Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 11
Хэнтийн аймгийн Өндөрхаан жуулчны баазад Кувейтийн хаан Эмир Шейх Сабах Аль Ахмед Аль-Жабер Аль-Сабах амрахаар иржээ. Сүүлийн хэдэн жил Монголд байнга ирж амарч байгаа Кувейтийн хаан Хэнтий аймгийн эмнэлэгт 300 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлсэн бол тэнд амрахдаа дэлгүүрүүдэд нь 50 гаруй сая төгрөгийн орлого оруулдаг байна. Монголд парламентын ордон барихад зориулж 20 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож байсан тэрээр Хэнтийн Иргэдийн хурлын 10 төлөөлөгчийг Кувейт өөрийн хөрөнгөөр үзүүлсэн гэнэ. Өндөр боловсролтой энэ эрхмээс манай томчууд сурах юм их бий дээ хэмээн Хэнтийн аймгийн Засаг дарга асан С.Жаргал өөрийн фэйсбүүкт жиргэжээ.
Эх сурвалж: www.assa.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.