Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 07 сар 02
Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан мэдэгдлүүдийг тоймлон хүргэе.
Ч.Сайханбилэг: Манай давуу тал бол байршил
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч долоо хоногт ОХУ, АНУ-д албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирсэн билээ. Тэгвэл эх орондоо дөнгөж хөл тавиад л маргааш нь ИБУИНВУ-д ажлын айлчлал хийхээр мордсон юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Лондонгийн Хөрөнгийн биржийн өдрийн арилжааг нээж, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцож үг хэлсэн юм. Бизнес уулзалтыг нээж хэлсэн үгэндээ
Танай улсад айлчлахаасаа өмнө ОХУ, АНУ-д ажлын айлчлал хийлээ. . .
Хөрөнгө оруулагчид цөөн хүн амтай улсад хөрөнгө оруулаад ашигтай эсэх талаар асуудаг.
З.Баянсэлэнгэ: Гарын үсгийг нь хуурамчаар зуруулсан байсан
-МАХН-ын гишүүд дэмжигчид хоёр хуваагдаж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулахаар санал нэгдсэн тухай яриа сүүлийн өдрүүдэд МАХН-ын Цагаан ордноос дуулдах болсон. Тэгвэл энэ талаар
МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, энэ тухай мөн ярьсан. Ер нь бол Бага чуулган хуралдах ёстой, ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах ёстой гэх шаардлага тавьсан нөхдүүд дунд юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэхгүй, . Сонгууль угтсан улс төр л яваад байна. 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл амжилттай оролцсоны дараа эвслийг задлахуйц асуудал яригдаж, тараахыг оролдсон. Ийм нөхцөл байдал өнөөдөр давтагдаж байна. .
Өөр бусад шалтгаанаар гарын үсэг зуруулсан тохиолдол ч бий, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулахтай холбоотойгоор. . . .
Ч.Хүрэлбаатар: Манай нам тоглоомын нам биш
-Улс төрийн хүрээнд өрнөж буй МАН-ыг Засгийн газраас хөөх тухай асуудлаар улстөрчид өнгөрөгч долоо хоногт байр сууриа түлхүү илэрхийлжээ. Тухайлбал, энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “
Тэр ч байтугай ард иргэдээс хөөх нь зөв үү үгүй юу гэсэн судалгаа авсан гэсэн. Тэгэхээр нэг зүйлийг Ардчилсан намынханд сануулмаар байна. МАН Засгийн газарт гуйж ороогүй шүү гэдгийг. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга
Гэтэл одоо хөөж байна. Тийм учраас МАН Засгаас гарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Ер нь бол улс төрийн хоёр хүчин хоорондоо тохироод л Засгаас гарах нь хамгийн зөв сонголт юм. Муур хулгана болж тоглох шаардлагагүй. Нэг ёсондоо манай намаар АН-ынхан тоглож байна. Ардын нам бол Ардчилсан намын тоглоомны нам биш” хэмээн хатуухан үгсийг эрх баригчдад дайсан байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.