Ч.Сайханбилэг зургаан сайдаа солих уу, танхимаа өгөх үү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 05
Ч.Сайханбилэг зургаан сайдаа солих уу, танхимаа өгөх үү
АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн шийдлийн Засгийн газраас МАН-ын зургаан сайдын гаргахаар боллоо. Үндсэндээ наадмаас өмнө МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалж асуудлыг нэг тийш шийд гэсэн үүргийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл УИХ дахь намын бүлэгтээ даалгасан юм. Энэ шийдвэр гарах үед танхимын тэргүүн Ч.Сайханбилэг ИБУИНВУ-д албан ёсны айлчлал хийж явсан бөгөөд АН-ынхан танхимын тэргүүнийг эзгүйд Засгийн газраас зургаан сайдыг нь сугалах шийдвэрийг ийнхүү гаргалаа. 
Ийнхүү МАН-ын сайд нарыг Засгийн газраас гаргаад зогсохгүй засгаас гарах зургаан сайдын оронд хэнийг томилохоо АН хэдийнэ тохирсон тухай яриа гараад байгаа. Тодруулбал, МАН-ын зургаан сайдын оронд томилох сайд нарын нэрийг АН-ын дарга З.Энхболд бүлгийн хурал дээрээ танилцуулсан тухай ч мэдээлэл байгаа юм. Тодруулбал,  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын суудлыг ИЗНН-д өгөх бол Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн оронд Д.Арвин гишүүнийг томилохоор яригдаж эхэлсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын оронд Г.Баярсайхан очих бол Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг томилж, Сангийн яамыг МАХН-д, Зам тээврийн яамыг А.Гансүхэд өгөх тухай ч сэм тохиролцсон тухай бор шувуу нисч эхэлсэн.   
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлалаа дүгнэж хэвлэлд ярилцлагад өгөх үеэрээ  “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь гадаадын хөрөнгө оруулагчидтай ярилцах виза олж авсан гэсэн үг. РиоТинтогийн удирдлагуудтай бизнес уулзалтын үеэр уулзсан.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх