Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 16
・ 2
Гомбожав ОТГОНБАЯР Сэтгүүлч
Улстөрч Ч.Сайханбилэгийг сэтгүүлчид магтан дуулахгүй. Тэгэх шалтгаан бидэнд байхгүй. Өөрийгөө магтуулах шаардлага түүнд байдаг, үгүйг мэдэхгүй. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зарласан зарим бодлогыг дэмжих бодитой шалтгаан байгааг бусдын жишээгээр өгүүлье. Хэрвээ улстөр шатар тоглох урлаг юм бол булхайцахгүй, буцаж нүүхгүйгээр урагшлахЕрөнхий сайд Ч.Сайханбилэгийн санаа цаашид жишиг болж явах ёстой юм.
Жишээ 1.
Бидний сайн мэдэх, Монголыг минь 200 гаруй жил колончилсон манж үндэстнийг устгахад халамжийн бодлого үнэтэй “хувь нэмэр” оруулжээ. Хятадын төрийн нэгэн түшмэл Манжийн хааны дэргэд шадарлаж гурван заалттай хууль санаачилж хэрэгжүүлэв. Нэгд, манж хүн тэнгэрийн гаралтай учир энгийн иргэн бус, заавал ноён байх ёстой. Нэг тосгонд хоёр ноён байх боломжгүй учир манж эр бүр өөр өөрийн тосгон, албатай болж Хятадын нутгаар тархан суурьшиж, харин Манжийн нутаг эзгүйрчээ. Хоёрт, манж хүн тэнгэрийн хүү юмбол хар ажил хийхгүй, бас насан туршдаа цалин пүнлүүтэй байхаар хуульчилжээ. Удалгүй газарт ажиллах манж хүн үгүй болж бүх ажлыг нь хятадууд хийдэг болов. Гуравт, манж эр хүн нэгэнт тэнгэрийн гаралтай учир гурван хятад хүүхнийг ямар ч инж төлөлгүйгээр өөрийн хүслээр эхнэрээ болгон авч болохыг дархлав. Тэр үеийн Хятадад сайхан хүүхнийг эхнэрээ болгоход их мөнгө төлдөг ёс байсан ч манж эр хүнд энэ ёс хамаарахгүйг хуульчилсан байна. Хэдэн жилийн дараа хятад хүүхэд олноор төрж манж эрийн удам тасарчээ. Манж хүнийг “бурхан мэт шүтэж” тэднийг хавтгайруулан халамжлах хуулийг гаргасан тэр түшмэлийг Хятадын ард түмэн урваач, шарваачаар нь дуудан үзэн ядаж байсан ч 100 жилийн дараа л түүний энэ их ухааныг ойлгожээ. Учир нь тэр үед манж үндэстэн хавтгайрсан халамжийн бодлогод уусан алга болсон байлаа. Америкийн индиануудын, Австралийн аброгенуудын түүх ч иймэрхүү, устгаж буй зэвсэг нь ч хавтгайрсан халамжийн бодлого юм. Эзнээ олсон халамж хэрэгтэй ч, хавтгайруулж, хэмжээг нь хэтрүүлбэл колончлох, үндэстнийгмөхөхөд халамжбол химийн зэвсэгнээс ч хүчтэйгэндээс харж болно.
