АН “аав”-ынхаа үгэнд орох уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 07
АН “аав”-ынхаа үгэнд орох уу
Өдгөөгөөс жилийн өмнө төмөр замын асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дуудаж уулзаж байв. Тухайн үед Монгол Улсад нарийн царигтай төмөр зам тавих нь зөв, буруу гэсэн байр суурь сүүлийн үед нийгмийн аль ч түвшинд хурцаар хөндөгдөж, царигийн талаарх нэвтрүүлэг гарснаар олон нийтийн сүлжээнд энэ сэдэв хүч авч иргэд ч хоёр хуваагдаад байсан. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дуудаж уулзаад “Буруу шийдвэр гарах гэж байгаа бол шүүмжилнэ, хориг тавина” хэмээн зэмлээд амжсан. 

Дээрх уулзалтын дараа Х.Баттулга гишүүн “Ерөнхийлөгч өнгөрсөн баларсан зүйлийг гарч ирж ярьсан. Ерөнхийлөгч гэхээр тэр чигээрээ ухаантай хаан хүн биш. Ерөнхийлөгч дээр ороод яагаад дуугараагүй гэхээр надад цаг өгөөгүй. Зөвшөөрөл өгөөгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн учраас би бас төрөө хүндэлж байна. 20 минут ярих байх гэж бодсон. Өөрөө баахан буруу мэдээлэлтэй өөрөө юм бэлдэж гарч ирээд л ярьсан” хэмээсэн байдаг юм. Тэгвэл дээрхтэй адил үйл явдал өчигдөр боллоо. Учир нь АН-ынхан хамтарсан Засгийн газраа унагаахаар оролдож байгаа энэ үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүний хувьд намуудын удирдлагууд болоод Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзав. 

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч уулзалтын үеэр “Саяхан хоёр намын дарга З.Энхболд, М.Энхболд нар миний хажууд суугаад төрийн албыг хариуцлагатай болгоно. Улс төрийн намыг хариуцлагатай болгоё гэсэн үзэл санаан дээр тохирсон шүү дээ. Ингэж ярьсан зүйлээсээ буцаад байж болохгүй. Нэгэнт тохироод ойлголцоод үүнийг засъя гэж байгаа бол үйлдлээрээ, үйл ажиллагаагаараа буруу гэж үзсэн жишгээ үргэлжлүүлж болохгүй”, “Төр бол нэг тэргүүнтэй шүү.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх