Хэдий хэмжээний ургац авахаа салбарын яам мэдэхгүй сууна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 27 ・ 2

 

-Улсын хэмжээнд энэ жил 328.6 мянган га-д үр тариа тариалжээ-

 

Монгол орны нийт нутгаар сүүлийн өдрүүдэд бороо хуртай байна. Хур бороо орж, ган гачиг тайлагдлаа хэмээн ярьж буй ч энэ нь малд ямар ч шим тэжээлгүй өвс байдаг гэнэ. Нэг ёсондоо мал өөхөн тарга авахаас махан тарга авч чадахгүй өвөлтэй золгодог гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Газар тариалан ч сэргэхгүй. Хадлан, газар тариалангийн бүс нутаг болох Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн ихэнх нутгаар гантай байгаа учир ургацаа алдахад хүрээд буйг тариалан эрхлэгчид ярьж эхэлсэн. Долоодугаар сард орсон бороо тариа будааны ургалтад нөлөөлдөггүй аж. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын эхний 15 хоногт үр тарианы бутлалт явагдах үед бороо хур элбэг байвал тариа сайн ургадаг гэдгийг Төв аймагт сурвалжлагаар ажиллаж байх үед тариалан эрхлэгчид хэлж байсан. Харамсалтай нь зургадугаар сард хэт их халж, тэнгэр хангай хураа хайрлаагүй учир энэ жил ургацынхаа ихэнхийг нь алдахад хүрээд буйгаа тэд халаглан өгүүлж байв.

 

Энэ жил ган болж байгаа учир ирэх өвөл айхтар бичин жилийн зуд болох нь гэж хөгшчүүл ярьцгааж байна. Мэргэжилтнүүд ч үүнийг баталж, өвлийг өнтэй давахын тулд хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж, хадлан тэжээлээ сайн базаахыг анхааруулж эхэллээ. Тиймээс салбарын яамнаас “Өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс сэргийлэх арга хэмжээ”-ний төсөл боловсруулан Засгийн газарт өргөн барихад бэлэн болж. Төсөлд 100-150 мянган тонн улаанбуудайн нөөц дотоодоос бүрдүүлэх талаар тусгажээ.  

 

 

Улсын хэмжээнд энэ жил 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай,13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 500.2 мянган тонн үр тариа, 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ хурааж авахаар төлөвлөөд байсан юм. Харамсалтай нь энэ тоо зөвхөн цаасан дээр үлдэх нь. Газар тариалангийн гол бүс нутгуудад тарианы ургалт ердөө 20-хон хувьтай байна гэсэн. Өдийд багсайж байх ёстой тариа будаа дөнгөж цухуйсан маягтай байх. Тав, зургадугаар сард чийгээ сайн авч чадаагүй учир намар ургац авна гэж найдалгүй зарим тариаланч газартаа уринш хийж эхэлжээ.    

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 28/

    МАН-ыг бид, бидний аав ээж, эмээ өвөө нар хамгийн шударга ариун нам гэж итгэн дээдэлж ирсэн. 1990 оноос өмнө МАХН Монголын бүх хүүхдүүдийг шугам жагсаал хийлгэж, МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхтун хэмээн байнга тангараг өргүүлдэг байсан. Тэр үед бид МАН-ыг 3 түмэн Монгол хүний толгой г

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 28/

    МАН-ыг бид, бидний аав ээж, эмээ өвөө нар хамгийн шударга ариун нам гэж итгэн дээдэлж ирсэн. 1990 оноос өмнө МАХН Монголын бүх хүүхдүүдийг шугам жагсаал хийлгэж, МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхтун хэмээн байнга тангараг өргүүлдэг байсан. Тэр үед бид МАН-ыг 3 түмэн Монгол хүний толгой г

    Хариулах