үнэ нь 1.8-2.8 сая төгрөгийн хооронд байгаа төслийн тоо нэмэгдэж 2.8 сая төгрөгөөс дээш үнэтэй төслийн тоо багассан байна.

1.2. Орон сууцны төслүүд дүүргүүдээр
Орон сууцны төслүүдийг дүүргээр авч үзвэл, БЗД-т нийт төслийн 37.6% нь буюу 80 нь,
-ХУД-т 25.8% буюу 55 нь,
-СХД-т 12.2% буюу 26 нь,
-БГД-т 11.7% буюу 25 нь,
-СБД-т 8.0% буюу 17 нь, НД-т 5, -ЧД-т 5 орон сууцны төсөл тус тус борлуулагдаж байна.

Графикаас харахад хамгийн нягтрал өндөртэй, орон сууц идэвхитэй баригдаж байгаа дүүргүүд нь БЗД болон ХУД байна.

Орон сууцны үнийн өөрчлөлт, дүүргүүдээр

Тайлант хугацаанд баригдаж буй нийт 37.285 айлын 213 төслийн 1 м2-ын зарласан үнийн дундаж өмнөх оны мөн үеийнхээс 11.9% буюу 245.8 мянган төгрөгөөр өссөн бол өмнөх сарьтай харьцуулахад тогтвортой, өсөлт бууралт ажиглагдсангүй. Өнөөгийн байдлаар зах зээл дээр энгийн орон сууцны 1 м2-ын үнэ дунджаар 2.33 сая төгрөг, хаусных 2.50 сая төгрөг байна.

Орон сууцны 1м2-ын дундаж үнэ, дүүргээрӨнгөрсөн сартай харьцуулахад БГД, ЧД, СХД-үүдэд орон сууцны үнэ харьцангуй тогтвортой байсан бол БЗД, СБД, НД-үүдэд орон сууцны үнэ бага зэрэг буурчээ. ХУД-т орон сууцны үнэ өссөн байна.

Хэдийгээр гурван дүүрэгт орон сууцны үнэ бууралттай, нэг дүүрэгт өссөн ч нийт орон сууцны дундаж үнэ өнгөрсөн сартай харьцуулахад харьцангуй тогтвортой байлаа. Налайх, Сүхбаатар дүүргүүдэд нийт 22 төсөл борлуулж байгаа /төслийн тоо бага/ учраас дундажид үзүүлэх нөлөө бага байна.

Дундаж үнийн өөрчлөлт, дүүргээрСүхбаатар дүүрэгт нийт гурван төслийн үнэ үнэ 7-10%-иар буурсан, дунджаас доогуур үнэтэй нэг төсөл орж ирсэн нь тухайн дүүрийн дундаж үнийг бууруулахад нөлөөлжээ.

Барилгын төслүүдийн ашиглалтанд орох хугацаа
Нийт төслүүдийг ашиглалтад орох хугацаанаас нь хамааруулан үзвэл
-27% буюу 10.115 айлын орон сууц ашиглалтад орсон,  
-73% буюу 27 мянга гаруй айлын орон сууц 2014 оны 9-р сараас хойш ашиглалтанд орохоор байна.

Ашиглалтад орон хугацаанаас хамааруулан 1м2-ын дундаж үнийг харьцуулбал -Ашиглалтанд орсон төслүүдийн дундаж 2.428мян.төг
-2014 оны 4-р улирлынх 2.180.9,
-2015 оны 1-р улирлынх 2.335.8,
-2015 оны 2-р улирлынх 2.787.9,
-2015 оны 3 улирлынх 1.897.1,
-2015 оны 4-р улирлынх 2.866.0,
-2016 оны 1-р улирлынх 1.490.0 байна.

Ашиглалтад орсон орон сууцны хувьд одоо баригдаж байгаа, дараагийн улирлуудад ашиглалтад орох орон сууцтай харьцуулахад өндөр үнэтэй байх хандлага ажиглагдаж байна.

2016 оны 1-р улиралд ашиглалтад орох орон сууцны төсөл нь хамгийн бага дундаж үнэтэй байгаа бол 2015 оны 2-р улиралд ашиглалтад орох орон сууцнууд хамгийн өндөр үнэтэй байна. Дараагийн сар, улирлуудад дээрх хугацаанд ашиглалтад орох орон сууцнууд ихээр нэмэгдэх учраас дундаж үнэ доорхоос харьцангуй ихээр өөрчлөгдөнө.

Нийт айлын тоо, ашиглалтад орох хугацаагаар Өнгөрсөн сартай харьцуулахад ашиглалтанд орсон орон сууцнуудын тоо харьцангуй нэмэгдсэн байна. 2013 оны 3-р улиралд ашиглалтанд орох байсан орон сууцнуудын ихэнхийн хугацаа хойшлогдож 4-р улиралд шилжсэн. Энэ нь 2014 оны 4-р улиралд ашиглалтад орохоор төлөвлөж буй орон сууцны тоог нэмсэн байна.

