Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 03
・ 1
Ээлжит бус чуулганаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч энэ долоо хоногт хэлэлцэхгүй. Учир нь, Ерөнхий сайд уг асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа өргөн барих эсэхээ шийдэх нь бололтой. АН-ын бүлэг Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрээ дагахаа хэдийнэ мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд ҮЗХ-г хуралдуудах шаардлагатай гэж үзэж буй ч энэ нь биеллээ олохгүй гэдэг нь өчигдөр АН-ын бүлгийн удирдлагуудын хийсэн мэдэгдлээс тодорхой боллоо.
АН-ын ҮЗХ-ны 1/3 саналаар эсвэл намын дарга нь хуралдуулах шийдвэр гаргах ёстой. Одоогоор дээрх хоёр нөхцөлийн аль нь ч бүрдээгүй гэж үзэх. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдаа явуулахгүй гэсэн ч “шахалтад” орж явуулахаас өөр аргагүй нөхцөлийг УИХ дахь АН-ын бүлэг тулгаж байна.
Бүлгээс гурван шийдвэр гаргажээ. Нэгдүгээрт, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд болон Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэдэгт санал нэгдэв. Хоёрдугаарт, нөхөн томилох 6 сайдыг УИХ-ын гишүүдээс бүрдүүлэн УИХ-д санал оруулж ирэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт үүрэг болгожээ. Товчхондоо АН Ерөнхий сайдыг солихгүй, зөвхөн гишүүдийг нь халах сэлгэхээ тодорхой илэрхийлчихлээ. Мөн “давхар дээл өмсгөх” саналтай байна.
Тэгэхээр МАН-ын сайдуудын оронд хэнийг томилох вэ гэх асуудал гарч ирлээ. Хэвлэлээр Д.Арвин, Г.Баярсайхан, А.Гансүх, Э.Батшугар, Н.Батцэрэг, бие даагчдын төлөөллөөс оруулсан баг бүрдүүлэх тухай яриа гарсан хэмээн онцолж байсан. Бүр С.Ганбаатарт Хөдөлмөрийн сайд болох санал тавьсан хэмээн баттай эх сурвалж хэлэв. Гэхдээ тэрээр сонгууль болохоос хэдхэн сарын өмнө хамтарсан Засгийн газарт орж рейтингээ унагаахгүй хэмээн татгалзсан хариу өгсөн гэх.
АН-ын фракцууд албан тушаалын хуваарилалтаа хийгээд ийн завгүй байх хойгуур МАН-ынхан ч зүгээр суухгүй байна. Тэд зургаан сайдаа огцруулж байснаас Засгийн газрыг бүхэлд нь татаж унагах арга саам эрэлхийлж эхэлсэн гэх. УИХ-ын 19-ээс дээш гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэгт зурж, тогтоолын төсөл өргөн барьж болох хууль эрхзүйн орчин бий. Үүний эсрэг АН-ынхан бүлгийн шийдвэрийг эсэргүүцсэн болон эс оролцсон тохиолдол гарвал тухайн гишүүнд намын дүрмийн дагуу хариуцлага тооцож, сонгуульд өрсөлдөх эрхийг нь хасна хэмээн сүрдүүлэх.
Өөрөөр хэлбэл, МАН-ын талд орсон гишүүнийг дараагийн сонгуульд өрсөлдүүлэхгүй. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “АН-ын зүгээс МАН сандал суудал, албан тушаалтай зууралдаж байна гэж байна. Бид сандал суудалтайгаа зууралдаагүй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.