Улстөр
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2014 10 сар 19
・ 2
Өнгөрсөн бямба гаригт үзэглэсэн АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээ АН-ын жирийн гишүүд төдийгүй удирдах төвшнийхнийг ч түргэн авахуулсан бололтой. Цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн тус намын гишүүдийн бичиж ярьж буйгаас харахад энэ гэрээний талаар намын дарга Н.Алтанхуяг нь толгой мэдэн шийдсэн ажил юм байна. УИХ-ын гишүүд, УИХ-ын экс гишүүд үзэл бодлоо ингэж илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн М.Зоригт: Н.Энхбаяртай гэрээ зурахыг нь мэдсэн бол өчигдөр Ж.Батзандантай гарын үсэг зурдаг байж. Н.Алтанхуяг аа, чи улсын мөнгөө хар PR хийхээ больёо! Мөнгөгүй улс амар биш байна!.
УИХ-ын гишүүн М.Батчимэг: Мөрдөгдөхгүй байгаа дүрмийг мөрд гэж дүрмийн бус дарга шаардах эрхгүй.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: АН 2020 он хүртэл гэрээ санамж бичиг үйлдэж, УИХ дахь олонхийн бүлгээр хэлэлцсэн болов уу, Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ энэ талаар шийдвэр гаргасан уу?
УИХ-ын гишүүн Х.Баттулга: Юун гэрээ мэрээ вэ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: АН МАХН-тай хамтарч 2016 оны сонгуульд оролцоно гэнэ vv, Алтанхуяг ийм эрхтэй хvн мен vv, АН-ын гишvvд дэмжигчдийн хvсэл зориг мен vv. Ардчилал, АН бол Алтанхуягийнх биш, бvv андуур. Ардчилал, АН олон тvмнийх, санаж яв. Ардчилал, АН-аа хаана ч хамгаалж явна.
УИХ-ын гишүүн асан Д.Энхбат: АН авлигын тэмцлийн гол эсрэг баатартайгаа 10 жил хамтарна гэх, авлигын тэмцэл зогсож буйд МАН маш их харамсах ... Содон 7 хоног
УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа: Огт ойлгохгүй байна. Нам хоорондоо гэрээ хийж бололгүй яахав. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн АН-ын ҮЗХ шийддэг юм шүү дээ!
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр: Олон өөрчлөлт хийгээд УИХ өөрөө тарвал сайн үйлс болно. Тийм эр зориг байхгүй л болов уу!
Эдийн засагч Д.Жаргалсайхан: 2 долоо хоногийн өмнө би Монголд засаглалын хямрал ирж буйг бичсэн. "Нүглийн нүдийг гурилаар бүү хуураа Ерөнхий сайд аа".
Нийтлэлч Баабар: Энэ хоёр эрүүгийн элемент 2024 он хүртэл шоронд хамтарч нийтлэлч ажиллах гэж байгаа юм болов уу? Тус болгондоо 10 жилийн ял авна гэдгээ сайн мэдэж байна шүү! Гэхдээ өршөөл уучлал гэж байдгийг тооцсон болов уу! Би таамаглаж байсан юм. 2010 онд бичсэн“Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсноос Ардчилсан нам лааз өшиглөсөн нь дээр”гэж BAABAR.mn дээрээ бичиж байлаа.
ЗХУ задарч унахыг, ЗХУКН хориглогдохыг, архаг коммунист Гомбожав АН-аас нэр дэвшихийг, Арвин АН-д орохыг, үзлээ. Одоо 2017 онд АН-аас Н.Энхбаяр Ерөнхийлөгч болохыг үзээд үхье!
Шог зураач С.Цогтбаяр: Булай шаарнуудыг харжээ суухнээ Бурханы сургаальд хүртэл эргэлзэх юм даа!
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.