Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 06
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд саналаа хэлж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Улстөр нам хоорондын гэрээ цуцлагдаж байгаа асуудал бол шинэ юм биш.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Анх бид их сайхан зүйлүүдийг тохирсон. Өрийн тааз, уул уурхайн асуудал, урт нэртэй хууль, Гацууртын асуудал. . Ингээд харахад хийгдсэн гэх ажил алга. Тодорхой зорилготой олигарх бүлгийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр л ажилласан байна. Түүнээс биш анхны гэрээнд дээр туссан чухал асуудлууд орхигдсон байна. Оюутолгойн асуудлыг бүр юу ч биш болголоо. Бид одоо бие даагч гишүүдэд л итгэл тавьж байна. Дубайн гэрээг хар, хулгайн гэрээ. Танхимаараа шийдсэн юм байхгүй. Энэ мэтээр хариуцлагагүй асуудал газар авлаа. Одоо улс орноо бодох цаг болсон.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Засгийн тэргүүнийг огцруулах асуудлаар бид гарын үсэг цуглуулахад МАН хөдлөөгүй. Б.Бат-Эрдэнэ аварга бол өөр. Харин өнөөдөр зөвшилцлийн эрүүл байдал руу орж байгаад баяртай байна. Танайд муу ажиллаж байгаа нар байгаа ш тээ. Ерөнхий сайд аа, та шударга бай л даа, тэднийгээ бас явуулж болдоггүй юм уу? С.Баярцогт,
Анхандаа хайрын захиа өгсөөр байгаад танхимдаа оруулчихаад эднийгөө аягүй өрөвдмөөр байдал үүсгээд байна. С.Бямбацогт гишүүн сая зургаан минут орчим гмодлоо хэллээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та өөрөө огцрохгүй юм уу? Нэг голын урсгалд хоёр сэлдэгггүй биз дээ?
УИХ-ын дарга З.Энхболд: Гишүүд зургаан сайдынхаа хүрээнд асуултаа тавиарай. Долоо, найм дахь сайдын асуудлыг энд ярихгүй шүү. Ерөнхий сайд хариулах шаардлагатай юм уу?
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: МАН-ын зургаан сайд чөлөөлөгдөж байгаад өрөвдүүлээд байх зүйлгүй. Үнэхээр АН ард түмний өмнө багаа хуулж, үнэн төрхөө харууллаа. Энэ бол ийм л үйл явцыг харуулж байна. Энэ асуудлыг нэг тал дангаараа цуцалж болох байсан юм уу? Зургаан сайд ямар үнэлгээтэй ажилласан бэ, Бусад нь яаж ажиллаж байна? Энэ бол нам хоорондын асуудал болохоос биш үнэндээ зургаан сайдын буруугаас болж байгаа хэрэг биш биз дээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.