Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 22
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 183 дугаар тогтоолоор олимп, дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдад 500 000 - 120 000 000 төгрөг хүртэл, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолоор Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн бөх, уяач, харваачдад бай, шагналд 1 000 000 – 15 000 000 төгрөг олгохоор тогтоосон.
Гэтэл Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 129 дүгээр тогтоолоор олимп, дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдад 100 000 – 10 000 000 төгрөг хүртэл, Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн бөх, уяач, харваачдад 1 000 000 – 20 000 000 төгрөг хүртэл урамшууллыг давхардуулан олгохоор урамшууллын журам баталсан байна.
Түүнчлэн 129 дүгээр тогтоолд урамшуулал олгох мөнгөний санхүүгийн эх үүсвэрийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргахаар шийдвэрлэсэн
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.