Гаръя!, Гарахгүй...!

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 20 ・ 1
Энэ жилийн баяр наадмын амралтыг эдэлж чадахгүй байгаа хүмүүс бол МАН-ынхан. Хэдийгээр тэр тэнд, энэ энд явж байна гэх боловч байсгээд л уулзаж түр тар хийдэг аж. Анхнаасаа Шийдлийн Засгийн газарт хэрүүлтэй уруултай багтсан МАН-ынхан одоо улам зөрчилдөх болжээ.
 
Уг нь МАН-ын туршлагатай улстөрчид засагт хамтрахыг эсэргүүцэж байв. Гэсэн ч одоогийн дарга нь зүтгэсээр засагт орсон. Өөрөө Шадар сайд болох байсан ч яагаад ч юм, У.Хүрэлсүхэд дайруулчихсан байдаг. Тэгвэл хагас жил болоод л засгаас гарах биш хөөгдөөд эхлэв.
 
Хамтарсан Засгийн газрын гэрээг цуцлах АН-ын шийдвэрийг МАН ерөнхийдөө хүлээж авсан бололтой. Учир нь намын зүгээс засагт үлдэхээр томоохон хөдөлгөөн хийхгүй байгаа юм.
 
Харин Шийдлийн Засгийн газарт “бүрэн бүрэлдэхүүн”-ээрээ багтаад байгаа У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбооныхон “...Засгаас гарахгүй” гэж байдаг чадлаараа уллаж байна.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 20/

    6 сайд гараасай. МАН-ын нэгэн сайд ёстой яамыг хувийн компаниа болгож байна.

    Хариулах