Мэдээж, улс үндэстнээ мөхөөх санаа Монголын улстөрчдөд байхгүй. Харин өөрөө улстөрд удаан тогтохын тулд улсын эдийн засагт галав юүлсэн ч хамаагүй гэдэг сэтгэхүйгээр 1990 оноос хойшхи үе үеийн Засгийн газарт уламжлагдаж, хамгийн сайн хэрэгжүүлж ирсэн нь халамжийн бодлого билээ. Хүүхэд бүрт 10 мянган төгрөг, шинэ төрсөн хүүхдэд 100 мянга, шинээр гэр бүл болсон хост 500 мянга, сурагчдын хичээлийн хэрэгслийг үнэгүй олгоно гээд л. УИХ-ын гишүүд нь хүртэл улсын төсвөөс 10, 100 саяар аваад ойргоо халамжилдаг боллоо. Сүүлдээ энэ хэмжээ нэг тэрбумд хүрсэн. 2009 оны нэг статистик байдаг юм. Тухайн үеийн 2.8 сая монголчуудын 1.6 сая нь нийтдээ 66 төрлийн халамж авч байна гэж. Давхардсан тоо хэдий ч нийт иргэдийн 50 нь халамжаар амьдарч байлаа. Ингэж л улстөрчдийн засагт тогтох, УИХ-д ахин сонгогдох гол арга хэрэгсэл нь хавтгайруулсан халамжийн бодлого болсон юм. Тэднийхээ аманд орж,бусдын өмчийг дээрэмдэж аваад ард түмэнд үнэгүй тараадаг туульсын баатруудын тухай уншиж өссөн, Робингүүдийг үлгэрлэн дууриадаг уламжлалт сэтгэлгээтэй монголчууд бид ч үнэгүй юманд нугасгүй, халамжлуулах дуртайболсон нь ч үнэнбилээ.
Жишээ 2.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хамгийн их ашиг олсон улсуудын нэг нь Аргентин. Аргентинчууд нийслэл Буэнос-Айресаа “Өмнөд Америкийн Нью-Йорк” гэцгээж улс нь үнэхээр цэцэглэн хөгжив. Тэнд, үйлдвэрлэл хөгжиж, цахилгаан эрчим хүчний бие даасан сүлжээ ашигтай ажиллаж, ардчилсан засаглал бүхий цомхон төрийн аппарат бий болж, чинээлэг өрхийн тоо нь нийгмийн олонхийг эзэлж, экспорт нь импортоосоо хагас тэрбумаар давж байлаа. Үндсэндээ цэргийн генерал Хуан Перон төрийн толгойд гарч ирэх хүртэл тус улс Латин Америкийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байв. Гэвч дэлхийн улстөрийн түүхэнд “пэронизм” хэмээн муугийн жишээг үлдээсэн цэргийн генералиргэдээ хэт халамжлах бодлого явуулав. Арван гурав дахь сарын цалин, цалинтай нэг сарын амралт өгдөг болов. Улсын төсвийнх нь 30 хувь шууд халамжинд зарцуулагддаг боллоо. Хажуугаар нь банк, төмөр зам холбоо, эрчим хүч, зам харилцааг бүгдийн төрийн өмч болгов. Албан тушаал, өөрийн засаглалаа хадгалж үлдэхийн тулд халамжлахаас өөр төрийн бодлогогүй явсны үр дүнд ердөө зургаахан жилийн дараа улсын сан нь хоосорчээ. Буруутнаар нь ган гачиг, шашин,сүм хийд гээд олон “эзэн” тодруулсан ч тусыг эс олж төрийн эргэлтээр суудлаа өгөв. Хамгийн гол нь түүнээс хойшхи есөн Ерөнхийлөгчбүгд бүрэн эрхийг дуусгалгүй огцорчээ.Сонирхолтой нь Хун Перон хөгширсөн хойноо дахин Ерөнхийлөгч болсон нь түүний халамжаар сөхрүүлсэн эдийн засгийг хэн нэгэн босгож чадаагүй тул тэдэнд дургүйцсэн, халамжлуулж явсан сайхан үеэ санагалзсан иргэдийнх нь сонголт байлаа. Гэвч тэрээр бүрэн эрхээ дуусгаж чадалгүй нас барсан бөгөөд түүний гурав дахь Мариа нь Ерөнхийлөгч болсон ч мөн л төрийн эргэлтээр огцорсон байна.
Хуан Перон улс орноо халамжаар яаж дампууруулсан тухай Баабар, Баярхүү нарын номд нүдэнд харагдтал бичсэн байдаг бөгөөд Мадоннагийн гол дүрд нь тоглосон Эвита гэж холливудын кино ч байдаг юм. Эва бол Хуан Пероны хоёр дахь эхнэр, Аргентиний алдарт жүжигчин, нэвтрүүлэгч төдийгүй, нөрхийнхөө улстөрийн хамгийн сайн хамтрагч байжээ. Хуан Пероны цэцэглүүлсэн халамжийн балаг бүрэн арилаагүйн улмаас Аргентинийн эдийн засаг өнөөдөр ч бүрэн сэргээгүйн дээр тус улсыг дефольт буюу дампуурал зарлах дээрээ тулсан талаар эдийн засагчид байн байн л бичдэг юм.
