Уитни Хьюстоны охин нас баржээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 26 ・ 1

 

Дуучин Уитни Хьюстоны охин зургаан сар ухаангүй байсны эцэст 22 насандаа таалал төгссөн тухай охины аав Бобби Браун өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр твиттертээ “Охин минь ээжийнхээ ардаас нисчихлээ. Дэндүү эрт энэ дэлхийг орхиод нисчихлээ. Би уйлж байна” хэмээн жиргэжээ. Харин  охин нь хэзээ амьсгал хураасныг хэлэхээс татгалзсан байна.

 

Кристина өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Жоржиа мужид байрлах гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй байдалтай олдсон юм. Охины тархинд цус харвасан нь шинжилгээний явцад тогтоогдсон билээ. Мөн түүний биед гадны нөлөөтэй үүссэн гэмтлүүд байсан юм. 

 

Охины ээж Уитни Хьюстон 2012 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр “Beverly Hills” зочид буудлын өрөөнд амиа алдсан байдалтай олдсон билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 26/

    Хөөрхий дөө, ээжийнхээ араас нисчихлээ дээ. Ээжтэйгээ бурханы оронд хамт байгаарай.

    Хариулах