Сайдуудаа “тодруулаагүй” байхад чуулганаар хэлэлцэж болох уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 21

УИХ 2015 оны ээлжит хаврын чуулганы хугацаанд Оюутолгой, Тавантолгой гэж улстөржсөөр хууль, тогтоолын төслүүддээ төдийлэн анхаарал хандуулж чадсангүй гэх шүүмжлэл гарсан. Учир нь, энэ удаагийн парламент улстөржиж , сонгуулийн шоу, ганцаарчилсан тоглолт хийхгүйгээр хууль, тогтоолын төслүүдээ чамбайруулж батлах сүүлийн чуулган байсан гэж хэлж болно. Ирэх намрын чуулганаар Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг эцэслэн баталж, үндсэндээ гишүүд дараагийн сонгуулийн бэлтгэлээ базааж юун хууль батлах манатай болно.

 

Өөрөөр хэлбэл, ирэх намрын чуулганаар дээрх хуулийн төслүүдийг батлах гээд ажил ундрах учир энэ хаврын чуулганаар амжиж баталж чадаагүй Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснөө спикер хэлсэн. 

 

УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ ирэх  сарын 3-нд ээлжит бус чуулганыг албан ёсоор зарлан хуралдуулахаа мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн сайд нарын асуудлыг өргөн бариагүй байхад ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан нь хууль зөрчсөн хэрэг болно гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүн хэлээд буй. Хэрэв ээлжит бус чуулганаар дээрх асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирвэл Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ ч илэрхийлсэн.

 

Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг танхимынхаа бүтцэд халаа сэлгээ хийхгүй гэдгээ мэдэгдсэн ч АН-ын Гүйцэтгэх зөвлөл гаргасан шийдвэртээ бат зогсохоо Үндэсний их баяр наадмын өмнө дахин мэдэгдсэн билээ. Хэдийгээр найр наадмын үе эхэлж хаа сайгүй амралт зугаалга үргэлжилж буй ч улс төр тэр дундаа АН-ын доторх фракцууд амрах завгүй байна. Тэд Засгийн бүтцэд халаа сэлгээ хийнэ, манай фракц тэр суудлыг, үүнийг нь танайх ав хэмээн өөр хоорондоо маргалдаж суугаа гэдгийг зарим эх сурвалж хэлсэн. МАН-ын зургаан сайдын суудал АН-аас “Шонхор”, МоАХ, МҮДН-д ногдох бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ч мөн хоосонгүй байх тухай сураг ажиг саарал ордонд хэдийнэ гарч амжсан.   

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх