Том бизнест тоомжиргүй хандсан МАН-ын алдаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 06 ・ 2

 

-“Сул” намууд суудлын төлөө сунаж хуралдана-

 

Баяр наадмын уур амьсгал хэдийнэ орж, юун улс төр манатай байхад АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гаргасан шийдвэр унтаа, назгай байсан гишүүдийн нойрыг сэргээж, ийш тийш сортолзуулсан алхам боллоо. УИХ дахь сөрөг хүчин болох МАН-тай засагт хамтрахгүй гэх шийдвэр гаргасан нь бусад нам, эвслийг АН-тай яаж хамтрах вэ, засагт хэрхэн орж ажиллах вэ гэх албан тушаалын хуваарилалтаа ярихад хүргэсэн учир “сул” намууд суудлын төлөө сунаж хуралдаж эхэлсэн.

 

Тэгэхээр АН 2012 онд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэйгээ дахин “найзална”. Одоо ч хоосонгүй гурван сайдын суудал өгөөд байгаа юм. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ тоо 7 байсан билээ. Үүнээс гадна ИЗНН-д нэг суудал өгч байсан бол Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хоёр дэд сайдын суудалтай байгаа. Харин МАН-ыг засгаас гаргаснаар ИЗНН-д Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг “өгнө” гэх яриа саарал ордонд хэдийнэ гарсан. Үүнийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл баталсан билээ. Тэрээр “Би С.Баярцогтод БОНХАЖ-ын сайд болохгүй гэж Б.Гарамгайбаатарын өрөөнд байхад нь хэлсэн. Ер нь бол Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг дээр би хатуу байр суурьтай байгаа” гэсэн. Хэрэв түүнийг зөвшөөрөхгүй бол ИЗНН-ын Ц.Ганхуягийг зүтгүүлэх сонирхол байгаа гэх яриа ч гараад буй юм. Ц.Ганхуяг өмнө нь Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан билээ.

 

Хоёр намын байгуулсан үйлийн үртэй “Харилцан итгэл, хамтын ажиллагааны гэрээ”-нд юу тусгасан байв. Үнэхээр АН-ынхны хэлээд буй шиг МАН итгэл хөсөрдүүлж, эрх хүүхэд шиг хэлсэн ярьснаасаа буцаж, гэрээг цуцлах дээрээ тулсан уу гэдэгт өнөө хэр нь бодитой хариулт өгөөгүй байна. Хэдийгээр АН-ын бүлгийн даргын хийсэн мэдэгдлийг МАН-ынхан няцаасан ч өөд өөдөөсөө харж байгаад маргалдаж, мэтгэлцээгүй. Хэвлэлээр дамжуулж, үг “шидэлцэх” төдийхнөөр хэмжигдэж байв.

 

Ч.Сайханбилэг улс орны эдийн засаг амаргүй хүнд үед ажлаа авсан. Түүнийг улс төрийн багагүй туршлага хуримтлуулсан, залуу хүн гэдэг утгаар нь олон нийт итгэж найдаж, хүндрэлээс гаргачих байх гэсэн горьдлого тээж байсан. Одоо ч энэ найдвар алсраагүй байх. Харин түүний кабинет Оюутолгой, Тавантолгой төслүүдийг ил тод, нээлттэй, хуулийн хүрээнд зөвшилцөн шийдвэрлэхээр гэрээндээ тусгажээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 07/

    Монголд болж байгаа болохгүй бүхнийг ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин нам түүний улаан хамгаалагчид хийсэн. Цаашид хийсээр ч байх болно ! Ш,Ү Хөдөлгөөн 88583399

    Хариулах
  • e / 2015 07 сар 07/

    Монголд болж байгаа болохгүй бүхнийг ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин нам түүний улаан хамгаалагчид хийсэн. Цаашид хийсээр ч байх болно ! Ш,Ү Хөдөлгөөн 88583399

    Хариулах