Ч.Сайханбилэгийн сүүлчийн найдвар нь ҮЗХ юу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 04 ・ 1
Ч.Сайханбилэгийн сүүлчийн найдвар нь ҮЗХ юу
АН-ынхан Ч.Сайханбилэгийн Засгийн газраас МАН-ын сайд нарыг гаргах асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө тавьсан. УИХ дахь намын бүлэгт яригдсан энэ асуудал Гүйцэтгэх зөвлөлийн анхааралд өртөж мэдэгдэл гаргаснаар үргэлжилсэн. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган зарлаж, хамгийн түрүүнд дээрх асуудлыг хэлэлцэхээр болоод байв. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намын дарга болох З.Энхболдод шаардлага хүргүүлж, “Нэг бол намын даргаа өг. Үгүй бол Ерөнхий сайдын суудлаа ав” хэмээн “тулган шаардав”. 

Ийнхүү шаардлага хүргүүлснээр Ерөнхий сайдын рейтинг нэлээд өсөв бололтой. Харин түүний шаардлагыг хэлэлцэх ҮЗХ-ны хуралдаан товлогдоогүй л байна.  Уг нь АН-ын ҮЗХ жагсаал авсан цэргүүд шиг цуглацгаадаг байсан. Гэтэл дээрх асуудалд хойрго хандаж байна. Магадгүй ҮЗХ хуралдлаа гэхэд Ч.Сайханбилэгийн шаардлага нэг их газар авахгүй л болов уу. Учир нь олон фракцитай АН-д ноёрхлоо тогтоож явсан “Алтангадас” сураг тасрахдаа дөхсөн энэ үед өөрийг нь намын дарга болгоё гэж гар өргөх хүн ҮЗХ-нд хэр олон бол гэдгийг Ч.Сайханбилэг бодсон л байх учиртай. Үндсэндээ намын дарга нь зарлаагүй цагт тус хорооныхон цуглахгүй нь ойлгомжтой. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: