150 гаруй иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 19

Багахангай дүүргийн иргэдэд хамгийн их үгүйлэгддэг зүйл эрүүл мэндийн үйлчилгээ юм байна. Нийслэлээс алслагдсан, хүн ам цөөтэй болохоор нарийн мэргэжлийн эмч нар тэр бүр байдаггүй бөгөөд эрүүл мэндийн хангамж ч бага гэнэ. Тиймээс иргэд нь шүд өвдөх, хүүхдээ үзүүлэх мөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхдээ нийслэлрүү орж ирдэг гэнэ. Байнга нийслэл рүү ирээд байх боломжгүй иргэд олон байдаг бөгөөд ёстой л монгол аргаараа эмчилэхээс өөр аргагүй байдаг гэж иргэд нь ярьж байсан юм.

Тэгвэл энэ долоо хоногт МЗХ дүүргийн залуучуудын холбоотой хамтраад иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ажилд зуучлах өдөрлөгийг зохион байгуулсан байна. Эрүүл мэндийн үзлэгийг МЗХ-ны дэргэдэх “Эрүүл мэндийн хороо”-ны Ахлах эмч доктор Б.Азжаргал /Эмэгтэйчүүд, бэлгийн замын халдварт өвчны эмч/, н.Ганхуяг ахмадын эмч, Т.Мөнхбат Эмгэг судлалын эмч, бэлгийн замын шинжилгээ, н.Дуламдорж АШУҮИС-н оюутан гэсэн эмч нар ажлаасаа чөлөө авч өөрсдийн сайн дураар уг үйл ажиллагаанд оролцсон байна.

Үзлэгт нийт 150 гаруй иргэд хамрагдсан бөгөөд үлдсэн хүмүүс нь дугаар авч дараа долоо хоногт үзүүлэхээр болжээ. Дүүргийн иргэд эмнэлэгийн коридорт багтахгүй гадаа сууж дугаарлаж байсан бөгөөд иргэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх өдөрлөг зохион байгуулсанд талархлаа илэрхийлээд цаашид шүд болон хүүхдийн эмчийг авчирах хүсэлтээ тавьжээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх