13+1 сайдын суудлын тохироо ингэж явагдана

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 28

УИХ-ын  ээлжит бус чуулганы тов өчигдөр үдээс хойш албан ёсоор зарлагдлаа. Тов  зарлагдах эсэх нь тодорхойгүй байсан ч УИХ-ын  дарга З.Энхболд бүрэн эрх мэдлийнхээ хүрээнд захирамж гаргаснаар ирэх Даваа гарагаас МАН-ын сайд нарын суудалд сэлгээ хийх асуудал хөндөгдөж эхлэх нь тодорхой боллоо. 

Засгийн газрын танхимд суудалтай МАН-ын зургаан сайдын асуудал яригдаж байгаа ч  тэдний ард намын угшилтай дэд сайд нарын долоон суудал байгаа юм. 

МАН-ын засгийн газар дахь зургаан сайд

  1. Шадар сайд У.Хүрэлсүх
  2. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар
  3. Зам тээврийн сайд Н.Төмөрхүү,
  4. Хөдөлмөрийн сайд С.Чинзориг
  5. Сангийн сайд Ж.Эрдэнэбат
  6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол

МАН-ын дэд сайдууд

  1. Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан
  2. ГХЯ-ны дэд сайд Н.Оюундарь
  3. Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа
  4. Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн
  5. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар
  6. БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар
  7. Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг  нар багтаж байна.

МАН-ын сайд ба дэд сайд нарын нийт 13 суудал. Дээрээс нь нэмээд өчигдөрхөн Монгол улсын сайд М.Энхсайхан МАн-ын сайд нарыг засгаас хөөвөл өөрөө саналаараа огцорно гэдгээ мэдэгдээд буй. Тэгэхээр 14  сайдын хамааралтай суудлын эзэнг шинээр томилох ажил үйлс ундрах нь ээ. 

Төрийн ордны нууц шивнэлдээнээр сайдын суудлуудын эзэд бараг л тодорхой болсон гэх. 

З.Энхболд МАН-аас урвасан Д.Арвинд итгэл үзүүлэх үү?

Сайд нарын сунгаанд мэдээж АН-ын даргын үзэмжид ихээхэн нийцдэг нөхдүүд нэрлэгдэж эхэлсэн нь нууц биш. Тухайлбал, МАН-аас урваж, АН-ын “Шонхор” фракцаар овоглох болсон Д.Арвин. 

Засаг унахын өмнөхөн З.Энхболдын нууц даалгавраар Солонгосыг зорьж, Н.Энхбаяртай уулзаад ирсэн гэх эл сэргэлэн эмэгтэйн нэр энэ удаа Барилга хот байгуулалтын яаман дээр нэрлэгдэж байгаа.

Цаашлаад Зам тээврийн сайдад одоогоор УИХ-ын дарга З.Энхболдын  зөвлөх хийж буй А.Гансүх тохоон томилогдсон гэх. Нөгөө талд, А.Гансүхийн хувьд хуучин хашиж байсан сайдын суудлаа намын даргын дотны хүний хувиар эргүүлэн авах нь байх л үзэгдэл.

За тэгээд,  үндсэндээ зургаан сайдын дөрвийг нь намдаа авч үлдэж, фракцуудаа эвтэйхэн тэжээгээд, үлдсэн хоёрыг нь ИЗНН, “Шударга ёс” эвсэлд  найр тавин өгөх сураг өмнө нь дуулдаж байсан. Мэдээлэл, ерөнхий таамгууд хол зөрсөнгүй. 

С.Ганбаатар Хөдөлмөрийн Үндэсний Намаас сайдын суудалд залрах уу? 

Харин нэг л  хүн шинээр сайд нарын суудалд бүртгэгдэхээр яригдаж эхэллээ. Тэр нь УИХ-ын гишүүн бие даагч С.Ганбаатар. Тэрээр Хөдөлмөрийн Үндэсний намаас сайдын суудалд суух мэдээлэл явж буй. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд сүүлийн үед олны дунд нэр хүнд нь тогтмол өсөх хандлагатай байгаа ХҮН-ыг анхнаас нь далдуур дэмжиж, ирэх сонгуулиар уг намаас нэр дэвшинэ гэсэн яриа явж байсан.  

Гэсэн ч "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орох үеэрээ ХҮН-ын гишүүн хараахан болчихоогүй байна гэх тодруулгыг өгч байсан удаатай. Ямартай ч энэ удаа  С.Ганбаатар гишүүн ХҮН-аас  засгийн газрын танхимд дэвшин суухыг үгүйсгэх аргагүй юм. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх