Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 07 сар 02
・ 2
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг саатуулан шалгагдаж байгаа билээ. Түүнийг хорьсноос хойш ойр дотных нь хүмүүсийн эрхлэж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт орж эхэлсэн нь “Би бохир улс төрийн золиос болсон” хэмээн мэдэгдэж байсан Г.Дэнзэнгийн талаарх мэдээлэл оргүй биш болж таарсан юм.
Түүнийг хоригдсоны дараа анхны камерыг нь сольж хүнд гэмт хэрэгтнүүдтэй нэг өрөөнд хорьсон хэмээн ар гэрийнхэн хэлж байсан. Энэ нь дарамтанд оруулж хэрэг хүлээлгэх гэсэн оролдлого гэж үзэж байгаагаа ч нуухгүй байсан. Тэгвэл өдгөө хоригдоод 43 хонож байгаа Г.Дэнзэн 10 гаруй кг турсан гэдгийг ч дуулгаж байна.
http://tsag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.