Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 26
Авлигатай тэмцэх газраас хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудын нэрсийг олон нийтэд ил болголоо. Төрийн албан байгууллагууд нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдээс “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” авч, АТГ-т хянуулах үүрэгтэй байдаг. Тус газар нь тухайн мэдүүлгийг хянан үзээд нэр дэвшиж буй албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх болон ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай байдлыг тогтоож, албан байгууллагад нь мэдэгдэл хүргүүлдэг аж.
Гэтэл тухайн албан тушаалыг эрхлэхэд “илт ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн дүгнэлт хүргүүлсээр байтал нэр бүхий 21 албан тушаалтныг нийтийн албанд томилжээ. Түүгээр зогсохгүй одоог хүртэл албан үүргийг гүйцэтгүүлсээр байгаа нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтнууд нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх сонирхолгүй байна гэж үзэх үндэслэлтэй гэж тус газраас мэдээллээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.