Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 20
・ 3

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг уучлал үзүүлсний дараа шоронгоос суллагдаж, эмчилгээ хийлгэн төд удалгүй БНСУ-ыг зорьсон билээ. Тэр цагаас хойш бараг жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд эрүүл мэндийн хувьд харьцангуй тогтворжсон экс Ерөнхийлөгч эх орондоо өнгөрсөн хавар ирсэн ч түүнд АТГ-аас шинээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхлэхээс өмнө эргээд тэр Солонгосыг зорьсон нь Н.Энхбаярыг Монголд байлгахгүй гэсэн зарим нэг улс төрийн хүчнүүдийн бодлого явагдаж буйг харуулж байна.
Урьд нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх үед Б.Хуяг, Н.Энхтуяа нар нь Монгол Улсад байхгүй байсан тул холбогдох хэргийг тусгаарлан авч үлдэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Харин хэргийг шалгагдах хугацаанд Н.Энхбаярт холбогдох өөр үйлдлүүд шинээр илэрч гарч ирсэн тул мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Гэтэл энэхүү түдгэлзүүлсэн хэргийг долоодугаар сарын 04-ний өдрөөс сэргээн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн хийж шалгаж эхэлжээ.
Уг хэрэг дээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар болсон байна. Харин Н.Энхбаярын хувьд Монголд байвал эргээд шинэ хэрэгт холбогдон байцаалт өгч, улмаар дахин хэрэгтэн болохыг үгүйсгэхгүй тул яалт ч үгүй тэрбээр Солонгос руу буцжээ. Саяхан түүнийг ОХУ-ын Буриадын Иволгийн дацангийн хамба лам Дамба Аюушеевтэй очиж уулзсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан билээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.