“Хог түүх аян”-ыг сонгуулийн пиар болгочихгүй юмсан

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 27 ・ 1
 
Найр наадам үргэлжилсэн Монгол эх орны минь цаг агаарын ааш аяг нь олдохгүй, хүмүүс амралтын байдалтай, улстөрчид ч нэгнээ муулж, хэрэлдэж хэлэл­цэхгүй, амьдрал тайван үргэл­жилсээр байнаСошиал ертөнц ч энд тэнд амарч, зугаалсан, алжаалаа тайлсан, идсэн ууснаа “гайхуулах” хүмүүсийн зургаар дүүрэв. 

Гэхдээ энд нэг зүйлийг онц­лоход ”#ХогBucketChallenge” хэмээх аян хүчтэй өрнөж байнаУг аяны зорилго нь эх орныхоо өнцөг булан бүрт байгаа хур хогуудыг цэвэрлэж, тэр хэрээрээ цэмц­гэр сайхан орчинд амьдрахыг уриалж байгаа явдал юм. Аян ч нэлээд хүчтэй өрнөж, залуусыг эгнээндээ нэгтгээд амжсан. 

Яг л хэдэн сарын өмнө өрнөж байсан “Ice Bucket Challenge” шиг. Уг аян бол Америк төдийгүй дэлхий нийтийг хурдацтай хамарч буй Лоу Гехригийн эмгэг (ALS) хэмээх хүний булчингийн үйл ажиллагааг саармагжуулж, улмаар үхэлд хүргэдэг аймшигт өвчнийг мэдрүүлэх, эсэргүүцэх хүрээнд зохион байгуулагдаж байсан.

 
Энэхүү өвчинтэй тэмцэх ашгийн бус сангаас зохион байгуулсан “Мөстэй Усны Сорилт”-д олон алдартан өөрийн сонирхлоор нэгдэж, хандив өргөхөөс гадна бусдыгаа ч энэхүү үйл ажиллагаанд нэгдэж хандив өргөхийг уриалж байсан билээ. Энэ аян Монголд ч өрнөж, урлаг соёлын алдартнууд мөстэй ус өөр дээрээ асгаж, “шоудсан”. 

Харин ”#ХогBucketChallenge” бол өөрДүрэм нь эхний хүн сонгосон газрынхаа хогийг цэвэрлээд дараагийн гурван хүнээ дуудна. Тухайн хүний дуудсан гурван хүн гурав хоногийн дотор гурван уут хогийг түүж зургаа оруулаад дараагийн гурван хүнээ дуудна. Хэрвээ хог түүж чадахгүй бол ТҮК-ийн гурван ажилчинд 5-20 мянган төгрөгийн үнийн дүн бүхий үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг бэлэглэх ёстойНэг хүн гурван уут хог түүснээр бид бүхэн цэвэр орчинд эрүүл амьдрах нөхцөл бий болно гэсэн үг. 

Ийм л нэг аян наадмын дараагаас эхэлж, залуусыг байлдан дагуулж байна. Залуус янз бүрийн хүмүүсийг дуудаж байгаагаас гадна энэхүү аяны хамгийн бяцхан оролцогч зургаан настай Тэнгис хэмээх хүү Ерөнхийлөгчийн зөвлөх, МАН-ын даргын Олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх зэрэг хүмүүсийг дуудсан нь олон хүний анхаарлыг татсан юм. Гэвч тэдгээр хүмүүс хүүгийн дуудлагыг хүлээн авч, тэр даруй даалгавраа гүйцэтгэсэн. 

Энэхүү мэдээллийг дэлхийн томоохон мэдээллийн агентлаг BBC хүртэл онцолсон юм. Тус агентлагийн мэдээлэлд, “Монголын фэйсбүүк хэрэглэгчид үндэсний их баяр наадмаараа гол ус, байгалиа цэвэрлэх аяныг эхлүүлэн наадлаа. Хог түүх аянд нэгдсэн фэйсбүүк хэрэглэгч гурван өдрийн дотор гурван уут хог түүх бөгөөд түүнийгээ харуулсан зураг, бичлэгийг өөрийн цахим хуудастаа оруулж, гурван найзыгаа энэ аянд нэгдэхийг урих юм хэмээн www.mminfo.mn вэб сайт мэдээлсэн байна. Өнгөрсөн жил олон улсын хэмжээнд өрнөсөн "Icebucket Challenge" аяныг тэд ийн өөрчилж, хог түүх аян болгосон нь энэ. Аянд оролцогч гурван өдрийн дотор гурван уут хогоо түүж амжихгүй бол 10 доллар хүртэлх мөнгийг төлөх ёстой  гэнэ.  