Өнгөрсөн сарын хувьд 12.8 мянга гаруй орон сууц ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн бол энэ сарын хувьд 15.4 мянга болж, даруй 2.6 мянгаар нэмэгджээ.

Улаанбаатар хотод хэрэгжиж буй орон сууцны төслүүд, зэрэглэлээрТайлант хугацаанд зах зээлд борлуулж буй нийт орон сууцыг зэрэглэлээр үзвэл
-34.27% стандарт,
-48.36% стандарт сайн,
-17.37% нь тансаг зэрэглэлд хамаарч байна.  

213 ТӨСЛИЙН БОРЛУУЛАЛТЫН НИЙТ ХЭМЖЭЭ 6.75  ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙНА


Зэрэглэл тус бүр айлын тоогоорҮүний:
-42.4% нь буюу 2.86 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг тансаг орон сууц,
-42.9% буюу 2.89 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг стандарт сайн орон сууцны нийлүүлэлт,
-14.7% буюу 0.990 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг стандарт зэрэглэлийн орон сууц тус тус эзэлж байна.
Зэрэглэл тус бүр мөнгөн дүнгээрОрон сууцны 1м²-ын дундаж үнийн өсөлт  тансаг, стандарт сайн, стандарт зэрэглэлд харгалзан 0.3%, (-0.1%), 0.0% байна. Мөн Улаанбаатар хотын дундаж үнийн өсөлт тогтвортой байгаа юм.             

6. -Дэлхийн аваргыг доргиосон мэргэн буучид эх орондоо ирлээ-

Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан Буудлагын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Алдар спортын хороо, АПУ хувьцаат компанийн тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү 10 болон 25 метрийн буудлагдаа 4 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн билээ.

Тэрбээр дэлхийн шилдэг тамирчид оролцож цэц мэргэнээ сорьсон 10 метрийн хийн гар бууны дасгалд ганцаарчилсан болон багийн төрөлд, 25 метрийн спорт гар бууны дасгалд мөн адил ганцаарчилсан болон багийн буудлагдаа хүрэл медалийн болзол хангаснаар энэ дэлхийн аваргаас нийтдээ 4 хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү монголын эрэгтэй гар буучдын бахархал болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Алдар спортын хороо, Апу хувьцаат компанийн тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү тэргүүтэй мэргэн буучид маань өнөөдөр өглөөний 05:35 минутанд эх орондоо ирлээ. Энэ дашрамд дуулгахад монголын баг тамирчдаас ОУХМ Т.Баярцэцэг эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд мөнгөн медаль хүртсэн бахдам амжилт үзүүлжээ.

7.-Г.Сарангэрэлийг зодсон этгээдийн хэрэг прокурорт шилжив-

2014 оны 7-р сарын 5-ны өдөр Г.Сарангэрэл Баянгол дүүрэгт явж байхдаа Ялагдашгүй хэмээх эрд зодуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгаж байсан бөгөөд Г.Сарангэрэл болон Ялагдашгүй нарт танхайрсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 181.2.1-ийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгээд байсан билээ.

Харин Г.Сарангэрэлд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, н.Ялагдашгүйг үргэлжлүүлэн шалгаж хэргийг прокурорт шилжээд байгаа ажээ. Хэрвээ Г.Сарангэрэлийг зодсон этгээдийн гэм буруутайг шүүхээс тогтоовол түүнд гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх ажээ. Дашрамд дуулгахад Г.Сарангэрэлд зохиомол хэрэг үүсгэсэн хэмээн Эрүүгийн цагдаагийн газрын экс удирдлагууд шалгагдаж байгаа. Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүний тоог Эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалан, Хурц нар нэмээд байна. Тэднийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа ажээ. Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр төрд халдсан хэмээн шүүхэд өгөхөө мэдэгдээд байсан. Тэд Иргэний хэргийн I шүүхэд Иргэний хуулийн 511.1-2-ыг үндэслэн хандаад байсана юм. Харин тус дүүргийн шүүхийн шүүгч н.Энхбаяр 2014-08-26-ны өдрийн 14451 тоот шүүгчийн захирамжаар О.Баасанхүүгийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Улмаар О.Баасанхүүгийн гэрийн хаяг, Г.Сарангэрэлийг тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой гэдгийг хорооны тодорхойлолт, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй байдал, үл хөдлөх хөрөнгөгүй, нийгмийн даатгал төлдөггүй, хорих ангид байгаа зэргийг баримтжуулан шүүхэд өгөхөд 2014-10-08-ны өдөр амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой гэдгийг хангалттай баталж чадахгүй байна хэмээн өргөдлийг хүлээн авахаас татгалзжээ. Тиймээс өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах шатны шүүхэд өргөдөл өгч байгаа ажээ.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх