Эрүү, Зөрчил, Өршөөлийн хуулиуд ээлжит бус чуулганаар батлагдаж амжих уу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 03

Ээлжит бус  чуулганы товлолт хугацаанд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил, Өршөөл, Галт зэвсгийн тухай хуулиуд, эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай  хуулиудыг хэлэлцэнэ.

Эдгээрээс  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил, Өршөөл үзүүлэх тухай хуулиуд олон нийтийн дунд хүлээлт үүсгээд  буй. Харин Галт зэвсгийн  тухай хуулийг өнөө маргаашдаа яаран хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж буйгаа МАН-ын бүлгээс өчигдөр мэдэгдсэн.

Удтал маргаан дагуулж буй эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг МАН-ын бүлэг  дэмжихгүй гэдгээ илэрхийлж, Эрүүгийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хийх шаардлагатайг сануулаад амжсан байгаа.

Харин АН-ын бүлгийн зүгээс ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх  эдгээр хуулиудыг 100 хувь дэмжин ажиллана гэдгээ зарлаад буй. МАН-ын бүлэг  эдгээр хуулиудаар халхавч хийн, засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх  асуудлыг хэлэлцэх гэж ээлжит бус чуулган зарласан хэмээн АН-ынхныг буруутгаад авсан.

УИХ дахь намын бүлгүүдийн  байр суурийг хооронд нь харьцуулахад ээлжит бус чуулганы хугацаанд эдгээр хуулиуд бүгд эцэслэгдэн батлагдана гэж хэлэхэд хэт эрт байгаа юм. Галт зэвсэгийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиуд МАН-ын бүлгийн хүсэлтээр хойшлогдох нигуртай.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн батласнаар Өршөөл, Зөрчлийн  тухай хуулиудыг ярих тул дахин хэлэлцүүлэг зарлагдахад хүрвэл хугацаа нэлээд орно.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар Хуульзүйн байнгын хорооны гишүүдийн санал хуваагдаж, Ж.Батзандан, Ц.Нямдорж, О.Баасанхүү нарын хуульч гишүүд дахин нягтлахыг сануулсан гээд саад тогтор нэлээд буйг  санууштай.

УИХ-ын чуулганы маргааш буюу  энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/,Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /-үүдийнэцсийн хэлэлцүүлгийг хийхээр хэлэлцэх асуудлын дэст оруулсан.

Мөн энэ өдөр Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оруулах тухай хуулийн төслүүд /-ийн анхны хэлэлцүүлгийг хийхийн зэрэгцээ  Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлЭдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл /-үүдийгхэлэлцэх эсэхийг шийдэх юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх