Хэн нь ялах вэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 08 ・ 5
Хэн нь ялах вэ
Маргааш Үндэсний их баяр наадам эхэлнэ. Наадмын дараа намар гэж монголчууд ярьдаг. Үндсэндээ зуны дэлгэр цагийг наадамлаж, айраг цагаа эргүүлж, амарсан шигээ өнгөрүүлээд намартай зэрэгцээд өвлийн бэлтгэл гээд ажил ундардаг гэсэн үг. Тэгвэл энэ намрын ажлын цагаар эрх баригчид сандал, суудлын хэрүүл хийсээр өнгөрөх шинжтэй. Учир нь АН хамтарсан засгаа хөмөрч хаяхаар улайран зүтгэж байна. Гүйцэтгэх зөвлөл нь хуралдаж, МАН-ын зургаан сайдыг засгаас хөөх тухай мэдэгдсэн бол МАН хариуд нь “Бид гарахад бэлэн” гэчихлээ. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед Засгийн газраа тогтвортой байлгах нь зүйтэй гэдгийг олон нийт хэлж байна. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намуудын дарга нар, УИХ дахь бүлэг, эвслийн дарга нарыг хүлээн авч уулзсан. Ингэхдээ тэрбээр МАН-ыг Засгийн газраасаа гаргана гэдэг хууль зөрчсөн асуудал. Аль нэг намын хүсэлтээр Засгийн газрыг халж солих асуудал байж болохгүй гэсэн. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг санаачилгыг гартаа авахыг хүссэн бөгөөд “Сайд нарынхаа асуудлыг Ерөнхий сайд л шийдэх ёстой. Тэрнээс намаас гарсан шийдвэр юм чинь би яах вэ гэсэн байдлаар хандаж болохгүй” хэмээсэн юм. 

Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн үг тогтоол зарлиг биш учраас АН-ынхан ардчилсан Ерөнхийлөгчийнхөө үгийг дагах эсэх нь эргэлзээтэй. Учир нь намын дарга З.Энхболд тухайн үед “Хамтарсан гэрээг дүгнэх асуудлыг бол дахиж хийж болно. Манай нам Засгийн газрыг огцруулахгүй гэдэг Ерөнхийлөгчтэй санал нэг байна. Харин сайд нарыг солих асуудал бол хууль зөрчихгүй” хэмээн намын даргын хувьд байр сууриа илэрхийлсэн. Энэ нь цаагуураа МАН-ыг засгаас заавал гаргана гэсэн санаагаа илэрхийлээд амжсан гэсэн үг юм. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 09/

    энэ Тэнэг хэнийг занаад байна нийгэмийн шаар чинь
    харанаа ч гэх шиг

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 09/

    Hun muutai gar bna daa

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 09/

    З.энхболд гөжүүд зөрүүдээс гадна маш зальтай аминч хүн чанар муутай хүн, хамт олоныг бүрдүүлж удирдаж чадахгүй,алсаа бодвол Сайханбилиг нь хамаагүй дээр.Харин Алтанхуяг нь илүү аядуу зөөлөн, хүнтэй хэл амаа ололцохыг боддог хүн байсан.

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 08/

    АН-ын ЕНБ дарга асан МҮОНРТВ-ын захирал Ц.оюундарь З.Энхболд " гөжүүд, зөрүүд, маргааш нь ер.сайдтайгаа зөрөөд нөгөөдөр нь ер. сайдаа би авая гэх хүн" гэж хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байсан. Яг онож хэлсэн. Дараад нь Оюундарийг огцруулсан.Үнэндээ З.Энхболд гөжүүд зөрүүдээс гадна маш их зальтай хү

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 08/

    2016 онд та нарыг харнааа, за юу

    Хариулах