Хуан Пероны жишээнээс халамж бол эзнээ олсон, зорилтот бүлэгт зориулсан төрийн бодлого болохоос хавтгайруулж тараадаг улс төрийн арга хэмжээ бишийг харж болно. Засгийн газар ч ард түмэндээ төрийн үйлчилгээ үзүүлдэг болохоос ард түмний татвар, уул уурхайн мөнгийг хурааж аваад буцааж тараадаг “Халамжийн төв” бишийг хэн ч төвөггүй ойлгоно. Ийм бэлэн жишээ байхад л Монголын улстөрчдийн халамжийн бодлого 2008 оны сонгуулиас бүр хүчээ авч намуудын дунд уралдааны хэлбэрээ олсон юм. Сонгуульд ялбал иргэн бүрт нэг сая төгрөг гэхэд нөгөөх нь давуулж 1.5 саяыгамласан. Оюутолгойгоос урьдчилгаа 250 сая доллар аваад зөвхөн халамжийн амлалтандаа тараасан. Дээр нь оюутнуудад 70 мянга, ямааных нь тоогоор 3000 төгрөг тараав. Оюутолгойн 10 хувийг үнэгүй өгнө, одонтой эхчүүдийн мөнгийг нэмнэ, хязгаар нутгийнханд нэмэлт цалин олгоно гэх зэргээр амлаж болох бүхнийг амлаж байлаа. Ингэж явсаар намууд амлалтынхаа, сонгогчид халамжийн боол болсон юм. Үр дүн нь өнөөдрийн эдийн засгийн хямралын эхлэл шүү дээ.
Жишээ 3.
Өнөөдөр манай зарим сургуульд өгдөг “Үдийн хоол” хөтөлбөрийг Английн дунд сургуульд хэрэгжүүлдэг байжээ. Яг тэр үед хожмоо Ерөнхий сайд болсон Маргарет Тетчер Нийгмийн бодлогын сайд болж уг хөтөлбөрийг халамжийн жагсаалтаас хасчсанхүүжилтийг ньзогсоов. Энэ явдлаас болж англи эмэгтэйчүүд ирээдүйн Ерөнхий сайдаа “эмэгтэй хүн биш, төмрөөр хийсэн авгай” гэж бухимдах болов. Улмаар 1979 онд М.Тетчерийг Ерөнхий сайд болсны дараа эхчүүдийн бухимдалд үйлдвэрийн ажилчид нэгдлээ. Учир нь шинэхэн Ерөнхий сайд ашиггүй, алдагдалтай ажилладаг улсын үйлдвэрүүдийг хааж хувьчилж эхлэв. Энэ нь ажлын байраа алдсан англичууд, үйлдвэрчний эвлэлийнхний хатуу эсэргүүцэлтэй тулгарсан ч, эцэстээ Ерөнхий сайдын ялалтаар өнөдөрлөсөн юм. Мөн тэрээр орон нутгийн татвар төлдөггүй иргэдийн сонгуулийн эрхийг хасах бодлого хүртэл хэрэгжүүлж ард түмний эсэргүүцэлтэй тулж байлаа. Гэхдээ энэ бүгд нь Ерөнхий сайдын зөв байлаа. Зөв бодлогынх нь үр дүнд шалдаа буусан байсан Английн эдийн засагогцом сэргэж Ерөнхий сайдын шийдвэрийг нийтээрээ хүлээн зөвшөөрцгөөв. Улсынхаа эдийн засгийг ингэж эрчтэй өсгөж чадсан тул англичууд “төмрөөр хийсэн авгай” гэх бухимдлаа бүрмөсөн тайлж, Маргарет Тетчерийг “Төмөр хатагтай” хэмээнөргөмжлөн хүндэтгэх болжээ.
үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.