Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 19
2012 оны УИХ-ын сонгуулийн монголын ард түмэн аль нэг улс төрийн намыг олонхи болгож итгэл үзүүлэлгүйгээр намуудыг харьцангуй тэгш байдлаар сонгосон байдаг. Үүний улмаас аль нэг нам, улс төрийн хүчин дангаараа Засгийн газраа байгуулан ажиллах боломжгүй болж, улмаар АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”, Иргэний зориг ногоон намтай хамтран Шинэчлэлийн гэх Засгийн газрыг байгуулан ажилласан.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ард түмэн, сонгогчид Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн гэх тодотголтой эвслийн Засгийн газраас олон зүйлийг хүсэн хүлээж байсан. Харамсалтай нь энэ бүхэн эдүгээ талаар боллоо. Иргэдийн амьдрал улам бүр доройтож, эдийн засаг сульдаж, хууль гууль болж, улс орон өр ширэндээ баригдлаа. Н.Алтанхуяг өөрөө болон түүний тойрон хүрээлэгчид дур зоргоороо авирлаж, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан баримтууд олон нийтэд дэлгэгдлээ. АН-ын тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газрын энэ цаг үед төр засгийн байгууллагууд хэвлэл мэдээллийнхний нийтлэлийг хянаж, засгийн бодлогыг шүүмжлэснийхээ төлөө хаагдаж боогдох дээрээ туллаа. Чингис, Самуурай бондоор олсон мөнгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг авто зам тэргүүтэй царцанги дэд бүцийн салбарт оруулчихаад, адаг сүүлд нь “хойч үе, үр хүүхдүүд маань төлчих байлгүй дээ” хэмээн ичих ч үгүй хэлээд сууж байна.
Ардчилсан нам, Ардчилсан Ерөнхий сайд өөрийн биеэр ардчилалыг “булшилсан” ийм үйлдлүүд олон гаргалаа. Гэвч АН –ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягаа өмөөрсөөр, өмгөөлсөөр байна. Тэд ингэж Н.Алтанхуягыг “өмөөрөхдөө” АН-ынхаа нэр хүндийг “шаварт хутгаж” байгаа ч үл анзаарсаар. Үнэний төлөө, улс эх орныхоо ирээдүйн төлөө дуугарсан 1-2 гишүүнээ тэд ад үзэн тал бүрээс нь боорлосоор. Үүний шалтгаан нь нь тун энгийн АН-ынхаа ирээдүйг бодохоос илүүтэй хувийн амбицаа, сайдын суудлаа бодсон “ардчилагчид” АН-ынхаа “булшийг өөрсдийн гараар ухаж” байна.
Уг нь АН-ын мянга мянган гишүүд дэмжигчид, энэ намаас сонгогдсон УИХ-ын гишүүд эрүүл ухаанаар үнэнийг хардаг бол, намын даргадаа бялдуучилж долигнодогггүй бол, АН-аа дараагийн сонгуульд дахин амжилттай оруулахыг хүсэж байгаа бол, ардчилалыг монголын ард түмний өмч гэж итгэж байгаа бол одоо л “ардчилалыг аварч” намын дарга Н.Алтанхуягтай хариуцлага тооцох болсон. Харамсалтай нь “ухаангүй ноёнд, урагшгүй албат” гэгчээр Н.Алтанхуягт энэ бүхнийг нь хэлээд, ухуулаад өгөх хүн алга.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.