З.Энхболдын үзэмж

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2015 08 сар 06 ・ 5
 

 

Монгол Улсын хоёр дахь том албан тушаал УИХ-ын дарга З.Энхболд чуулган дээр үг хэлэх гишүүдийг таалах эс таалах үзэмжээр ялгаварлан үг хэлүүлдэг болжээ. Өчигдөрхөн хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр МАН-ын зургаан сайдын асуудлыг ярилцах үеэр энэ нь бүр улаан цагаандаа гарав. Ардчилсан намынхнаа З.Энхболд таалдаг болохоор үгийг нь дуусгадаг, МАН-ынхныг таалдаггүй болохоор үгийг нь дуусгалгүй микрофоныг булаадаг ийм л жишиг тогтчихлоо, УИХ-ын танхимд. УИХ гэдэг хууль тогтоох дээд байгууллага З.Энхболдын хувийн компани биш. Гэтэл хувийн компанийн захирал ажилтнаа загнаж байгаа юм шиг гишүүдээ загнадаг “тэнэглэл”-ийг З.Энхболдоос өөр УИХ-ын даргаар ажиллаж байсан хэнбугай ч үзүүлж байгаагүй. Өчигдрийн чуулганыг үзсэн ард түмний дийлэнх нь “З.Энхболд УИХ-ын дарга биш дарангуйлагч юм биш үү” гэсэн сэтгэгдэлтэй үлдсэн нь илт. Өнөөдөрч энэ сэдэв сошиал ертөнцөөр хүчтэй тарж байна. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын микрофоныг өөрийнх нь хэлж ярьсныг сануулсных нь төлөө “Чиний ярьж байгаа надад таалагдахгүй” байна гээд булаачихсан. Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, нэгэн насныхаа амьдралыг зориулсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг “уймраа” гэж хэлсэн нь монголын ард түмнийг бухимдуулав. З.Энхболдын дарангуйлал газар авбал Монгол Улс ямар замаар замнах бол гэхээс жихүүдэс төрж байна.

 

 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 08 сар 13/

    ЭНэ гөлгийг хараа. Яг сүү долоосон гөлөг шиг харцтай байгаа биз. Ийм харцтай хүнийг монголчууд хүний ул шагайсан новш л гэдэг дээ.

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 10/

    Улсын их хурлын дарга маань энэ хурал дээр ч биш ер нь их муухай зан гаргаж байгаа шүү. ИХ МӨРӨН ДӨЛГӨӨН ЭРДЭМТЭЙ ХҮН ДАРУУ гэдэг дээ. БҮХ хүн арддаа үлгэр жишээ нь байх хүн ийм авир гаргаж болохгүй шүү дээ. Ялангуяаа АХМАД НАСТАЙ хүмүүстээ ийм зан гаргаж болохгүйг АНХААР.

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 10/

    Харахаас сэжиглэм

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 10/

    guliisen, bultsiisen nudtei jijigkhen

    Хариулах
  • Батхүү / 2015 08 сар 08/

    2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ

    Хариулах