Түгжилүүд ийм байдаг

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 06 ・ 2
Түгжилүүд ийм байдаг
Одоогоос жил гаруйн өмнө “МАН-ын Түгжилүүд” гэх үгс хэвлэлийн хуудаснаа харагдах болж, нэг хэсэгтээ л моод болсон. Тэгвэл өдгөө энэ үгийг АН-ынханд хаяглах цаг болжээ. Учир нь АН-ын Түгжилүүд өнөөдөр Засгийн газраа унагахаар оролдож эхэллээ. Учир нь АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь АН-ын бүлэг шинэчлэлийн Засгийн газарт хамтраач гэж Ч.Сайханбилэгийн урьж ирүүлсэн МАН-ыг хамтарсан Засгийн газраас хөөсөн юм. Хэдийгээр МАН-ыг хөөж байгаа ч АН доторх фракциудыг Ч.Сайханбилэгийг унагахаар улайрч байгаа нь илт харагдаж байна. Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад нь унагаах гэж оролдож байх үед тэрбээр З.Энхболд, Х.Баттулга нарт хандаж “Сумаа харвачихаад нумаа нуудаг хүмүүс. Нэг сумыг таван нумаар харвадаг л юм байна” хэмээн бичиж байсан удаатай. Тэгвэл энэ удаа АН МАН руу сумаа харваж, нумаа Ч.Сайханбилэгт үлдээж байна. 
    “АН төр засаг барьж чаддаггүй” гэх үг зүгээр ч нэг гараагүй. Учир нь АН-ынхан 1996-2000 онд гурван ч Засгийн газрын маанийг уншиж, Ерөнхий сайдыг дөрвөнтөө сэлгэн байж дараагийн сонгуультай золгож байсан. Тодруулбал, 1996 онд МҮАН-МСДНын “Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авч эвсэл анх удаа дангаараа Засгийн газраа байгуулсан түүхтэй. Засгийн газрын тэргүүнээр МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн М.Энхсайхан сонгогдож, бүрэлдэхүүнд нь сонгуульд эвсэл болон орж ялалт байгуулсан МҮАН, МСДН-ын төлөөлөл 50:50 хувийн харьцаатай орж байлаа. Тухайн үед МҮАН дүрэмдээ “Намын дарга нь Ерөнхий сайд байна” гэж зааснаас болж энэ Засгийн газар унасан. Үүний дараа АН-ынхан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг байгуулсан байдаг. Гэсэн хэдий ч Ц.Элбэгдоржийн Засгийн газар гуравхан сарын настай байсан бөгөөд түүнийг огцруулахад АН-ын зарим фракци оролцсон. Ц.Элбэгдоржийн дараа Ж.Наранцацралт Ерөнхий сайд болсон хэдий ч найман сарын дараа захидлын асуудал боссоноор огцорсон түүхтэй. Тэгвэл 1999 оны долоодугаар сард Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилсон ч намын дотоод зөрчлөөс болж мөн л унасан. 

    Ийнхүү засаг тогтвортой барьж сураагүй АН-ынхан өдгөө сонгуулиас жилийн өмнө найман сарын настай  Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг ганхуулж эхэллээ. Ч.Сайханбилэгийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газарт Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжинг унагахаар АН хэрхэн улайрсныг олон нийт мэднэ. Энэ талаарх асуудал намжсан ч Х.Тэмүүжин гишүүн Д.Дорлигжав ерөнхий прокурор байхдаа энэ хэргийг хаалгасан хэмээн саяхан баримт дэлгэсэн байдаг. Тэгвэл АН өдгөө жижиг чулуугаар том чулуу хөдөлгөж, МАН-аар далимдуулж, Ч.Сайханбилэгийг өшиглөх гэж байна. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 07/

    Монголд болж байгаа болохгүй бүхнийг ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин м.а,н түүний улаан хамгаалагчид хийсэн. Цаашид хийсээр ч байх болно ! Ш,Ү Хөдөлгөөн 88583399

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 06/

    man uursduu zasagt chin orno gej orchihood zasgiin gazriin g uu shuud ni huduu oron nutagt zasgaa muu heleed yavah ni bur muuhai tugjil bish uu

    Хариулах