Маш олон залуус аянд нэгдэн #ХogBucketChallenge фэйсбүүк хаягт зураг, дүрс бичлэгээ оруулсаар байна. Зөвхөн www.mminfo.mn вэб сайтын пост л гэхэд фэйсбүүк хэрэглэгчдээс 50 мянган лайк цуглуулсан байгаа юм. Зарим гайхалтай оролцогчдоос дурьдвал, зургаан настай Тэнгис гэдэг хүү Ерөнхийлөгчийн зөвлөх, намын даргын Олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх зэрэг хүмүүсийг дуудсан байсан юм. Энэ мэтээр Засгийн газрын албан тушаалтан, загвар өмсөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын захирал, эрхлэгч зэрэг хүмүүс ч энэ аянд нэгдэн уут барьж, гол мөрөн, зам талбайн хогийг цэвэрлэн аянд нэгдэж байна" хэмээсэн нь сошиал ертөнцийн хэрэглэгчдийг энэхүү аянд татагдан ороход түлхэц болж өгсөн юм. 

Тэгвэл аливаа нэг зүйлийг заавал улстөржүүлж, пиарын зэвсэг болгон ашиглах сонирхолтой хэсэг бүлэг нөхдүүд байна аа. BBC агентлаг хүртэл онцолсон монгол залуучуудын санаачилсан ”#ХогBucketChallenge аян”-д улстөрчдөөс олон хүнийг дуудаж байгаа бөгөөд тэд ч эхнээсээ дуудлагыг хүлээн авснаа мэдэгдээд байгаа. Улстөрчдөөс, тэр дундаа Засаг дарга нараас хамгийн түрүүнд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо дуудлагыг хүлээн авснаа мэдэгдэж, даалгавраа гүйцэтгэсэн. 

Хамгийн түрүүнд гүйцэтгэсэн нь сайн хэрэг боловч, тэрбээр ”#ХогBucketChallenge аян”-аар далимдуулан, “шоудаад” амжив.Учир нь залуус энэхүү аяныг үнэн сэтгэлээсээ дэмжиж, портер дүүрэн хог түүснээ гэрэл зургаар баримтжуулан харуулж байхад Засаг дарга Д.Оросоо цагаан цамц, шинэ шүүр барьсан зургаа оруулж, нэг их ажил хийсэн хүн болж харагдах гэсэн нь олон хүний, тэр дундаа баянголчуудын бухимдлыг төрүүлээд амжжээ.  

Тухайлбал, түүний фэйсбүүкт үлдээсэн зургийн дор "Энэ нэг юм манайхаас нэр дэвшиж гарсан юм. Бараг л диваажинд амьдруулахаар юм амлаж, долоочих шахан байж гарсан даа. Одоо бол сахил хүртээд шал дордсон. Манай гэрийн тэр хавь дайнд нэрвэгдсэн мэт л болоод байна. 10 хороолол, 5-р хороо, 47-ын А, Б гэх хэдэн байр. Ер нь тэр хавь бүхэлдээ. Үүнээс дор байхыг хэзээ ч үзсэнгүй. Тэгсэн мань хүн ингээд л цэвэрхэн хувцаслаж, тоос тортогонд хүргээгүй шинэ шүүр бариад л хогны цаана нэг их лут гавъяа байгуулсан хүн аятай патиараа татуулаад л өөрийгөө рекламдаж явах гэж. Ичих нүүр энэ хүнд алга даа" хэмээн бухимдлаа илэрхийлсэн байсан. 

Мөн "Баянгол дүүргийн III хороог цэвэрлэх аян эхэлсэн бол яамай даа. "Барс" хүнсний зах болон явган хүний гүүрний хоёр талыг цэвэрлэж сайхан болгох хэрэгтэй. Ер нь аливаа ажлыг реклам сурталчилгаа маягаар хиймээргүй байна. "Барс" захын явган хүний гүүрний урд талын хоёрдогч түүхий эд авдаг газрыг хаах хэрэгтэй байна  шүү, Оросоо дарга аа. Болж өгвөл газар дээр нь ирж үзэх хэрэгтэй байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байв. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • tsoeo / 2015 07 сар 27/

    ene shoychin nohor reklam gej enedee songyyli dohood naad malnyyd chin gert irj bogs archij ogno gej dairaad bgaashdee kkkkk

    Хариулах